About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Sunday, November 27, 2011

Би 90-ээд онд төрсөн

Би 90-ээд онд төрсөн, Бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цээхийн 25,50ын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлч...ийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид. Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглооны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аяалж, түнээлийн уруу чаргаар гулгаж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарж, Топ Тэн, Fire, Hard rock, Legends, Arirang, Hollywood баранд бардаж байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд!


Source: Энийг нүүрний номон дээр ангийн хүүхэд тавьсныг хараад таалагдаад тавьчихлаа. Яагаад гэвэл би 90-ээд онд төрсөн...

Monday, November 07, 2011

Angus,Thongs and Perfect Snogging [2008]





Ёооооё, бүр аймар хөөрхөн кино байна аа. Жиоржиа (Georgia Groome )охин бол 14 настай, байдаг л нэг дунд сургуулийн охин. Тэрээр сайхан гэр бүл, найз нөхөдтэй боловч найз залуу байхгүй.Гэхдээ тэр Роби (Aaron Johnson) гэх басс гитарчин хөвгүүнийг сонирхож эхэлнэ. Роби түүний амьдралд гарч ирснээр түүний амьдрал илүү сонирхолтойгоор эргэнэ. Түүнд таалагдахын тулд хүнтэй үнсэлцэхэд суралцаж, Angus нэртэй муураа албаар алга босгож Робитой танилцсанаар тэдний түүх эхэлдэг...
Кино эхлэхдээ Жиоржиагийн уйтгартай, аймшигтай амьдралыг илтгэх 5 шалтгаан одоо бүхэлдээ өөрчлөгдсөн. Учир нь тэр одоо ингэж боддог.
1. Аав ээж минь бие биедээ үнэхээр хайртай. Тэд бидний өмнө ч үнсэлцдэг.
2. Дүү минь яаж ч хувцасласан хөөрхөн, эгдүүтэй домог л гэсэн үг =)
3. Найзууд минь миний биений хэсгүүд, тэд намайг ямар ч тэнэг зүйл хийсэн үүрд найзууд байх болно.
4. Хэрхэн төгс төгөлдөр байхад одооноос санаа тавихгүй.
5. Учир нь миний найз залуу намайг яг л байгаагаар нь хайрладаг.


Шилжилтийн насны охидууд яг л ийм зүйлийг хүсч өсдөг байх. Гэхдээ эцэст нь тэд юу хамгийн үнэтэй болохыг ойлгодог. Энэ бол "гэр бүл", бас "өөрийнхөөрөө өөртөө таалагдаж, хайрлуулах".

Sunday, November 06, 2011

My sassy girl 2008




Энэ кино нь найруулагч Yann Samuell-н 2008 оны бүтээл бөгөөд Солонгосын Kim Ho-Sik -ийн зохиолоос сэдэвлэгдсэн байна л даа.
Гол дүрийн үзэсгэлэнтэй, хөөрхөн, галзуу эмэгтэй болох Жордан Роаркийн дүрд Канадын жүжигчин Elisha Cuthbert, гол дүрийн ухаалаг залуугийн дүрийг Америкын жүжигчин Jesse Bradford бүтээжээ.

Залуу бүсгүй Роаркын амьдралд санамсаргүй байдлаар Чарли гэх сайхан сэтгэлтэй, ухаалаг залуу орж ирнэ. Тэдний түүх нь метроны буудал дээр эхлэх ба эмэгтэй бол үнэхээр архичин байдлаар гарч байгаам л даа. Харин залуу бол ёстой гэнэн цайлган, ухаалаг нэгэн. Тэд болзож цагийг зугаатай өнгөрүүлсээр нэгэн өдөр Жордан Чарлид хайрын захиа солилцох санал тавина. Тэр үеэс нэг жил өнгөрөхөд бие биенийхээ захиаг уншина. Жорданы хувьд Чарли үнэ цэнэтэй хүн хэдийнээ болсон ч өөд болсон найз залуугаа мартаж чадаагүй болохоо захиандаа бичсэн байдаг. Харин Чарли:
Dear Jordan,
This is the story of the first and last time I ever fell in love with a beautiful, complicated, fascinating woman who inhabits my soul. I am pretty sure you gonna leave me tomorrow. So, I’d better say this will have the chance... Whether we're together or apart... you will always be the woman of my life. The only man I will ever envy is the man who wins your heart. And I will always believe that it was my destiny to be that man. If we never see each other again, and you're out walking one day and you feel a certain presence beside you, that would be me. Loving you. Wherever I am.

Бүр аймар хайр хүрмээр үгс байгаа биз. Энэ кинонд би аймар дуртай. Дахиад үзчихээд блог дээрээ бичмээр санагдаад байсан юм.
Аан нээрээ, кино энэ 2-н анхны үнсэлтээр дуусдаг шүү.
Үзсэн байх романтик, инээдмийн киноныхоо жагсаалтанд оруулаарай =D

Saturday, October 29, 2011

Yes, I am a girl

Өнөөдөр нүүрний номоос ийм юм харлаа л даа.

I push doors that clearly say PULL. I lose the remote, cell phone and keys sitting still! I laugh harder when I try to explain why I'm laughing. I walk into a room and forget why I was there. ... I count on my fingers in math. I hide the pain from my loved ones. I say it is a long story when it's really not. I cry a lot more than you think I do. I care about people who don't care about me. A broken nail is painful. I try to do things before the microwave beeps!! I listen to you even when you don't listen to me. I worry that I'm under-dressed . And a hug will always help! I say go left when I mean right. Yes, I'm a girl!!!!! Re-post if you're proud to be one.♥

Би яг л иймэрхүү төрлийн хүн. Би инээхдээ тайлбарлахыг хичээх ч улам л инээнэ. Хайртай хүнээсээ шаналлаа нуух ч мэдэгдчихнэ. Урт түүх яръя гэх ч үнэндээ урт биш. Би чиний бодож байгаагаас ч илүү ихээр уйлдаг. Хумс минь нэг их хугараад байхгүй ч нэг хугарвал өвдөнө. 1 минут дээр хоолоо халаахаар печинд хийгээд заваараа юмаа хийхийг хичээнэ. Чи намайг сонсохгүй ч би чамайг сонсдог. Тэврэлт үргэлж тусалдаг.
Үүнээс ч илүү...Харин, тэнэг биш!

(Гэхдээ матеатик бодохдоо хуруугаа оролцуулах нь ч юу юм бэ)

Thursday, May 12, 2011

Өнөөдөр гуниглах өдөр

Шөнө нь бие даалтаа хийж хоносноос болсон уу, өглөө нь тэрийгээ хэвлүүлэх гэж нэг тэнэг бандийн ард зогссоноосоо, эсвэл тэр флаш нь ажиллахгүй байснаас уу, гэртээ ирээд дэвтрээ олоогүйдээ, будаагаа түлсэндээ юу мэдэхгүй ээ өдрийн эхлэл "тэнэг" байсан. Үргэлжлээд нэг хүнд хардан дахь киногоо өгнө гэж 2 цаг орчим хажууд нь мануухай шиг манаад, зам гарах гэж байгаад автобуснаас айгаад буцаж гүйж, Сапаро орчмын замын түгжээнд байх үед гэнэт мэдрэгдсэн гунигаас болоод гэртээ харих замын 5 буудлыг алхаж шагги дуу сонсож тэгээд эцэст нь хөлсний унаадав. Жолооч залуу яриа өдөж, даанч иймэрхүү зүйлд би дургүй, сайхан машин нь л сайхан байснаас хэн барьж байна уу чухал биш, мөнгөө өгчихөөд гэртээ орсон.

Тэнэг өдрийн 21 цаг 40 минут болж байна. Тэнэг гунигт дуунуудаа сонсоод орондоо орлоо, дулаахан хөнжилдөө тэврүүлье.
Өнөөдөр зүгээр л гуниглах өдөр. Яагаад гэдгийг битгий асуу, зүгээр л цонхоороо хар даа. Өрөвдөлтэй, гунигтай, зүгээр л уйлмаар харагдахгүй байна уу?

