About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more
Showing posts with label Би. Show all posts
Showing posts with label Би. Show all posts

Thursday, March 10, 2011

Уйлахдаа боддог зүйл

Би нэг удаа уйлж байхдаа, үгүй ээ ер нь байнга уйлж байхдаа боддын. Нулимс хаанаас гардаг болохоор гараадл байдаг юм болоо гэж. Ялангуяа над шиг инээдэг, эсвэл уйлдаг зан араншинтай хүнд энэ асуулт нилээн тохиолдоно. Уйлахаа зогсоох гэж л тэр байх. Хэрвээ хариултаа мэдчихвэл энийг бодохоо больчихно шүү дээ.

Яг одоо уйлаад сууж байгаа надад энэ асуулт бодогдохгүй байна. Надад шинэ асуулт, зогсоох арга хэрэгтэй байна. Юунаас, яагаад гэдэг нь нууц үлдэг. Зүгээр л би уйлаад байна. Мангар юм шиг. Болоогүй зүйлийн төлөө, эсвэл явахгүй байх магадлал байхад одоо ингэж мэдэх надад гоё биш байна. Эрт мэдсэннь дээр гэдгийг мэдэж байна. Яг одоо намайг тайтгаруулах гэж эсвэл зүгээрл яриад байгааг чинь би ойлгохгүй байна. Тийм ухаан алга.

"Битгий яв, битгий яв" гэснийг чи сонсохгүй байх даа...

Monday, February 21, 2011

Миний төрсөн өдөр 2 дугаар сарын 20-ны өдөр

Төрсөн өдөр дөхсөн чинь нэг л тэмдэглэмээргүй санагдаад, би хөгшрөх ч биш л дээ зүгээр л 19 нас хүрмээргүй санагдаад, нээх сонин, мангар байсын. 17 насаа орхих үед бодогдсон бодлоосоо ч хүчтэй, орхимооргүй мэдрэмж төрсөн.

Найзуудтайгаа бүгдэнтэй нь нэгэн зэрэг уулзаагүй удсанг ч хэлэх үү, бас тэмдэглэхээр яарч байлаа.

Юуны өмнө надад зориулж миний төрсөн өдрийн 3 өдрийн төлөвлөгөөт ажлыг 18-20ны өдөр зохион байгуулсан Анудаа маш их баярлаж байгаа. Эхний өдөр, намайг киндерт оруулаад, дараа нь ажил дээр хоол авчирч өгөөд,10 жилийн хайртуудтай минь хамтдаа хооллоод, 20нд надтай өдөржингөө хамт байсан. Нээрээ бэлгийг нь хэлэх юм бол надад зориулж бэлдсэн СиДи байсан. Аймар хөөрхөөн. Гаднаа Happy Birthday гэсэн зурагтай, СиДин дээрээ хамтдаа авхуулсан зургаа наачихсан.

19нд би хэдэн сэгсээхий найзуудтайгаа хооллоод, караокедоод, шоудандаа алдаад дууссан. Надад өгсөн Dress –г нь өмсөөл яваадысан хэхэ. Аймар гоё байсаан. Нэг нэгнийгээ будаж өгснөө, 35 шиг байна гэж дооглоод л тэгээд алцагнаж явжаад Анужин гээд траэс жендер(эсвэл манин) эмэгтэйтэй таараад. Үнэн гоё биетэйн байлээ шүү. Машин хүлээнгээ, хэсэг транс хүмүүсийн тухай яриадл. Бидний нэг маань арван жилийн маань бандитай үерхэж байгаан. Тэр 2-г өхөөрдөөд л, өмнөөс нь баярлаад бас гоё гоё мэдрэмжүүд зэрэг...

Сошиал нетворкд бүртгэлтэй гэсэндээ олон хүсүүсээс мэнд хүргэсэн постуудыг уншаад сайхан санагдсаан. Бүгдээрээд нь баярлаж байгаа.