Friday, April 29, 2011

Орчуулга болон толь зүйн асуудал сэдэвт Олон улсын хурал

Орчуулгын салбар хуралдаан

1. "Орос Монгол уран зохиолын орчуулгын зарим асуудал" Юри Крючкин
• Явуухулангийн шүлгийг буулгахад утгын алдаа гарж буруу ойлгогддог тухай,
• Орос Монгол, Монгол Орос хэлний синхрон орчуулагч байх шаардлагатай
2. "Монголын шинэ болон нэн шинэ үеийн түүхийн зарим эх сурвалжийг герман хэлнээ буулгах нь" Герман улсын Монгол судлалын төвийн захирал доктор, проф Удо Баркман
3. "Орчуулга оронцоглохын нэр биш" ШУА хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан, хэл шинжлэлийн доктор проф С.Лочин
• Орчин үеийн залуус сонгодог уран зохиолыг биш адал явдалт зохиолыг их уншиж байна. Чейзийн ном маш олноор хэвлэгдсээр л байна. Гэтэл монголд энэ ном нь хэвлүүлэгдэхдээ хэвлэлийн компани, ямар хэлнээс хөрвүүлсэн зэргээ ч бичээгүйн дээр утгын алдаа маш ихтэй байсан. Жишээ нь оффис, гангстар, шок, хотел гэдэг үгнүүдийг орчуулаагүй байсан юм. Сандааль , нелойн гэх мэтчилэн бичихгүй байхыг илүүд үзэх хэрэгтэй. "Таны өрөөний дугаар хэд вэ" гэхийг "номер хэд вэ?" гэх. Аль нь дээр сонсогдож байна? Номер гэхээр ямар юмны дугаарыг асууж байгаа юм бол, ойлгогдохооргүй бүрхэг асуулт байна.
Үрүнк, лифт, коридор, сезон, сандаал(улавч), моорг(Нас барагсдын түр байрладаг шазар), смокинг(хослол), огурцы (өргөст хэмх) гэх мэт үгнүүдэд монгол утга бий. Трүпээ гаргаж ирэх биш трүпка байсан байх. Поошег биш монголоор торх гэдэг. Орос хэлийг алдаа оноотой мэддэг хүн монгол хэлийг ёстой доромжилжээ. Хожигдох, хожимдох 2-н ялгаа. Исгэх, эсгэх 2-н ялгаа. "Гүй ээ мөн их үгийн сантай орчуулагч байна аа". Пака гэдэг үгийг оруулахгүй баяртай гэж болохгүй юм байх даа. "Оронд нь тавиад" гэдгийг өөрөөр ойлгож болзошгүй учраас "оронд нь хэвтүүлэх" гэж орчуулах. Нэг өгүүлбэрт 2 ширхэг би гэдэг үг орсон нилээд хэдэн өгүүлбэр номонд байсан. Мөн, "хаалганы тотго налах" гэж болохгүй, тотго чинь хаалганы дээр шүү дээ. Хэрхэн налах билээ. "Өмд, цамц, зангиа зүүжээ" биш өмд цамцаа өмсөж, зангиагаа зүүжээ гэсэн нь илүү утга агуулна.
Бид бүгд монгол хэлэндээ анхаарах хэрэгтэй. Цаг үеэ олсон сонирхолтой сэдэв байна. Орчуулга нь оршуулга биш "орчуулга" л байх хэрэгтэй. Хөтлөгч нэмж talk talk show-г ток ток шоу гэж монголоор галиглаж бичсэн тухай ярив.
4. "Аман орчуулгын сэтгэл зүйн бэлтгэл" УБ Эрдэм Оюу дээд сургуулийн англи хэлний багш Б.Хатуучулуун
Саяхан орчуулга хэрхэн хийх талаар дамжаа хичээллүүлсэн ба үүнийгээ ном болон CD болгон гаргасан байна.
Elementary steps (Тухайн номны 2 дугаар бүлгээс)
Аман орчуулга нь практик ажил учир туршлага, сайн хэлний мэдлэг шаардана.
1) Хоолойн дуу
2) Сосголын өндөр чадвартай байх
3) Хэлний хөдөлгөөний чадвар
4) Мэдээллийг бүрэн боловсруулж дамжуулах чадвартай байх
5) Эх хэлнээс сайн дамжуулах
6) Ижил утгатай үгийг мэдэж байх
7) Цагаа зөв хуваарилж байх
8) Орчуулгынхаа үеэр эвгүй байдлаас зайлсхийх
9) Бусдыг дуурайх биш, өөрийн мэргэжлийн ур чадвараа харуулах

(1) Үүнтэй хамааралтай мэдээллийг олсон байх
(2) Өөрийнхөө бэлэх байгаа эсэхийг өөрийгөө тестээр шалгах
(3) Хувийн болон өдөр тутмын асуудлаасаа өөрийгөө холдуулах
(4) Өөрийгөө төвлөхөр дасгал хөдөлгөөнөө хийх
(5) Өөрийгөө зоригжуулах үүднээс дуртай үг хэллэгүүдээ санах
(6) Цагаа хэмнэхийн тулд мэргэжлийн хүмүүсээс тусламж хайх
(7) Гэртээ орчуулгыг турших
(8) Амьсгалын болон нүдний дасгал хийх
(9) Эрүүл амьдралын хэв маягаар явах хэрэгтэй; сайн хооллох гэх мэт

Өөрөөсөө асуух асуултууд
Асуулт 1 Хэдэн цагт дуусах вэ?
Асуулт 2 Хэрэгсэл бэлэн үү?
Асуулт 3 Үндсэн сэдэв юу вэ?
Асуулт 4 Чухал мэдээлэл цуглуулсан уу?
Асуулт 5 Нийт агуулгаа таньж мэдсэн үү?
Асуулт 6 Өөрийн имейл, захиа зэргээ шалгасан уу?
Асуулт 7 Өөрийн бичсэн зүйлээ хадгалсан уу?
Асуулт 8 Хувцас нь тохирч байна уу?
Асуулт 9 Өөрийнхөө ярих зүйлээ цэгнэсэн үү?
Асуулт 10 Би өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байна уу?

Өөртөө итгэлийг төлөвшүүлэх ( I'll have to force myself to succeed) хэрэгтэй.

5. "Монгол хэлэнд орсон хятад үгийн талаар товч өгүүлэх нь" МУИС-ОУХС-н багш доктор, дэд проф Н.Төмөр
Харь гаралтай үгсийг тодруулан тогтоох нь монгол хэлний бусад хэлтэй уялдах холбоог харуулна. Зөв зохистой хэрэглэдэг үг нь тухайн хэлний үгсийн санг баяжуулдаг ба харь орны үгийг тухайн орон шууд тэр чигээр нь хэрэглэдэг гэвэл худлаа. Харандаа гэдэг үгийг авахад л, энэ үг нь орос хэлнээс орж ирсэн, хар чулуу гэсэн утгатай үг. Каран- хар, даш-чулуу.
Монгол Хятад хэл нь хоорондоо тэс өөр хэлнүүд. Монгол хэл нь Алтайн язгуурын хэлэнд багтдаг.
1) Хуучирсан үг хэллэгийн тухайд. Тайж, гүнж, хунтайж, тайган(өөрөө тайлбарлахдаа; хааны ордонд хөөрхөн залуучууд байгаа юм чинь хариуд нь хаан эсрэг өөр арга хэмжээ авдаг байсан.), лан, цэн (1 лан гэдэг нь 10 цэн, 1 жин гэдэг нь 500гр ),вандан(нарийн, түшлэггүй сандал), тайз(Энэ үг бол монгол үгнээс ялгагдахгүй болсон), тоор(улаан шаргал, улбар шар, амттай жимс), яблоко(оросоос гаралтай), алим гэдэг нь турк казак хэлээс гаралтай. Шийвгай, тарвас, ган(төмрийг нүүрстөрөгч болон бусад хольцоос гаргасан хатуу төмөр), цуу, лууван, байцаа, бууз, хуушуур, шарвин, пиво(шар айраг гэдэг ч айраг гэдэг чинь амьтнаас гаралтай), хиам г.м.
Энэ илтгэгчийн маань илтгэл нь цагандаа багтсангүй, тун сонирхолтой байсан.
6. "Монгол хэлний хятад ормол үгийн талаар товч өгүүлэх нь", МУИС-МХСС, Гадаад хэлний тэнхим, доктор, проф Н.Балжинням. Хятад хэлний багш Т.Чахар
Монгол хэлний гадаад үгний толь, Монгол хэлний хятад ормол үгийн судалгаа зэрэг бүтээлүүд бичжээ.
Ормол гэхээр орж болдог эргээд гараад явж болдог үг юм. Монгол хэлнээс орос хэлэнд орсон 200 гаруй үг байдаг.

7. "Арга билгийн ёсон хийгээд орчуулга", МУИС-Күнзийн институтын дэд захирал, Хэлбичгийн ухааны доктор, проф Н.Чимэдцэеэ
Арга үгүй бөгөөс билиг үгүй. Билиг үгүй бөгөөс арга үгүй. Энэ 2 нь харилцан бие биенээ агуулж оршдог. Арга билиг болвоос бүхий л юмсд оршдог болно. Үгийг нэмж хасах нь зөв ч утгыг нэмж хасах нь буруу юм.
8. "Хятад хэлээр уламжилсан зарим монгол шүлгүүдийг орчуулга" , МУИС-ГХСС-н багш доктор, проф Ш.Эгшиг
1) 121 онд дуудагдсан 2 шүлгийн орчуулга
2) Ахын тухай дуулал
3) Дууны түүвэр = Ефу 2 шүлэг
4) Муланы дууль, 1500 жилийн өмнө эрт өдөөгийн дууны тэмдэглэл гэсэн нэртэй аман зохиол маягаар байсан. Монгол ба хятад ахуйн соёлын төрөл бүрийн үзэгдэл гардаг. 4 гол санааг гаргасан.
Хаан гэдэг үг гардаг. Кохан гэж гардаг нь хаган гэдэгтэй ижил. 2 удаа гардаг. Тэнгэрийн хөвгүүн буюу тэйнз гэж гардаг. Цэрэгт татагдсан эмэгтэй охины тухай гардаг. Нэг охин цэрэгт татагдсан аавынхаа оронд цэрэгт явдаг. 1998 онд ХуаМулан гээд хүүхэлдэйн кино хийгдсэн ба ингэхдээ Хятад ахуй болгоод монголчуудтай байлддаг. Сонин, хольсон утга гардаг. Тэмээ гэдэг үг. Холын аян даах тэмээ хүснэ гэж гардаг. Мулан монгол хаанаас тушаал авчихаад яагаад монголчуудтай байлддаг вэ? Мулан гэртээ ирээд эмэгтэй төрхөндөө орохдоо духандаа шар энгэсэг түрхдэг. Ху нарын эмэгтэйчүүд духандаа шар энгэсэг нааж түрхдэг байсан гэдэг. Тан улсын үеийн эмэгтэйчүүдэд уламжлагдаж "мод" болсон гэж байгаа юм. Гоо сайхан буюу нүүрээ будах урлаг монголд аль эрт дэлгэрсэн байсан юм биш үү? Хөмсөгөө яаж засаж, уруулаа яаж буддаг байсан гэх зэрэг. Энгийн охин морь худалдаж аваад хэнээр ч заалгахгүй морио засаад шууд л морио унаад цэрэгт яваад баатарлаг гаьъяа байгуулна гэдэг байж болохгүй. Хятад хүн бол тэгж чадах нүүдэлчин соёлтой биш шүү дээ. Нүүдэлчдийн шүлгийг хятаджуулан авсан байна. Авахдаа өөрийн маягаа тусгасан буюу хятаджуулсан. Явсан чиглэл нь хятад талаасаа явж байгаа юм.
Эртний хятад хэлний шүлгийг орчуулаад түүхийг гаргаж ирсэнд нь баярлалаа. Цэвэл багшийн ач охин гэнэ ээ.
Илтгэгч бидэнд үргэлжлүүлэн судлахыг уриалсан.
9. "Уран сайхны киноны орчуулгын онцлог", МҮОНТ-ийн киноны албаны орчуулагч редактор Х.Мэргэн
УБ хотын хэмжээнд МҮОНТ гээд бусад телевизүүд нийтдээ өдөрт 10-15 кино гаргаж байна. Ихэнх хүмүүс ном зохиол унших нь багасаад кино үзэх нь ихсэж байна.Баримтат, хүүхэлдэйн, уран сайхны гээд олон төрлийн кинонууд байдаг. Баримтат кино нь өгүүллэгийн дайтай байдаг байхад хүүхэлдэйн кино нь уран зохиолын орчуулга байдаг юм. Сайнуу, баяртай, буудлаа шүү, зогс, хайртай шүү гэх мэт орчуулах нь үзэгчдэд энэ ажил нь хялбар гэж бодогдуулна. Солонго гээд кино (Радуга) -г анх орчуулж байсан бололтой. Амь эрсдэж байгаа зөвлөлтийн эмэгтэйн тухай. Ренчин гуай орчуулсан. 60, 70д оноос зөвлөлтйн урлаг нэвтэрсний тэргүүн эгнээнд кино байсан. Гомбо гуайн идэвхээр дуу оруулагчид гарсан. Уран бүтээлийн тус хэсэгт редактор Бадраа гуай байсан. Торгуулийн цохилт, Чепаев гэх мэт. Оюун гуайн "Иим нэгэн явдал"-д дуу оруулсан байдал. Орчуулга нь уг киноны баатрын амны хайрцагт яг цав таарч байх ёстой. Өсөхбаяр гуай гэж алдартай хүн байсан. Нарантуяа гэж хүн дараа нь халааг нь авсан. Бүхэл бүтэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. 70-аад оноос өмнө Монгол телевизийн кино нь үнсэлцэх хэсэг гаргах бол өмнө нь бага насны хүүхдэд үзүүлэхгүй байх гэж хэлдэг байжээ. Нохойтой 4 танкчин, Амьнаас чухал үйл зэрэг кино. Цоодол, Гантигмаа зэрэг нэвтрүүлэгчид. Ошим, Халтар царайт кинонууд гарах болсон. Өнөө үед сэтгэлийн хөдлөлийг нь дөхүүлсхийгээд хаядаг. Алдаануудаас гэвэл: чулуун зүрхт алуурчинг хүйтэн цуст алуурчин гэжээ. Ингэж ч уух гэж дээ гэдгийг архи уувал ингэж л уух хэрэгтэй гэсэн байна. Ямххан охин гэж оршуулжээ.
Би од харвалтаар төрсөн учраас од харвалтаар буцна. Харин, би од харвахад төрсөн учраас од харвахад явна гэх хэрэгтэй.
Өшиглөлт арга гэдгийг би зааж өгсөн биш өшиглөх арга гэдгийг зааж өгсөн гэх хэрэгтэй.

Усанд мод хөвөгдөж явна. Талх надаас идэгдэв гэдэг. Нүднүүдийн нулимс хацруудыг дагаад урсав гэх мэт нь европ маягийн хэллэг ба үүнийг эзэн биеийг нь урд нь гаргаж орчуулах хэрэгтэй юм.

Sunday, April 10, 2011

Миний эргэн тойронд амьдрал надгүй ч үргэлжилнэ


Унасан бөхөд шалтаг мунддаггүй гэгчээр миний сүүлийн үед блог бичээгүйд олон шалтаг, шалтгаан байгөө. Яг одоогоор шалгалт шүүлэг гээд яг л оюутны амьдрал өнгөрч байна даа, тэрнээс өмнө өвдөлт мэдрэхтэй холбоотой асуудал гарсан. Бас ихэнх цаг хугацааг юм бодож, эсвэл найз залуутайгаа, найзуудтайгаа өнгөрөөж байгаа.Ер нь идэвхтэй амьдралдаа блогийн орон зайгаа л мартах шахаж. Тиймээс энэ удаа бичихийг хүсэн хүсэн боджийсан зүйлүүдээс яг одоо санагдаж байгаагаа буулгая гэж бодлоо.

Хааяа таардаг юм л даа, эхнэр нөхөр 2той. Тэд хог ухаж амьдардаг бололтой. Өглөө 7 өнгөрөөд Тедигийн хажуугаар явж байхдаа илүү сайн анзаарсан юм. Гэхдээ энэ анхны биш шүү. Сүүлд зөндөө л таарсан. Хайр гэж ийм л зүйл байдаг байх даа, гайхалтай юм аа гэж бодоод л. Тэд хүүхэдтэй болов уу, хэдэн хүүхэдтэй бол,тэднийгээ тэжээх гэж, амьдрах гэж ингэж зүтгэж байна шт. Гэтэл би нтр гээдл. Гэхдээ хамгийн гоё нь би "Хайр" ийм байдаг юм байнаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Биширмээр, хайрламаар сайхан хос! Нэгэнт хамт амьдарна гэсэн л бол амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл хамт л байх ёстой. (Миний хувьд хэн нэгнээс ийм зүйл одоогоор сонсоогүй ээ, үгүй ээ биелдгийг нь үзээгүй. Гэхдээ ийм үүрдийн бас үнэнч байгаасай гэж хүснэ. Үлгэрт итгэдэг жоохон охин шиг санагдчихлаа, тэнэг юм.)

Миний зорчдог унаа, автобусны амьдрал. Өглөө эртлэн босоод ажилдаа яарах жолооч, кондуктор. Өглөөнөөс шөнө хүртэл ажиллахын хажуугаар хаанаас нь мөнгөө өгөхгүй зорчигчдыг хөөн буулгах, таарахгүй нэгэнтэй хэрэлдэх инерги гардаг байнаа. Гайхалтай, супер. Төрөл бүрийн зан араншинг үнэр танартай нь тээвэрлэгсэд шүү дээ тэд чинь.
Халаасны хулгайгаар амиа зогоогчид, зогоогоод зогсохгүй бас баяжигсад...Би яагаад ч юм зүгээр л хэн нэгний гэрт хаа нэгтээ гар утасны симний төрөл бүрийн цуглуулга байгаа гэж боддышт. Тэгээд тэрүүгээрээ байшин барина нтр. (Эртээд Анутай хамт 2 хамсаатанг илчлээд өөрсдөө алуулах юм байна гэдгээ мэдсэн. Цагдаа нь ч тоохгүй, тэгээд тэр 2 нь бүр жүжиглээд сурцан Пээнүүд байсан.)

Сургууль. Хэд хэд дараалаад хичээлдээ суухгүй байж үзлээ. Унтаж, өвдөж, хоцорч нтр. Би байсан байгаагүй хичээл яг л ордгоороо орно. Яг одоогоор сургуулийнхаа яг юу нь сайхан, юу нь муухай болох талаар тодорхойлолт гаргаагүй байнаа. Мэдээж ОЗ, wireless 2-г эс тооцоод л доо. Нэгэнт сургууль гэснийх би болон Ануг минь бас нилээд олон хүмүүсийг хооллодог Мандах зоогийн газартаа баярладаг шүү. Тэд энийг хаа нэгтээгээс олж уншихгүй ч гэсэн би тэдний хоолонд дуртай гэдгээ л хэлэх гэсэн юм.

Кино. Одоо тийм ч их кино үзэхгүй байгаа. Яагаад гэдгээ мэдэхгүй, бараг өдөр бүр шинийг татавч лаптопонд минь үзээгүй кинонууд хогоороо биш ч зөндөөөөө байна.

Ажлаасаа гарсан. Цалингаа захирал авгайдаа бэлэглэчихсэн. Нухацтай бодож тийм гэж хэлээгүйгээсээ болоод нээх сонин ажил хийгээд л байсан. Эцэст нь гараад амралтын өдрүүдээ өөртөө зориулж сайхаан өнгөрөөдөг болсон. Тэр ажлаас би юм сурсан уу гүй юу хамтран ажиллагсдад минь чухал биш л дээ, гэхдээ би зөндөө юм сурсаан. Одоо тэнд үлдсэн миний сайн бас муу нэр хүнд надад хамаагүй, зүгээр л надаар туслуулсан олон жуулчид намайг сайнаар боддог нь, надаар хичээл заалгаад сурсан, сайжирсан,хүндэлсэн сурагч ах эгч дүү нарын сэтгэгдэл л чухал. Үүндээ сэтгэгдэл өндөр байгаа.(Яасан амиа бодсон хүн бэ гэж бодож байгаа бол болноо, би ч тэгж боджийна.)



Миний эргэн тойронд хирнээ олон газар надгүйгээр амьдардаг. Би оролцохгүй ч хэвийн үргэлжилж л байдаг. Хичээлдээ явахгүй байсан ч, хүмүүсийг ажиглахгүй байсан ч, автобусаар зорчихгүй байсан ч, ажлаасаа гарсан ч намайг хүрээлээд хором мөч бүхэн амьдрал давалгаална. Гэхдээ хаана надгүй бол амьдрал зогсох бол?

Бичиж байхдаа Glen Hansard-н Falling Slowly-г сонсов.

Thursday, March 10, 2011

Уйлахдаа боддог зүйл

Би нэг удаа уйлж байхдаа, үгүй ээ ер нь байнга уйлж байхдаа боддын. Нулимс хаанаас гардаг болохоор гараадл байдаг юм болоо гэж. Ялангуяа над шиг инээдэг, эсвэл уйлдаг зан араншинтай хүнд энэ асуулт нилээн тохиолдоно. Уйлахаа зогсоох гэж л тэр байх. Хэрвээ хариултаа мэдчихвэл энийг бодохоо больчихно шүү дээ.