10 дугаар хорооллынхоо атман охидуудтайгаа уулзаад бүр хамаг дурсамж минь сэргээд л. Багадаа хамт амьдарна, 4үүлээ өөр салбарын хүн болоод бие биенээ түшиж тулна шүү гэж ярьдаг байсан маань гэнэт санаанд орчихлоо. Байнга л салахгүй хамтдаа явдаг байсан болохоор 10-н атман гэдэг хоч авч билээ бид дөрөв.

Хамгийн сүүлд нь найз залуутайгаа тэмдэглэсэн. Найзуудтайгаа бэлдсэн сюрприз нь нээх хөөрхөөн. Хайр хүрмээр магар хүүхэд байгаан. Тэгээд л гэртээ 1 өнгөрөөж ороод нам явсан даа.

Тэгээд, бичихгүй байж болохгүй нэг зүйл бол миний хайртай Нандиа минь юм байгаан. Гадаадаас ирсэн дуудлага нь сонсогдохгүй, 2 удаа тасарсан. Гэхдээ хоёулаа ямар нэг тийм гүнзгий холбоогоор холбогдсон байгаа гэдгийг л мэдэж байна.


Ингээд эцэст нь хэлэхэд "Зүрхнийх нь нэгээхэн хэсэг миний төлөө цохилдогт нь та нартаа баярлалаа".

Энэ Анугийн надад өгсөн бэлэг


(Камерны холбогч алдагдсан тул зургаа ямар нэг аргаар оруулна аа)

Saturday, February 12, 2011

Миний ойрын сонин сайхан ийм л байна

Юу гээч? Би, надад миний амьдралын цаг хугацаа хурдан өнгөрөөдах шигээна. Нэг завгүй өдөр дуусч байгаад баярлах ч, дахиад л тэр өдөр маргааш нь үргэлжилнэ. Завгүй байхыг би илүүд үздэг ч надд яг одоогоор нээх таалагдахгүй байна...Яг яагаад байгаагаа ч би өөрөө ойлгохоо болилоо. Илүү дутуу юм хүсэхгүй, аав ээжээсээ ерөнхийдөө хараат, дүү нартайгаа ч бараг уулзахгүй юм. Өглөө гараад л орой ирнэ. Хоол, унаанд их мөнгө үрж байна. Найзууддаа цаг гаргаж чадахгүй байна. Хотын агаар хэцүү байна. Хөдөө явмаарээна. Гэхдээ очоод ганцаараа эсвэл миний дотны хүмүүстэйгээ хамт баймаарээна. Надад хамт олон, найз нөхөд, гэр бүл бүгд байна, гэхдээ би ганцаардаадээна. Надд дутаад байхаар юм байхгүй байна. Гэхдээ дутаж байна. Валентин гээд найз банди энээ тэрээ биш. Зүгээр л нэх сонин мэдрэмж өнөөдөр гэртээ ирж байх замд төрлөө. Би сайн ажиллах ёстой ч сайн сурах ёстой. Хичээлдээ анхаарал хандуулахгүй байгаа мэт санагдахын. Сүүлдээ сургуульд сурмааргүй ч юм шиг, хааяа дипломны төлөө л сурч байгаа мэт санагдана.

Би өөрийгөө магтахгүй ч энэ завгүйгийнхээ хажуугаар эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдд туслах аянд оролцъё гээд шийдсэн. Удахгүй тийшээ явнаа. Тэгээд бас өнөөдрийгг хүртэл 3 өөр төрлийн ажил хийж байсан юм байна. Нэг нь өнөөдөр дууслаа. Сэтгэл хангалуун байна. Багш байх ч чамгүй тэвчээр, хатуужил, бэлтгэл шаарддаг юм байна шүү.

Шинэ семестр эхлээд бүх хичээл нэг, хоёр дугаар пар дээр тавигдаж. Өглөө эрт босох хэрэгтэй болсон. Эрт унтдаг зөв дэглэмд орноо. Бас нээрээ тэмдэгллийн дэвтэр дээрх зорилгуудаа өөртөө байнга сануулж байгаа. Бүгдийг нь биелүүлэхгүй ч үүнээс илүүтэйгээр сэтгэл хангалуун байх болноо гэж найджийна.