Яг одоо уйлаад сууж байгаа надад энэ асуулт бодогдохгүй байна. Надад шинэ асуулт, зогсоох арга хэрэгтэй байна. Юунаас, яагаад гэдэг нь нууц үлдэг. Зүгээр л би уйлаад байна. Мангар юм шиг. Болоогүй зүйлийн төлөө, эсвэл явахгүй байх магадлал байхад одоо ингэж мэдэх надад гоё биш байна. Эрт мэдсэннь дээр гэдгийг мэдэж байна. Яг одоо намайг тайтгаруулах гэж эсвэл зүгээрл яриад байгааг чинь би ойлгохгүй байна. Тийм ухаан алга.

"Битгий яв, битгий яв" гэснийг чи сонсохгүй байх даа...

Wednesday, March 02, 2011

Үл таних эмэгтэй [2011]


Зиа, өнөөдөр Өргөө гээд кино үзүүлдэг газарт “Үл таних эмэгтэй” монголын уран сайхны киноны хамгийн эхний үзвэрийг 18:40 цагаас үзлээ.

Юуны өмнө би энэ киноны талаар ямар ч мэдээлэлгүй үзсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа. Гэхдээ МУГЖ дуучин Т.Ариунаагийн дуулсан саундтракыг нь сонссонг үл тооцоод л доо.Сүүлд нээлтийг нь үзэхнээ энэ нь Австрийн зохиолч Стефан Цвейгийн зохиолаар хийгджээ.

Захидлууд. Урт үсээ 2 хуваагаад сүлжчихсэн, даруухан, зүгээр байдаг л нэг охин гэхэд болно...Өөрөөсөө ахимаг насны залууд дурлажээ. Залуугийн дүрд МУСТА жүжигчин С.Болдбаатар , гол дүрийн эмэгтэйд залуу жүжигчин О.Долгор гээд.

Гал халуун гэхдээ сохор хайр дурлалын төлөө Зулаа гэгч эмэгтэй хэрхэн шаналж, гэхдээ хэсэгхээн хугацаанд аз жаргалыг хэрхэн амсаж, эргээд тэр нь эцэс төгсгөлгүй, үүрд хадагдахаар зовлон болон хувирах тухай өгүүлнэ.

Бодолгүй, болчимгүй хийсэн үйлдэл ихэнхдээ үүрд хүчин төгөлдөр биш, яг л “Өнөөдрөөрөө амьдрах” тухай тэдний амьдралын философи шиг. Нэг харахаар гоё ч юм шиг. Ганц амьдрахдаа олон эмэгтэйг өөртөө дурлуулаад, “дэлгэсэн ном” шиг байхаас өөр замгүй амьдралд оруулчихаад, нэг эсвэл цөөхөөн хэдэн шөнийг хамт өнгөрөөгөөд мартах нь маргааш өөр эмэгтэйд давтагдана. Гэхдээ магадгүй өмнөх эсвэл өмнөхийн өмнөх мартагдсан хэн нэгэн “Үл таних эмэгтэй”-д тохиолдоно. Тэр залууг юунаас ч илүү хайрлачихаад, түүнд танигдахгүй нь өрөвдөлтэй..2, 3 хоногоор л хэмжигдэх залуугийн ой ухаан юуг ч, хэнийг ч үл санана. Харин Зулаа хэзээ,хаана, яаж түүнд хайртай гэдгээ ойлгуулах вэ?

Таны бодлоор төгсгөл ямар байх бол?

Би таныг энэ киног үзээсэй гэж их хүсэж байна. Киноны дуу, зарим жижигхээн хэсгүүд нь хүртэл сэтгэлд хүрмээр гоё болсон байсан. Надад тэр морин дээрээс шилжээд үнсэлцдэг нь их таалагдаад байгаамаа ххэ.Нээрээ сэтгэгдлээ надтай мөн хуваалцвал би баярлах болно. *_^

Sunday, February 27, 2011

Тавьж явуулаач

Хэн нэгэнд, үгүй ээ эсрэг хүйсийнхээ хэн нэгэнд дургүй бол хажуудаа битгий түүнийг байлгаж зовоожий. Үүнийг өөртөө хэрэг болох байх гээд би ойлгоод авчихсан, баримталдаг. Хувиа бодсон, зэвүүн биш болохлоор нь аль болох түүнийг биш өөрийгөө зовоох, түүнээс биш өөрөөсөө өөг хайхын хичээнэ, ийм тохиолдолд. Энэ тийм ч сайхан санаа биш байж магадгүй ч надад хамаагүй. Би хэн нэгнийг зовоохыг хүсдэггүй.
Ямар нэг байдлаар ашиглах гэсэн, хүнийг өөрийнхөө биет болон биет бус хэрэглээг хангахын тулд зүгээр л хэрэглэж байгаа хүмүүсийг харах дургүй. Тэр хүн миний өөдөөс, миний найзын хажууд суугааг харахаар бүр зэвүү хүрмээр.
Дургүй бол тавьж явуулахгүй хажуудаа байлгах хүний асар их шуналыг...
Шашинд итгэдэггүй ч дараа төрөл, үйлийн үр байдаг гэдэгт би итгэдэг.

Monday, February 21, 2011

Миний төрсөн өдөр 2 дугаар сарын 20-ны өдөр

Төрсөн өдөр дөхсөн чинь нэг л тэмдэглэмээргүй санагдаад, би хөгшрөх ч биш л дээ зүгээр л 19 нас хүрмээргүй санагдаад, нээх сонин, мангар байсын. 17 насаа орхих үед бодогдсон бодлоосоо ч хүчтэй, орхимооргүй мэдрэмж төрсөн.

Найзуудтайгаа бүгдэнтэй нь нэгэн зэрэг уулзаагүй удсанг ч хэлэх үү, бас тэмдэглэхээр яарч байлаа.

Юуны өмнө надад зориулж миний төрсөн өдрийн 3 өдрийн төлөвлөгөөт ажлыг 18-20ны өдөр зохион байгуулсан Анудаа маш их баярлаж байгаа. Эхний өдөр, намайг киндерт оруулаад, дараа нь ажил дээр хоол авчирч өгөөд,10 жилийн хайртуудтай минь хамтдаа хооллоод, 20нд надтай өдөржингөө хамт байсан. Нээрээ бэлгийг нь хэлэх юм бол надад зориулж бэлдсэн СиДи байсан. Аймар хөөрхөөн. Гаднаа Happy Birthday гэсэн зурагтай, СиДин дээрээ хамтдаа авхуулсан зургаа наачихсан.

19нд би хэдэн сэгсээхий найзуудтайгаа хооллоод, караокедоод, шоудандаа алдаад дууссан. Надад өгсөн Dress –г нь өмсөөл яваадысан хэхэ. Аймар гоё байсаан. Нэг нэгнийгээ будаж өгснөө, 35 шиг байна гэж дооглоод л тэгээд алцагнаж явжаад Анужин гээд траэс жендер(эсвэл манин) эмэгтэйтэй таараад. Үнэн гоё биетэйн байлээ шүү. Машин хүлээнгээ, хэсэг транс хүмүүсийн тухай яриадл. Бидний нэг маань арван жилийн маань бандитай үерхэж байгаан. Тэр 2-г өхөөрдөөд л, өмнөөс нь баярлаад бас гоё гоё мэдрэмжүүд зэрэг...

Сошиал нетворкд бүртгэлтэй гэсэндээ олон хүсүүсээс мэнд хүргэсэн постуудыг уншаад сайхан санагдсаан. Бүгдээрээд нь баярлаж байгаа.

10 дугаар хорооллынхоо атман охидуудтайгаа уулзаад бүр хамаг дурсамж минь сэргээд л. Багадаа хамт амьдарна, 4үүлээ өөр салбарын хүн болоод бие биенээ түшиж тулна шүү гэж ярьдаг байсан маань гэнэт санаанд орчихлоо. Байнга л салахгүй хамтдаа явдаг байсан болохоор 10-н атман гэдэг хоч авч билээ бид дөрөв.

Хамгийн сүүлд нь найз залуутайгаа тэмдэглэсэн. Найзуудтайгаа бэлдсэн сюрприз нь нээх хөөрхөөн. Хайр хүрмээр магар хүүхэд байгаан. Тэгээд л гэртээ 1 өнгөрөөж ороод нам явсан даа.

Тэгээд, бичихгүй байж болохгүй нэг зүйл бол миний хайртай Нандиа минь юм байгаан. Гадаадаас ирсэн дуудлага нь сонсогдохгүй, 2 удаа тасарсан. Гэхдээ хоёулаа ямар нэг тийм гүнзгий холбоогоор холбогдсон байгаа гэдгийг л мэдэж байна.


Ингээд эцэст нь хэлэхэд "Зүрхнийх нь нэгээхэн хэсэг миний төлөө цохилдогт нь та нартаа баярлалаа".

Энэ Анугийн надад өгсөн бэлэг


(Камерны холбогч алдагдсан тул зургаа ямар нэг аргаар оруулна аа)

Tuesday, February 15, 2011

15th of Feb, 2010




I live in a big city called Ulaanbaatar which has more than the half of the population of Mongolia. But it's still quite a small amount of people in a big territory. That means coincidence always happens even we all have some group of people we avoid to see them again, or never.

Today after watching a movie on the opening day @urgoo cinema, I was on a bus with a guy whom I belong to MMF group with. I was really really excited with the movie and the whole event. But when I looked at a person who sat in front of me and I recognized it was him,
who is "ex", my previous one I dated and liked being together. He looked like he's got changes on his face. It was really an embarrassing time for me to see him while he was pretending as he's sleeping.

Just like 'We can't avoid of the truth', we also can't avoid of the exes of us whenever, whatever happens.
Now when I see someone, whom I've already finished the relationship with, I'll not pretend and embarrass myself.

We can't avoid of anything we are afraid of. We can't refuse, can't deny, but only accept.
Hope we all can.

Sunday, February 13, 2011

For colored girls [2010]


2010 Оны 11 сард нээлтээ хийсэн Tyler Perry -н зохиолыг бичиж найруулсан энэхүү хар арьст эмэгтэйчүүдийн тухай киног анх трейлэрийг нь хараад л үзнэ шүү гэчихээд саяхан санаад үзэж дуусгалаа. Зохиол аймар гоёё. Сайн танихгүй хүнтэй болзож эхлээд гэртээ хоолонд урьсныхаа төлөө өөрийнхөө гэрт хүчиндүүлдэг эмэгтэйн дүрийг бүтээсэн Anika Noni Rose -г хараад уйлмаар л болсон...Өөрийнхөө нүдэн дээр 2 хүүхдээ архичин
залуугаар алуулж байхыг хардаг эмэгтэйн дүрд тоглосон Kimberly Elise -н жүжиглэлт сайн
байсаан. Бие эвгүй болоод л...Ижил хүйстэн залуутай гэрлэсэн баян тансаг амьдралтай
эмэгтэйн дүрийг бүтээсэн Janet Jackson ч бас ялгаагүй . Гэхдээ энэ хэсгүүд хүртэл
л кино маань дажгүй явж ирлээ. Сүүлийн хэсгүүд арай л нуршсан, илүү үг өгүүлбэр ихтэй байсан.
Ингээд л эцэст нь бүх л зүйл өөрөөр эргэнэ, тэд танилцана. Сүүлдээ бүр толгой эргээд, 10
эмэгтэйгээ хольж солиод.



"And this is for colored girls who have considered suicide but are moving to the ends of their own
rainbows"


Киноны төгсгөлд явдаг дуу таалагдаадаа, үгийг нь сонсох юм бол их гоё.

Saturday, February 12, 2011

A Swedish Love Story[1970]


Өнөөдөр Занадуд кино үзээдээ. Анх удаагаа Dreamers Day дээр очлоо. Хөөрхөн санагдсаан, надад лав. Ойролцоогоор 20 орчин хүн байсан.

Шведийн найруулагч Роё Эндерсоны анхны уран бүтээл юм билээ. 115 минут буюу бараг 2 цаг гарсан, үнэндээ үйл явдал жоохон сунжирсан, гэхдээ сайхан зохиолтой кино байлаа. 13тай, за бараг 14тэй охины анхны хайрын тухай гарна. Бандийнх нь нас гараагүй, гэхдээ өөрийнх нь үеийн л дээ. Гол дүрийн охин Анника-ын дүрд тоглосон Ann-Sofie Kylin 15тайдаа,
Пеарын дүрд тоглосон Rolf Sohlman 16тай байсан юм байна.

Тамхи татаадл, ёстой баагиулаад л байна. Эхлэл нэг ийм. Биесдээ татагдсан өсвөр насны 2, хамт хононо, эцэг эхээ танилцуулна. Зун залуугийн гэрт үдэшлэг хийнэ. Ингээд л дуусна. Дундуур нь тэр томчуудын үйл явдалтай хэсэг ямар ч үзэгчдэд нээх чухал, ач холбогдолтой санагдахгүйл болов уу. 70-аад оны ийм кино гэхэд надд бол үнээр таалагдсаан.
Киноны сэтгэгдэлүүдийг унштал их л таалсан хүмүүс байна лээ. Imdb дээр 7,5 оноотой.

Миний ойрын сонин сайхан ийм л байна

Юу гээч? Би, надад миний амьдралын цаг хугацаа хурдан өнгөрөөдах шигээна. Нэг завгүй өдөр дуусч байгаад баярлах ч, дахиад л тэр өдөр маргааш нь үргэлжилнэ. Завгүй байхыг би илүүд үздэг ч надд яг одоогоор нээх таалагдахгүй байна...Яг яагаад байгаагаа ч би өөрөө ойлгохоо болилоо. Илүү дутуу юм хүсэхгүй, аав ээжээсээ ерөнхийдөө хараат, дүү нартайгаа ч бараг уулзахгүй юм. Өглөө гараад л орой ирнэ. Хоол, унаанд их мөнгө үрж байна. Найзууддаа цаг гаргаж чадахгүй байна. Хотын агаар хэцүү байна. Хөдөө явмаарээна. Гэхдээ очоод ганцаараа эсвэл миний дотны хүмүүстэйгээ хамт баймаарээна. Надад хамт олон, найз нөхөд, гэр бүл бүгд байна, гэхдээ би ганцаардаадээна. Надд дутаад байхаар юм байхгүй байна. Гэхдээ дутаж байна. Валентин гээд найз банди энээ тэрээ биш. Зүгээр л нэх сонин мэдрэмж өнөөдөр гэртээ ирж байх замд төрлөө. Би сайн ажиллах ёстой ч сайн сурах ёстой. Хичээлдээ анхаарал хандуулахгүй байгаа мэт санагдахын. Сүүлдээ сургуульд сурмааргүй ч юм шиг, хааяа дипломны төлөө л сурч байгаа мэт санагдана.

Би өөрийгөө магтахгүй ч энэ завгүйгийнхээ хажуугаар эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдд туслах аянд оролцъё гээд шийдсэн. Удахгүй тийшээ явнаа. Тэгээд бас өнөөдрийгг хүртэл 3 өөр төрлийн ажил хийж байсан юм байна. Нэг нь өнөөдөр дууслаа. Сэтгэл хангалуун байна. Багш байх ч чамгүй тэвчээр, хатуужил, бэлтгэл шаарддаг юм байна шүү.

Шинэ семестр эхлээд бүх хичээл нэг, хоёр дугаар пар дээр тавигдаж. Өглөө эрт босох хэрэгтэй болсон. Эрт унтдаг зөв дэглэмд орноо. Бас нээрээ тэмдэгллийн дэвтэр дээрх зорилгуудаа өөртөө байнга сануулж байгаа. Бүгдийг нь биелүүлэхгүй ч үүнээс илүүтэйгээр сэтгэл хангалуун байх болноо гэж найджийна.

Сүүлийн үед ганцаараа явах боллоо. Өчигдөр "Миний клуб"-н уулзалтанд ганцаараа очлоо. Анх удаа танихгүй хүрээлэлд ганцаараа эвгүй байсан. Тэгээд өнөөдөр нэг кино ганцаараа үзлээ, Занадуд. Удахгүй сэтгэгдлээ тавина.

Бас нэг хальт дурласан залуутайгаа нилээн тааралдана. Хөөрхөн биш, гэхдээ надд ухаалаг харагддаг. Ажил хийдэг, сонирхол нэг. Гэхдээ энэ зүгээр л нэг дурлал. Хайр биш. Таарч л байг. Би түрүүлж хөдлөхгүй ээ, өрнөж эхлэхгүй бол дурлал хойно аяндаа мартагдах биз.


Ёстой л нэг бөөндлөө дөө. Гэхдээ дотроо уудалчихлаа. Илүү цэвэрхэн боллоо, толгой тархи, зүрх сэтгэл минь.

Monday, February 07, 2011

Наран- Миний зүрхэнд тавтай морил (Welcome to my heart)

Энэ дуу надад аймар таалагддаг, клип нь, үг нь ч гэсэн. Түүний хоолойнд би хайртай.




Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлаад хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударнаа
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана аа
Welcome to my heart

Газар дэлхий цав цагаан болсон байтлаа
Ганцхан модонд цасгүйн учир юу билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайлаа вэ?

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагданаа

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагданаа
Welcome to my heart

Sunday, February 06, 2011

Миний сэтгэлийн хөөрөл

Өнөөдөр нэг эгчийгээ найз залуутай болсон талаар сонслоо л доо. Тэгээд маш их баярласан. Та нар төсөөлөхгүй дээ. Зүгээр л би өөрөө нэг хайртай хүнтэйгээ учирчихсан юм шиг л санагдаад хөөрөөд дэвхцээд. Мангар ч юм шиг. Тэгээд машин дотор явж байхдаа хуриман дээр нь юу өмсөхөө бодоод олчихсон. Гэтэл яг үнэндээ эгч хуримын талаар надад юу ч яриагүй. тэр байтугай өвөө эмээд ч. Тэгээд юу бичих вэ гэхлээр
  1. Би сэтгэлийн хөөрөл өндөртэй.
  2. Төсөөлөн, ургуулан бодох чадвар өндөртэй гэдгээ л батлах гэсэн юм.
Гэхдээ хүн бүр өөр өөрөөр хүлээж авах байх л даа...

Үргэлжилнэ...

Saturday, February 05, 2011

Love and other drugs [Хайр ба бусад мансууруулагчид] [2010]

Нэг их таалагдаагүйээ, яг үнэндээ. Эдвард Звик найруулаад хөөрхөн Anne Hathaway тоглосон болохоор л үзсэн.

Энэ Мегигийн өвчин, кино нь мэдэхгүй ээ нэг л зохицолдоогүй, тэнэг ч юм шиг санагдсаан.
Ном нь харэн ямар байсан бол. Жеми Рейди гээд зохиолчийн "The evolution of Viagra salesman" гээд номноос сэдэвлэсэн юм байна лээ.


Friday, February 04, 2011

Цагаан сараар авсан сургамж

Өнөөдөр миний хувьд нэгэн том, сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Шинийн нэгний өглөө, эртлэн босоод лагер дээр өвөө эмээгийндээ очин тогоо барьж эхэллээ. Гэхдээ надад ядаргаатай, залхмаар байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сонирхолтой байсан шүү. Ойролцоогоор 30 орчим хүн байсан.

Өнөөдрийн нэг дүгээр сургамж:
Хамаатны ах маань Ирландаас ирсэн юм л даа. 7, 8 жилийн өмнө яваад одоо ирж байгаан байна. Жоохон байсан болохоор хэзээ явсан гэдгийг нь ч мартаж. Тэр үед лам байж байгаад нэгэн даалгаврыг гүйцэтгэх амлалтаа өөртөө биелүүлж чадааггүйгээсээ болоод шашны зам мөр хөөхөөсөө татгалзсан гэснийг өнөөдөр л мэдлээ. Надад их бахархмаар санагдсан. Цаашаа яагаад үргэлжлүүлж яваагүй юм гэж үү? Шашин, онгод гэдэг зүйлийг хүн бүрт ижил тэгш заяагаагүй, авъяастай адилтгаж үздэг бодолтой минь холбоотой юм л даа. Нэгэнт л тэрийгээ чадаагүйгээс хойш өөрийгөө бас бусдыг хуураад лам байгаад ч яах билээ. Надад бол зөв алхам хийсэн нь таалагдсан юм аа.