Сүүлийн үед ганцаараа явах боллоо. Өчигдөр "Миний клуб"-н уулзалтанд ганцаараа очлоо. Анх удаа танихгүй хүрээлэлд ганцаараа эвгүй байсан. Тэгээд өнөөдөр нэг кино ганцаараа үзлээ, Занадуд. Удахгүй сэтгэгдлээ тавина.

Бас нэг хальт дурласан залуутайгаа нилээн тааралдана. Хөөрхөн биш, гэхдээ надд ухаалаг харагддаг. Ажил хийдэг, сонирхол нэг. Гэхдээ энэ зүгээр л нэг дурлал. Хайр биш. Таарч л байг. Би түрүүлж хөдлөхгүй ээ, өрнөж эхлэхгүй бол дурлал хойно аяндаа мартагдах биз.


Ёстой л нэг бөөндлөө дөө. Гэхдээ дотроо уудалчихлаа. Илүү цэвэрхэн боллоо, толгой тархи, зүрх сэтгэл минь.

Sunday, February 06, 2011

Миний сэтгэлийн хөөрөл

Өнөөдөр нэг эгчийгээ найз залуутай болсон талаар сонслоо л доо. Тэгээд маш их баярласан. Та нар төсөөлөхгүй дээ. Зүгээр л би өөрөө нэг хайртай хүнтэйгээ учирчихсан юм шиг л санагдаад хөөрөөд дэвхцээд. Мангар ч юм шиг. Тэгээд машин дотор явж байхдаа хуриман дээр нь юу өмсөхөө бодоод олчихсон. Гэтэл яг үнэндээ эгч хуримын талаар надад юу ч яриагүй. тэр байтугай өвөө эмээд ч. Тэгээд юу бичих вэ гэхлээр
  1. Би сэтгэлийн хөөрөл өндөртэй.
  2. Төсөөлөн, ургуулан бодох чадвар өндөртэй гэдгээ л батлах гэсэн юм.
Гэхдээ хүн бүр өөр өөрөөр хүлээж авах байх л даа...

Үргэлжилнэ...

Tuesday, February 01, 2011

The end.

Надад байдаг өөр нэг блогоо хөтлөөгүй их удсан байна. Хэр их гэдгийг нь тоолох шаардлагагүй байх аа, хүсэхгүй байна. (Гэхдээ би математикдаа муу биш шүү)
Өчигдөр зүгээр л нэг хүнд энэ блогийнхаа хаягийг өгсөн юм. Хэн түүнийг минь өглөөний 7 цаг хүртэл уншаад сууна гэж бодох вэ дээ. Хайран хүүхдийн нойр байгаа даа, тийм ээ?
- Гэхдээ, үгүй ээ.. Би их муухай сэтгэлтэй юм аа. Тэр хүнийг уншаад надад бодлоо хуваалцсан болохлоор нь сайхан санагдсан.

Яг одоо бодогдох бодол минь өчүүхэн гэхдээ ухаалаг...Хайртай, дуртай, сайн ч биш, зүгээр л дурсамж, өнгөрсөн явдал. Харамсдаггүй, үзэн яддаггүй, баярладаггүй гэхдээ гуниглах ч үгүй. Яг л ийм байна. Тэр үеийн өөрийнхөө мэдрэмжинд эргэлздэггүй, гэхдээ түүнийхд. Эргэлздэг ч гэсэн шаналдаггүй.

Энэ бүхэн, нэг хөөрхөн гэнэн охины зуны болзоо. Тэгээд л болоо. Хэнд ч "temporary" зүйл байдаг биз дээ. Үүнийг хэзээ ч үгүйсгэхгүй, дахиад тохиолдохыг ч гэсэн. Who knows and who cares? It is my life. It still goes and happens to me every minute, every second. Love it.