Хоёр дугаар сургамж:
Хамаатны ах маант саяхан л их сургуулиа төгсөөд байсан санагдана одоо Солонгост ажиллаж байгаа гэнэ. Яг хар ажил бол биш харин хийдэг зүйлийнх нь үнэр тааламжгүй гэдгийг нь сонсоод өрөвдмөөр, муухай санагдаад л явчихсан. Тэгээд гэрийнхэндээ нилээд мөнгө явуулсанг нь сонсоод бахархах миний сэтгэлтэй минь зэрэгцсэн "хайран залуу нас" гэх бодол. Тэр хүн тэнд нэгэнт л ийм мөнгө олж байгаагаас хойш шунах биш үү? хэзээ ирэх бол оо,,, 3, 4 жил ажиллачихаад Монголдоо хурдан ирээсэй л гэж хүлээе дээ. Эх орондоо 300 мянгын цалинтай ажлаа хийгээд гэр бүлийнхэнтэйгээ өнөр өтгөн амьдрах нь жаргал биш гэж үү?
Залуу насаа эх орондоо түр зуур биш амьдралынхаа ихэнхээс ихэнх цаг хугацааг өнгөрөөх нь жаргалтай биш юм уу?
Яг ийм зүйл бодож байхад монголын "Чиний эзгүйд" гээд уран сайхны кино санаанд орсон...

Tuesday, February 01, 2011

The end.

Надад байдаг өөр нэг блогоо хөтлөөгүй их удсан байна. Хэр их гэдгийг нь тоолох шаардлагагүй байх аа, хүсэхгүй байна. (Гэхдээ би математикдаа муу биш шүү)
Өчигдөр зүгээр л нэг хүнд энэ блогийнхаа хаягийг өгсөн юм. Хэн түүнийг минь өглөөний 7 цаг хүртэл уншаад сууна гэж бодох вэ дээ. Хайран хүүхдийн нойр байгаа даа, тийм ээ?
- Гэхдээ, үгүй ээ.. Би их муухай сэтгэлтэй юм аа. Тэр хүнийг уншаад надад бодлоо хуваалцсан болохлоор нь сайхан санагдсан.

Яг одоо бодогдох бодол минь өчүүхэн гэхдээ ухаалаг...Хайртай, дуртай, сайн ч биш, зүгээр л дурсамж, өнгөрсөн явдал. Харамсдаггүй, үзэн яддаггүй, баярладаггүй гэхдээ гуниглах ч үгүй. Яг л ийм байна. Тэр үеийн өөрийнхөө мэдрэмжинд эргэлздэггүй, гэхдээ түүнийхд. Эргэлздэг ч гэсэн шаналдаггүй.

Энэ бүхэн, нэг хөөрхөн гэнэн охины зуны болзоо. Тэгээд л болоо. Хэнд ч "temporary" зүйл байдаг биз дээ. Үүнийг хэзээ ч үгүйсгэхгүй, дахиад тохиолдохыг ч гэсэн. Who knows and who cares? It is my life. It still goes and happens to me every minute, every second. Love it.

Monday, January 31, 2011

Улс төрийн хэлмэгдүүлэлт

Өнөөдөр "Цэргийн музей", "Г.К.Жуков"-ын музей үзлээ. Сонирхолтой байсан шүү. Тэгээд Цэргийн музейн хэлмэгдүүлэлтийн хэсгээс доорх шүлгийг хуулан тавьлаа. Олон гэмгүй иргэд амь насаа алдаж, соёлын өв дурсгал нь шатаагдаж, бууны сум болох жишээний. Одоо үүний тухай уншихад надад аймшигтай санагддаг.


Буун дуу тас
Егүзэр хутагт уналаа
Буун дуу тас
Ерөнхий сайд уналаа
Буун дуу тас
Өрлөг жанжин уналаа
Буун дуу тас
Өчнөөн сайхан эрс уналаа
Буяны олон хийд туурь болов
Бурхны олон шавь нар хүүр болов
Буддын гэгээн судрууд гал болов
Бусдын халуун нулимс гол болов
Ядамсүрэн, Буяннэмэх шоронд
Нацагдорж, Наван-Ёндон шоронд
Жинхэнэ хайрын сувд хүүхнүүд
Цөм нулимстай
Жинжийбадам, Ичинхорлоо ч нулимстай
(Зохиолчийг нь бичээгүй байсан юм)
Удахгүй Хэлмэгдэгсдийн музей орно гэжуга.

Тал заримдагуудад нэгэн заримдагаас

Блогийн учир утгыг ойлгохгүй хүн зөндөө байна аа. Пээ, энэ бичиж байгааг нь ээ. Ороод өгөөч гэж гуйгаад байгаа биш. Эцсийн эцэст миний блог бол миний л орон зай, миний бодол, миний амьдралын нэг хэсэг.
Хэнийг, юуг хэрхэн юу гэж бодож, бичихээ би өөрөө шийдье! Унших, уншихгүй, таалах таалахгүй чинь надад падгүй.

Хэрвээ би аливааг бичээд нэр хүндийг нь унагасан бол миний блог газар авчихаж хха, эсвэл угаас тэрэнд нэр хүнд байгаагүй байсан байна гэж ойлго!

Saturday, January 29, 2011

127 hours [2010] & True grit [2010]


Ерөнхийдөө аль аль нь л хүний эр зориг болоод тэвчээрийн тухай өгүүлдэг.
Зохиолын хувьд True Grit нь илүү санагдсан.

127 Hours
Ароны амьд үлдэхийн төлөөх тэмцэл гардаг л даа. Хэн нэгэн машинд дайруулах гэж байхдаа, хэхэ жишээ нь би лав тэрхэн зуурт өөрийнхөө амьдралыг хэдхээн хоромд бодоод хараад амжиж байсан юмдаг. Гэтэл энэ залууд болохоор арай өөр, боломж түүнд байсан болохоор гараа тайраад гардаг л даа. Үүн дээр, миний бодлоор
зохиолчийн санаа бол "золиос" байсан юм шиг санагдаад байгаа. Мэдээж хэн ч угаасаа ийм нөхцөлд амьд гарахын төлөө л үйлдэл хийнэ. Түүний хувьд яг л
тэр агшинд хамгийн зөв сонголтыг хийж чадсан. Гэхдээ бас хэний төлөө гэдгээ ухамсарласан байгаад гол утга нь байгаам л даа. Киног чимж байсан тэр дурсамжууд нь хөөрхөн.
True Grit
"Үнэн" бол хамгийн гол утга агуулга нь байсан болов уу. Аавыг нь алсан алуурчин залууг хайж яваа 14 настай, биширмээр, хэрсүү охин
Матигийн дүрийг бүтээсэн Hailee Steinfeld. Түүний гуйснаар хөлсөөр туслах үүрэг хүлээсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Рүүстерийн дүрд тоглосон хайрт Жефф Брижс минь. Ингээд л эцэстээ нэгэнт л энэ бол өшөө авалт байсан учраас өөрөө бас л нэг саарыг дагуулна. Могойнд хатгуулаад өрөөсөн гаргүй болдог төгсгөл нь нөгөө бидний итгэдэг үйлийн үр ч юм шиг...




Оскараас гар хоосон буцахгүй байхаа. Энэ охин "Actress in a supporting role" авчихаасай.
"Music" дээр If I rise авна гэж найдаж байна.

Babies [2010]



Үнэхээр гоёё кино. Амьдралын баяр баясгалан болсон (Монгол, Америк, Африк, Япон) хүүхдүүд хэрхэн өөр өөрийн орчинд өсөн торниж 1 настайгаа золгож буйг харуулдаг.

Зун, Өргөө кино театрт үзсэн ч гэсэн сая дахиад л үзлээ. Хурдан хүүхэдтэй болмоор ч юм шиг. Гэхдээ болоогүй ээ , эрт байна.
Тэр болтлоо, өөрийнхөө дүү нараа, эсвэл бусдын хүүхдийг хайрлаж өхөөрдөөд л байж байя дөө... =P

When in Rome [2010]

Өнгөрсөн жил л трейлэрийг нь үзчихээд баярлаад үзэх юмсан гээд байсан. Сая үзсэн чинь яг сэтгэлд хүрээгүй ээ. Гэхдээ энэ Кристен Беллийг "You again"-д тоглосноос нь хойш дургүй болчихсонтой холбоотой байх ххэ. Ийм итгэл үнэмшил үнэхээр биелдэг юм болов уу, гэхдээ?
Юутай ч таалагдсан зүйл гэвэл энэ бяцхан машин Vespa 400. Liked quote нь "The whole point of love is to put someone else's needs above your own." Энийг Бетэд дурласан нөгөө 4 залуугийн намхан нь хэлдэг юм.