Monday, January 31, 2011

Тал заримдагуудад нэгэн заримдагаас

Блогийн учир утгыг ойлгохгүй хүн зөндөө байна аа. Пээ, энэ бичиж байгааг нь ээ. Ороод өгөөч гэж гуйгаад байгаа биш. Эцсийн эцэст миний блог бол миний л орон зай, миний бодол, миний амьдралын нэг хэсэг.
Хэнийг, юуг хэрхэн юу гэж бодож, бичихээ би өөрөө шийдье! Унших, уншихгүй, таалах таалахгүй чинь надад падгүй.

Хэрвээ би аливааг бичээд нэр хүндийг нь унагасан бол миний блог газар авчихаж хха, эсвэл угаас тэрэнд нэр хүнд байгаагүй байсан байна гэж ойлго!

Tuesday, January 25, 2011

Нэгэн захидал

Одоо шөнийн 1 цаг 48 минут болж байна. Сая хэдхээх минутын өмнө, багын найз маань над уруу мейл бичсэн уншсан уу гэхээр нь нөгөө хэрэглэдэггүй, гэхдээ хамт байхдаа нээсэн тэр хаяг руугаа орлоо. 465 уншаагүй захидал байснаас хамгийн дээрх нь түүний минь хаягтай захиа байсын. :
mdkue genet setgel maani huursiimuu yagad ch yun chmaaig bodood uilaad hehe,,, Huuhduud joohondoo hamgiin huurhun, tsailgan, genehen uneheer hentei ch zuirleshgui baidag.. Bid nar yag ter uyedee nzalsan bolohoor ch teruu bid nar uneheer biynee hairldag, salj chaddaggui nzuud bsanaa sanaj bnuu.. hamtdaa dalangaar gulsaad,, ghde bi barag l ugu,, hen heniigee bid nar hamgiin sainaar zurh setgeliign mederdeg bsanshde,, ungursun ter heden jil bidnii uyerhel ingeedl or suraggui hend ch herggui hooson zuil bsan gdgt bi itgekuen.. BI jam deer oroi bolgon gert chin ochood buh zurhee uudaldg,, gertee harichaad dahiadl utsaar yaridag bsaniig sanaj bnuu,, bid nar biy biyneesee uneheer ih zuil surdag bsan,,, zoloo maani hichneen ajilsag geech,, tsatsa maani erh ohin,, harin chi bol uhaantai ohin bsan,,
Bidnii muruudliig sanaj bnu,, yamr ch bsan bugd uur zuiluud bsan gdgiig sanaj bn... hamtdaa amidarna, dundaa mashintai bn gesnee sanakuen gejuu,,
Bidnii muruudul bidniig salgasan ch bid hamtdaa bj chadna,, Bid bur neg hotod amidarch bgaashde,
bid nar salsnaas hoish uur uur zugruu alhah bolson, Bidnii yaria, boddog zuils ch uurchlugdsun,,
Oyutan bolohooroo bid nar salah yostoi bsan yum bol oyutan nasiig ugui bolgoh yumsan,, Yamar ch asuudal bolson chmaag harhaaraa l taivshirdag bsan,,,
Nziigaa uuchlaarai yag uneniig helehed chnii nzalj bgaa humuus, yaridag zuils negl uur yum shig nadad tohirohgui bolsiim shig sanagdaj chmaig zugeerl zund n orhison,chnii ergen toirond bgaa humuus minii taniku humuus bolj ihsenees bolood ch teruu chmaig aldchixsan yum shig l setgegdel tursun,,, Ene minii buruu,, uneheer chmaag sanaj bn,, chi minii nzshdee,, chinii nzuud nadad hamagui,, chi l bga bol hangalttai,, Chi minii huuchin hairtai terka min heveeree l bgaa tiim bizde? BId ergeed zugeer neg nz bish uneheer sain nzuud baij boloh boluu? bi chmaig sanaj baina..,, bidnii uyerhel ergeed byatxan bsan uyiinh shig heveeree bgaasai gej husch bn..