Миний сурдаг сургуулийн ОЗ

Би Монгол Улсын Их Сургуулийн оюутан. Энэхүү анхны, ууган сургуульд орсноороо ч бахархдаг. Миний үеийн оюутнуудыгаа ч гоёор төсөөлж байсан юм л даа. Гэхдээ "гоё" гэдэг миний ойлголт өнгөцхөндөө зүгээр л онц тэгээд муу сурдаг нь хамаагүй, өөрийн хүссэнээ хийж чаддаг, түүнээсээ ч таашаалаа авч жаргалтайгаар байж чаддаг. Гэхдээ хамгийн гол нь надад бас бусдад саад тотгор учруулахгүйгээр шүү дээ. Тэр тусмаа гадаад харилцааны сургуулийн Оюутны зөвлөл гэгч зүйлийг хамгийн шилдэгүүд нь ордог, бидний төлөөлөл байх ёстой гэж боддог байлаа. Шинэ жил, цанаар гулгуулах гэж авч яваад яасныг нь явсан харсан хүмүүс зөндөө байгаа байх. Бичээд яах вэ дээ.
Би ОЗ-д орно гэдэг сургууль дээр 4хөн жил сурахдаа авах нэр хүндээс гадна том үүрэг хариуцлага гэж боддын. Ойролцоогоор 500 оюутан гэж бодож байна. Бидний төлөө явж чаддаггүй юм аа гэхэд цаанаас ирсэн үүрэг даалгавар, үил ажиллагаагаа цаг тухайд нь хийчихээсэй гэж хүсэх юм. Гэхдээ үүнд урлаг соёл, зугаа цэнгээний талаар хэлээгүй шүү, хангалттай л хардаг шт. Иймэрхүү зүйлд үнэхээр авъяастай. (Авъяас гэдгийг битгий шууд утгаар ойлгоорой. Нэг тийм нууц код байгаан. Номыг нь уншсан хүн байвал мэдэж байгаа.)

Оюутны цахим карт гэж байдаг даа. Энийг хэрэглэдэг цөөхөн хүн байдаг юм шиг байгаан, манай сургуульд. Асууж сураглаж, тэдэнд сануулсан нь би болохоор. Гэхдээ бүр сунгалт дуусч байгаа өдөр нь шүү. МУИС-ийн 12 салбар сургууль УБ хотод байдаг. Тус тусын ОЗ-тэй бөгөөд сургууль тус бүрээс миний мэдэж байгаагаар 2 төлөөлөл явж тэр нэгдсэн хуралд нь суудаг юм шиг байгаан. Тэндээс гарсан шийдвэр, эсвэл зарлалыг нэгэн зэрэг бүх суралцагчдад хүргэх ёстой гэж бодоод байна л даа. Манай сургуулиас бусад дээр нь сунгалт нь дуусч байгаа картны талаар хэдэн өрөөндөө ч байдаггүй, утсаа ч авдаггүй, улсын их хурлын гишүүд шиг хэдэн нөхөд. Намайг нэг хуралдаа оруулж авч хэлэлцэх санал тавьсан манай ангийн хүүхэд, тэрний найз ОЗ-н дарга. Хурал хагас цагаас илүү хугацаагаар хожимдсон. Тэгээд нэг ангид ороод цасны баяраар яриагаа эхэлсэн, өөрсдийгөө мундаг, тэргүүний гэж даргаагаа тодорхойлуулах хэдэн оюутан. Үнэндээ надад зориулж хэлж байгаан. Тэгснээ надад тайлбарлахдаа хэн нэгэн хүнд буруугаа чихэж байгаан. Надаас утсыг нь аваад асуусан ч болно гэхээр нь авах санаагаа илэрхийлтэл чамд гэхдээ тэгж л хэлнэ гээд тойруулаад өгсөнгүй. Миний бөөн чат болж болж хураалгахаар болсон цахимуудыг хураачихаад минийхийг чухам л үлдээсэн, авахгүй гэсэн юм байна л даа. Сургуулийн нэр хүнд ярьдаг нэг дарга, миний өөдөөс. Би энэ тухайгаа хөрш сургуулийн даргад ярих үгүйд тэдний хамаа байна уу, яг үнэндээ??? Үүн дээр нэр хүнд ярьж байгаан, аан тийм , сургуулийн биш ОЗ-н нэр хүнд гэж байгаа шүү. Тэгээд баатруудын хэлж байгаагаар манай сургууль бусдаасаа шилдэг нь гэсэн шүү, хувь нэмэр харьцангуй их гэх мэтчилэн, сайшаалууд үргэлжилсээр. Эцэст нь миний ярих ээлж. "Үнэн" надад хамгаас чухал. Миний өөдөөс бүлэг тэр хүмүүс байсан ч би айхгүй. Би яриагаа эхлээд, толгойгоо дохьсонг нь нилээд харсан. Яагаад гэвэл үнэн байсан юм чинь. Тэгээд л миний яриа тэр дарга гээчийн гарын алгаар дууссан юм. Шууд л өөдөөс алгаа харуулаад, одоо болно гэсэн хха. Инээд одоо болтол хүрдэг юм. Тэгээд намайг гарсны дараа бодвол шив шинэхэн тэр ОЗ нь цанын баяраа цоо шинэ з.б-тай хийх талаараа үргэлжлүүлэн ярьсан биз.
Миний бичсэнг 9 дүгээр сартай андуурч ойлгоод чат бүр бусниулсан нэг оюутан бантсандаа, эсвэл яг чин сэтгэлээсээ тэгсэн үү миний цахимыг аваад үлдсэн. Эсвэл жүжиг байсан уу? Тэр өдрөөс хойш 21 хонож байна. Минийхийг яг өгөөгүй байхаа. Гэхдээ энэ гол нь биш.
Нэг өгүүлбэр нэмэхэд манай сургууль МАХН-ынх шүү. Мэдээгээр нэг итгэмжлэх ч билүү тэмдэг нтр зүүлгэж байгаа нь гарсан, тэр даргын.
Анх ч ийм зүйл харсан л даа, өнгөрсөн жил хөөрхий тэр нэг залууг зодох шахам дарамталж байж ОЗ-н даргын суудлаас авч хаясан. Ингээд бодохоор зүүд ч юм шиг. Нэг зүгээр л дарга гэсэн цолны төлөө тэгтлээ юунд улайрсын?? Тэнд алт мөнгө байгаамуу эсвэл? Хүнийг дурлуулдаг нэг зүйл тэнд байна даа...

Тэгэхлээр, МУИС-н ОХ-нд давамгай хувь нэмэр оруулсан ОЗ ийм л үйл ажиллагаа явуулж байна.
Бас харилцааны соёлтой гээд байгаан, сургуулийн оюутнууд бүгд байдаг групт юу бичсэнг нь уншвал бас л гайхмаар шүү. 10 жилийн охидын хэрүүл шиг ч юм шиг. Нээх сонин...


Энэ, ийм зүйл зөвхөн энд байна уу, эсвэл угийн л ОЗ-үүд муу нэртэй байх ёстой юм уу?
Бидний эрх битгий ингэж зөрчигдсөөр л байгаасай, хором бүр, секүнд тутам.

Friday, January 28, 2011

Life as we know it [2010] Бидний мэдэх амьдрал

Энэ киног Өргөөд гарч байхад нь гоё санагдаагүйнмаа. Тэгээд л одоо үзэж байгаа хэрэг. Нэг их хэрэг болгож үзээгүй л дээ, бас. Гэнэт Babies үзмээр санагдаад байсан чинь энэ бас байхаар нь татчихсын.
Холлигийн дүрд тоглосон Катерин Хиглийг хараад шууд The Ugly Truth санаанд ороод яг л иймэрхүү дүрд тоглох хэрэгтэйн байна гэж бодов ххэ.
Бодит амьдралаас жоохон хол гэмээр, солонгос драмны зохиол шиг ч гэсэн цаг 54 минутын туршид уйдаагүй үзсэн. Яагаад гэвэл Солонгос киноноос эрс шийдэмгий байдаг болохоор нь дурласын.
Нээрээ уйдаагаагүй зүйл нь юу вэ гэвэл, тэр бяцхан Софинууд (Ихэр хүүхдүүд тоглосын байна лээ, анзаараачгүй). Бүр нээх хөөрхөөн. Жоохон хүүхдүүдэд би яагаад хайртайгаа дахин мэдэрсэн. Хийж байгаа үйлдэл болгон нь хайр татмаар. Нээрээ, өглөө миний саяхан 3 нас хүрсэн зулзага маань намайг сэрээгээд, өөрийгөө хувцаслачихсан. Жирийн үед унтаад байдаг хирнээ намайг болохоор унтана гэж мэдсэн байгаам шиг байгаан. За за жоохон хазайчихлаа. Гэхдээ л би жоохон хүүхдүүдэд маш их хайртай.

Tuesday, January 25, 2011

Нэгэн захидал

Одоо шөнийн 1 цаг 48 минут болж байна. Сая хэдхээх минутын өмнө, багын найз маань над уруу мейл бичсэн уншсан уу гэхээр нь нөгөө хэрэглэдэггүй, гэхдээ хамт байхдаа нээсэн тэр хаяг руугаа орлоо. 465 уншаагүй захидал байснаас хамгийн дээрх нь түүний минь хаягтай захиа байсын. :
mdkue genet setgel maani huursiimuu yagad ch yun chmaaig bodood uilaad hehe,,, Huuhduud joohondoo hamgiin huurhun, tsailgan, genehen uneheer hentei ch zuirleshgui baidag.. Bid nar yag ter uyedee nzalsan bolohoor ch teruu bid nar uneheer biynee hairldag, salj chaddaggui nzuud bsanaa sanaj bnuu.. hamtdaa dalangaar gulsaad,, ghde bi barag l ugu,, hen heniigee bid nar hamgiin sainaar zurh setgeliign mederdeg bsanshde,, ungursun ter heden jil bidnii uyerhel ingeedl or suraggui hend ch herggui hooson zuil bsan gdgt bi itgekuen.. BI jam deer oroi bolgon gert chin ochood buh zurhee uudaldg,, gertee harichaad dahiadl utsaar yaridag bsaniig sanaj bnuu,, bid nar biy biyneesee uneheer ih zuil surdag bsan,,, zoloo maani hichneen ajilsag geech,, tsatsa maani erh ohin,, harin chi bol uhaantai ohin bsan,,
Bidnii muruudliig sanaj bnu,, yamr ch bsan bugd uur zuiluud bsan gdgiig sanaj bn... hamtdaa amidarna, dundaa mashintai bn gesnee sanakuen gejuu,,
Bidnii muruudul bidniig salgasan ch bid hamtdaa bj chadna,, Bid bur neg hotod amidarch bgaashde,
bid nar salsnaas hoish uur uur zugruu alhah bolson, Bidnii yaria, boddog zuils ch uurchlugdsun,,
Oyutan bolohooroo bid nar salah yostoi bsan yum bol oyutan nasiig ugui bolgoh yumsan,, Yamar ch asuudal bolson chmaag harhaaraa l taivshirdag bsan,,,
Nziigaa uuchlaarai yag uneniig helehed chnii nzalj bgaa humuus, yaridag zuils negl uur yum shig nadad tohirohgui bolsiim shig sanagdaj chmaig zugeerl zund n orhison,chnii ergen toirond bgaa humuus minii taniku humuus bolj ihsenees bolood ch teruu chmaig aldchixsan yum shig l setgegdel tursun,,, Ene minii buruu,, uneheer chmaag sanaj bn,, chi minii nzshdee,, chinii nzuud nadad hamagui,, chi l bga bol hangalttai,, Chi minii huuchin hairtai terka min heveeree l bgaa tiim bizde? BId ergeed zugeer neg nz bish uneheer sain nzuud baij boloh boluu? bi chmaig sanaj baina..,, bidnii uyerhel ergeed byatxan bsan uyiinh shig heveeree bgaasai gej husch bn..

Уншаад л шууд уйлчихлаа. Би бас санаж байна, зөндөө их. Шинэ сургуульд ороход угтсан дунд ангийн өдрүүдийг минь баяр хөөрөөр, хайраар дүүрэн байлгасан болохлоор, хэзээ ч мартагдахааргүй дурсамж миний үгүй ээ бидний сэтгэлд байдаг болохлоор би та нарыг үүрд хайрлах бас мөрөөдлөө биелүүлж амсах учиртай.
Хайртай шүү, удахгүй байнга хамт байдаг байсан шигээ жаргалтай нэгэн найзуудын өдрөө тэмдэглэцгээе

Friday, January 21, 2011

Sex & the City [1998-2004] [2008]


Жоохон байхад энэ кино гарахаар л сувгаа сольдог байж билээ. Том хүний кино гэж боддогтоо л тэр, бас ойлгохгүй, мэдэхгүй зүйл гардаг болохыг нэг биш хэд хэд анзаарсан гэдгээ мэдэж байна.

Тэр үеийн дурсамж саяхан лнэг мэдрэгдэж, энэ миний үзэх ёстой кино гэж төлөвлөж байж үзлээ. Хэсэг болгоныг анхааралтай үзсэн минь, бас үзэхгүй удахаар санаад л. Надад маш их таалагдсаан гэдгийг л хэлэх гэсэн юм л даа.

Тэгэхээр, энэ зүгээр л Нью Йорк хотын Манхаттен дүүргийн оршин суугч 4 бүсгүйн өөрсдийн жинхэнэ амьдралаа хайж байгааг тус бүр дээр нь найруулан бичиж буй Керигийн сонингийн нийтлэл юм. Яг үнэндээ гол дүр нь өөрөө байгаам л даа. Тэдний хувийн амьдрал, ажил, зугаа цэнгэл, бас амьдралыг үзэх үзэл нь тэс ондоо ч эцэстээ бүгд л жинхэнэ хайрын төлөө тэмүүлнэ.

Дүрүүдийн тухайд товчхондоо

1. Кери (Sarah Jessica parker) бол Нью Йорк сонингийн "Sex and the City"нэртэй хотын бүхий л ганц биемэгтэйчүүдийн яг л библи юм шиг уншдаг нийтлэлийг бичдэг. Өөрийн туршлага, хөндлөнгөөс ажигласан зүйлээ ямар нэг хачиргүйгээр нэрийг нь ч тэр чигээр биччихдэг. Эмэгтэйчүүдэд нэг таалагдсан зүйл бол түүний хувцасны стиль байсан. Хамгийн сонирхолтой хувцасны хандлагыг бий болгогч. Сарнай, үнэтэй загварлаг гутал, том хувцасны шүүгээ гээд л их сонирхолтой.

2. Шарлот (Kristin Davis) бол жирийн л нэг төгс гэрлэлтийг хайж буй нэгэн. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн ч 2 дахь нь түүний яг л хүлээж байсан гэрлэлт, жинхэнэ хайр нь байсан. Энэ бол хуульч еврей үндэстэн Харри. Тэр халзан, бас тийм ч мэдрэмжтэй сайхан залуу биш. Гэхдээ л Шарлот түүнд татагдахйн эрхэнд Христийн уламжлалаа хүртэл орхиод, дуртай зургийн галерейгаасаа хүртэл гаран түүнтэй гэрлэсэн. Хэзээ ч хүүхэд гаргахгүй гэсэн болохоор Хятадаас хүхэд өргөж аваад дуртай Сараань цэцэг (Lily) -ийнхээ нэрээр нэрлэсэн.

3. Саманта Жонес (Kim Cattrall) бол кинон дээр хамгийн их нүцгэлдэг, хамгийн насаар ахмад нь. Тэрээр Олон нийтийн харилцааны салбарт амжилттай нэгэн. Түүний хувьд хайр биш сексийн амьдралилүү чухал. Гэхдээ надад хамгийн их таалагдсан нэг чанар нь найзуудынхаа төлөө хамгийн их сэтгэл зүрхээ зориулдаг нь байсан. Үүнтэй адилхан, тэрээр таалагдсан залуугаа өөрийн болгохын төлөө юуг ч хийж чадна. Түүний амьдралд өдөр бүр эсвэл орой бүр л өөр хамтрагч гарч ирэх нь киног улам сонирхолтой болгоно.

4. Миранда (Synthia Nixon) бол хуульч дэгжин бүсгүй. Яагаад гэвэл анхнаасаа л нэг тийм мангардуу маягаар кинон дээр гарах ч хамгийн ухаалаг нь. Тэр хайртай залуу Стивээсээ хүүхэдтэй болон гаргахаар шийдсэн нь түүний ухаалаг шийдвэрүүдийн нэгболно.

Ажлын хажуугар бяцхан Стивийг амжуулж асарч байгаа нь эмэгтэйчүүдэд нэгийг бодогдуулах байхаа. Эмэгтэй хүн ажил гэр бүл 2-оо аль алинг нь зохицуулж болохыг түүний хөөрхөн, гэнэ амьдрал харуулна. Нэмж хэлэхэд тэр хамгийн хөөрхөн нь. Бас бодит амьдрал дээр ижил хүйстэн.



Ингээд доор кинон дээрээс таалагдсан санаануудаа бичлээ.

  • Бодит амьдрал дээр гэрлэсэн болон гэрлээгүйчүүдийн хооронд үргэлж чимээгүй дайн өрнөсөөр байдаг. Гэрлэсэн нь ганц биечүүдээс өөрийн нөхрөө харамлах, гэрлээгүй нь өөрт таалагдсанаа өөрийн болгох гээдл. Гэхдээ тэдний хэн нь ч бусдын гэр бүлийг санаатайгаар сүйдлэх гээгүй нь киноны нэг хөөрхөн тал нь.
  • Миранда нэг ингэж хэлдэг юм. " Бодит байдалтай нүүр тулах замыг л сонго, бусад нь зүгээр л эзэнгүй байшинд нөрхөө хүлээн уйтгартай амьдарч байна (Choose to grow up and face for reality. Others choose to live in empty haunted life)". Яг үнэндээ надад маш их таалагдсан. Гэрлэлтийн талаар миний бодолтой ижилсэн байсан юм аа.
  • Ямар ч зүйлд бяцхаан хахуул хэрэгтэй. Тэд хооллохын тулд нэг газар 40 минут хүлээгээд идэж чадалгүй гардаг. Эмэгтэй хүнд хоол маш чухал гэж үздэг миний санаатай ч бас санал нэг байгаамл даа. Тэгээд хариуцсан зб эмэгтэйд нь тампон өгөөд дараагийн удаа ширээтэй болдог юм. (Үнэндээ энэ санамсаргүй тохиол байсан л даа)
  • Керигийн хэлсэн үг нь "Ирээдүйдээ санаа зовохгүйгээр яг энэ цаг хугацаандаа л амьдарвал аз жаргалыг мэдэрнэ" (The only way to true happiness is to live in the moment and not worry about the future). Болоогүй зүйийн төлөө шаналахгүй байх аз жаргалтай амьдралын алтан түлхүүрийн нэг.
  • 6 дугаар сизонд Керигийн гуталны тухай нэг анги байдаг юм аа. Тэр анги дээр Кери "The fact is, sometimes it's hard to walk in a single woman's shoes. That's why need really special ones now and then to make the walk lil more fun". Хүссэн хүсээгүй амьдрал зохиохоор зөвхөн өөртөө гэсэн теором багасахаас биш одоо мөнгөө өөрийн хүссэн зүйлдээ зориулах тухай л хэлж байгаам л даа.
  • S6E11 дээр Саманта "I have a broken toe, not a broken spirit" гэж хэлдийн. Эмэгтэй хүний аливаад гандан бууршгүй зан чанар энэ байна.
  • S6E16 дээр Саманта нэг тэнэг асуудалтай тулгардаг юм аа. Үзсэн хүмүүс санаж байгаа байх. Тэгэхэд өөрөөс нь 10 гаруй дүү Холливудын од болж яваа залуу Смит (Jason Lewis) "Shit happens" гэдэг юм. Энэ үг их таалагдсан. Нээрэ энэ 2 таван жил хамт амьдраад салсан даа. Саманта өөр хүнийг нүцгэнээр харснаас биш энгэр зөрүүлээгүй.
  • It's like winter. Just because the trees are bare doesn't mean they're dead. Ингэж Смит хэлдийн. Энэ тэгжаад их ухаантай дүр ээ.
"I am looking for love. Real love. Ridiculous, Inconvenient, Consuming, Can't live without each other Love." Энэ хамгийн гоё өгүүлбэр. Энийг Кери орос уран бүтээлч Александр Петровскигээс салахдаа хэлдийн.


Заза, одоохондоо ийм л байна. 2010 онд гарсанг нь арай үзээгүй явна.