Уншаад л шууд уйлчихлаа. Би бас санаж байна, зөндөө их. Шинэ сургуульд ороход угтсан дунд ангийн өдрүүдийг минь баяр хөөрөөр, хайраар дүүрэн байлгасан болохлоор, хэзээ ч мартагдахааргүй дурсамж миний үгүй ээ бидний сэтгэлд байдаг болохлоор би та нарыг үүрд хайрлах бас мөрөөдлөө биелүүлж амсах учиртай.
Хайртай шүү, удахгүй байнга хамт байдаг байсан шигээ жаргалтай нэгэн найзуудын өдрөө тэмдэглэцгээе

Friday, January 21, 2011

Хүмүүсээ би номоо авъя

Ер нь бол хүнээс ямар нэгэн зүйл зээлчихээд буцааж өгдөггүй "голруулдаг" эсвэл ер нь зүгээр өөрийн болгоод авчихдаг гаруудад би үнэхээр дургүй.
Доор дурдсан номнууд хэн нэгэнд зээлдэгдээд тэр чигтээ алга болчихсон юм л даа. Тэгэхлээр, би хэсэг нөхдөөс номоо авмаар байна. Миний яг одоо санаж байгаагаар эднүүс байна. Өөр бас уг нь байгаа, санахаараа нэмээд биччихнэ ээ.

  1. Сүмтэй будрын чулуу
  2. Казиног наймаалсан нь (наймаалцсан нь ч байж магадгүй)
  3. Г.Акимын Тэнгэрийн нохой

P.S. Надад эд нар хамгийн үнэтэйд тооцогдах цөөн хэдийн нэг хэсэг учраас буцаагаад өгөөрэй

Monday, January 17, 2011

Би муу хүн гэдгээ мэднэ, мэдсэн хирнээ тэгвэл яагаад ийм юм???

Миний бодлоор эрэгтэй эмэгтэй 2 хүний харилцааг (гэр бүлийн харилцааг оруулахгүйгээр) найзууд эсвэл уулзаж байгаа, болзож байгаа, үерхэж байгаа, гэрлэсэн гэдгээр ойлгодог. Миний хувьд эхний 3г илүүд үздэг л дээ. Гэхдээ яагаад ч юм ингэж амьдрахдаа бусдыг, тэднийг золиослоод байх шиг байгаан. Үгүй ээ яг тэгээд байна. Өөрийн аз жаргалын төлөө нтр биш л дээ зүгээр л надад сонирхолтой санагдаад л уулзаж бас болздог. Үүнээсээ болоод өөртөө дасгачихаад тэднийг зовоох юм. Тэдний оронд тэгснээ өөрийгөө тавьж шаналж нтр. Уг нь амьдралдаа хүссэн зүйлээ хийж байхдаа бусдыг зовоохгүй амьдарчих юмсан. Тэдэнд гай тарихгүйгээр, төвөг удахгүйгээр нэг байх юмсан.

Хүн л болж төрсөн хойно эсрэг хүйсийн хүн амьтантай уулзаж учирах нь уг нь байгалийн хууль биз дээ. Амьдралыг боломж, сонголт, шинэ хуудаснуудын зангилаа гэж боддогштээ би. Гэтэл би л ганцаараа муу зүйл хийгээд байгаам шиг санагдахым. Хэхэ, энийгээ муу гэж боддог уу, шал тэнэг юм.
Сүүлийн үед өөрөөсөө шалтгаалах болон шалтгаалахгүйгээр иймэрхүү асуудлууд гараад байгаа юм аа. Сүүлд нь ярилцаж нэг үзнэ, чатлаж нэг үзнэ, эсвэл үг дуугүй зөвшөөрцгөөгөөд харилцаагаа тасална, саяхан нэг хүн уурлаж захиа явуулсан байсан. Айгаагүй л дээ, зүгээр л би хүссэнээ хийж амьдармаар байна штээ, би хүний эрхийг зөрчсөн ямар нэг зүйл хийгээгүй, төлөвлөөгүй биз дээ. Тэгээд ч хүний сайныг ханилан биш уулзан учирч байж, ханилахаасаа өмнө мэдэж авах хэрэгтэй. Тэр хугацаа одоогоос 20 жилийн дараа байсан ч хамаагүй.
Надад эрх чөлөө олгооч. Би хүн шүү дээ, амьдрал минь.

Хэзээ нэг өдөр төмөр биш болтлоо,, төмөр шиг хүн биш болтлоо...Эсвэл шаналах гэдэг нь миний хайр юм уу? Хүнд дасаж дурлахгүй хирнээ, эсвэл миний The perfect man гарч ирээгүй юм уу?

Үргэлжлэл бий...

2-р сард тєрєгсєд

Манай нэг найз явуулсан юм аа. Тэгээд л шууд копи хийчихлээ. Мэдээж намайг 100% биш ч тодорхой хэмжээгээр тодорхойлсон байна шүү.

Odko Odko:
• Чадварлаг хийсвэрлэн сэтгэгч
• Юмыг хийсвэрлэн єєр єнцгєєс харах дуртай
• Ухаалаг
• Олон ааштай
• Нилээд ичимхий дуугvй талдаа
• Єєрийгєє хvндэтгэх нь бага
• Шударга
• Зорилгоо аль хэдий тогтоочихсон байдаг
• Эрх чєлєєтэй байхыг эрмэлздэг
• Эрх чєлєєг нь хаах юм бол нилээд эсэргvvцэл vзvvлнэ
• Ер нь эрч хvчтэй байхад дуртай
• Хэтэрхий мэдрэмтгийгээсээ амархан дарамтанд ордог
• Уурласан байдлаа амархан илэрхийлдэг
• Дэмий зvйлд дургуйцэх нь элбэг
• Найзтай болох дуртай ч тийм амархан найзтай болдоггvй
• Зоригтой бас нилээд зєрvvд талдаа
• Эрмэлзлэлтэй
• Хvслээ мєрєєдлєє олж чаддаг
• Зугаа цэнгэлд дуртай
• Дотроо романтик ч тэрнийгээ огт гаргадаггvй

Sunday, January 16, 2011

Хоол хоол хоол

Хэн нэгэн надаас хоол хийдэг нь үү эсвэл хоол иддэг нь үү гэж асуусан юм л даа. Миний хариулт бол "аль аль нь л даа. Гэхдээ эхнийхд нь тийм ч их ач холбогдол өгөхгүй ээ одоогоор." байлаа.
1. "амттай хоол хийдэг хүнд хүнүүс сайн байдаг юмдаа. АНКААРАЛДАА авах хэрэгтэйдээ,,," гэсэн саналыг надад хэлсийн. Гэхдээ би хүнд таалагдахын төлөө амьдралаа нэг л өдөр өөрчилчихвий гэхээс айдаг, яагаад гэвэл хааяа тийм хүмүүс өрөвдөлтэй байдаг юм.
2. Нэгэн өдөр айлын эзэгтэй болсон байна гэдэгтээ итгэлтэй байгаа ч гэсэн одоо биш, үгүй ээ үргэлж биш. Би бэлтгэлтэй баймааргүй байна. Тэр үед чадвараа хавьгүй сайн дээшлүүлчихнэ гэдэгтээ итгэлтэй байдаг юм.
3. Би хоолыг байнга эмэгтэй хүн хийх хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэггүй. Худалдаж аваад хааяа идэж болно, хамтраад хийж болно, бэлдсэн гээд л олон сонголтууд байгаа шүүү дээ.

Юм үргэлж нэг л хэвийн байхад би дургүй. Бас, эртний уламжлалт зан үйлийг хүндэлдэг болохоос хэрэгжүүлэхдээ нилээн азнана гээч. Миний зөв-д тохирохгүй бол тэгээдл нөү листэнд үлдэнэ дээ.

Friday, December 31, 2010

Би сайхан зүйлд дуртай юм байна

Би хүүхдэд хайртай болохоор хаа явсан газраа ширтдэг хардаг хүмүүс минь тэд. Дээр нэг жоохон охин ганцаараа уйлаад явж байхад нь ээжийнх нь ажлын газар аваачиж өгсөн юм л даа. Тэрнээс хойш ингэж нэг зориг ч гэх юм уу өөрөөсөө гаргасных гээд өчигдөр бас магадгүй энэ оны сүүлийн хүүхдэд тусалсан өдөр минь байлаа. Нэг хүү байдаг юм л даа. Би ер нь байнга таардаг юм. Ганцаараа аймар том шуудайтай юм өргөчихсөн 12 сарын 30-нд гэр бүлийнхнийгээ дулаан хонуулах юм авчихсан явж байхаар нь би зүгээр өнгөрч чадаагүй. Гэр нь хол байсан ч хальтиргаатай замаар харанхуйд явсан ч гэлээ, одоо баруун мөр хөндүүр байгаа ч гэсэн би харамсахгүй харин ч баярлаж байна.

Би жоохон хүүхдэд дэндүү хайртай. Тэднийг зовохыг хармааргүй байна.

Жаргалтай байх болтугай, бүх хүүхдүүд

Sunday, December 12, 2010

Өнөөдөр, өнгөрсөн өдөр, эсвэл үүрдийн өнөөдөр юм болов уу за мэдэхгүй ээ болий

Өөрчлөгдөхийг хүссэндээ үнэнээ хэлээгүй юм аа уучлаарай. Хэлмээр байсан ч яаж гэдгээ мэдэхгүй, хүнийг гомдоохыг тэгснээ хүсэхгүй, өөрөө ч муугаар үлдэхгүйг их хичээсэн. Гэхдээ энэ миний явах зам биш гэдгийг ойлгосон өчигдөр. Би тийм ч сайн хүн биш харин муу. Уучлаарай. Би яг өмнөх шигээ л үлдэх юм байна. "The wrong" яг надад зориулсан байна тиймүү.

Би өөрийгөө бас тэрнийг үзэн ядаагүй. Зүгээрл байгаа байдалд дасан зохицсон болохлоор энийгээ хадгалах, бусдад ойлгуулах гэж хичээхгүй чигээрээ л үлдэнэ дээ. Ийм л байна.

Нулимстай нүд алсыг харна гэдэгт би итгэдэг, гэхдээ хэзээ гэж вэ?

Tuesday, October 19, 2010

Би жоохон хүүхдэд хайртай

Хүүхэд. Би тэдэнд хайртай, маш их. Яагаад ийм болсон нь гэвэл одоогоос 2 жил 9 сарын өмнө ээж надад хөөрхөн дүүг минь төрүүлж өгсөн юм л даа. Тэр үеэс хойш тэд хэрхэн төрж өсөж бойжиж, амьдардагийг, хэрхэн хүн болох үйл явц нь явагддагийг мэдэх болсон. Би ч бас ээжийгээ зовоож энэ орчлонд мэндэлсэн гэж бодохоор улам иүү хайрламаар. Дүүдээ маш их хайртай. Миний амьдралыг гэгээлэг өнгөлөг хөгжилтэй болгож өгсөн болохоор нь дэндүү их хайртай. Энэн шиг олон хүүхэд гэр бүлдээ баяр баяслыг авчирдаг гэдэгт би итгэдэг. Гудамжинд явж байгаа (ээжтэйгээ юм уу аавтайгаа явж байсан ч хамаагүй) хүүхдүүдийг өхөөрдөөд өдөөс нь инээгээд зогсчихдог хүн юм байгаан би =).

Баяр баясал бэлэглэх гэж ирсэн тэдгээр бурханы бэлгүүдийг битгий зовоогоосой гэж би үнэхээр их хүсдэг. Дээр асрамжийн газрын хүүхдүүдтэй аялалд яваад тэд нарыг ямар хэцүү амьдралыг туулан тэр цаг мөчид ирсний нь сонсох хэцүү байсан. Их дэлгүүрийн тэнд байдаг нялх хүүхдийг бараг хараагүй хүн гэж байдаггүй байх. Тэр хүүхэд газар мөлхөөд машин зам луу орох гэж байсныг хараад гүйх гэж байсан ч амжаагүй...
Заза бичээд байвал миний хүүхдийн тухай нийтлэл нилээн урт болчих байх.
Ингээдл ер нь товчхондоо БИ ХҮҮХДЭД ХАЙРТАЙ
P.S. дээр манай хэл зүйн багш "Хурдан хүүхэдтэй бол" гэж хэлсэннь санаанд орчихлоо.

Tuesday, May 25, 2010

миний тухай товчхоноор


Би зүгээрл энгийн байхыг хүсдэг хирнээ бас санамсаргүйгээр гаж байдлыг хүссэн ч хүсээгүй ч гаргачихдаг. Сурсан дадал минь л байх даа, энэдээ хайртай болохоор засахыг хичээхгүй байгаа. Гэхдээ энэнээсээ болоод зарим хүнд ядаргаатай санагддаг байж магадгүй тиймүү?? хэх заа энэ ч яахав надад дургүй нь эсвэл зүгээр л залхсан хэн нэгэн эсвэл хэрэггүй гэж бодсон нтр гээл тэднийг ер нь бол I dont wanna understand,(худлаа яриа сонссоны оронд сонсоогүй нь надад дээр) i try to ignore the negative things happening around me recently. =сонссон ч сонсоогүй юм шиг байх
1. Миний хамгийн дургүй юм хүн хүлээх. Би өөрөө хоцордог л доо гэхдээл би тайван алхаад явдаггүй, хүлээх ямар т1ийг мэдэх болохоор
2. Бусдад таалагдах гэж гүйдэггүй болохоор битий намайг гоочил бас энэ чинь миний хэрэг . Юу сонсох, яаж хөдлөх, юу өмсөх, хэнтэй явах, ямар үг хэрэглэх бла бла бла
3. Ганцаараа байж чаддаг болохоор зарим хүнийг ганцааранг нь орхилоо гэж гомдоллож байсныг саналаа. Ганцаараа байна(явна) гэдэг нь т1 зүйл биш, т1 харагдахгүй бас ганцаардал ганцаараа байна 2 чинь ялгаатай тиймүү
4. Төмөр юм шиг хирнээ яг тийм биш хаха за жоохон товчидчлоо ингээд орхъё
5. Хааяа т1 хүн шиг байх. Ертөнцийг хялбар эсвэл аймар хэцүү өнцгөөс хараад баярлах, тунгаах
6. Туйлширдаггүй зан надад байдаг болохоор энэндээ их хайртай. Туйлшрал, ийм байх ёстой гэсэн хэв утгагүй. Юм байрандаа л байх юм бол дэндүү уйтгартай тиймүү
7. Уурлаж чадкү дотроо зовдог зангаа засах юмсан. Боксын бээлий, авъяас 2 нь байсан бол ч яахав уураа гаргаад байх байсан байх. Зарим юманд уур хүрсэн ч зүгээрл инээгээд өнгөрөөдөг болохоор уур хүрээдийна (гэхдээ хааяа жоохон ч гэсэн уураа гаргачихаад бөмбөрүүлдэг үе бий л дээ гэхдээ тун ховор)
8. Бижхэн нялх хүүхдүүдэд нугасгүй дуртай хэхэ.
9. Худлаа шалтаг тавьдаггүйдээ баярладаг.
10. Jk ойлгодоггүй хүмүүс т1. Зайгаа барих хэрэгтэй ч хөөрхий минь амьдрал юм даа. Надаас жүжиглэлт шаардана. Яагаад гэвэл өөрийнхөөрөө байхаар чамтай сөргөөцөлдөнө гэдгээ би мэджийна.

to be continued...