About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Sunday, April 10, 2011

Миний эргэн тойронд амьдрал надгүй ч үргэлжилнэ


Унасан бөхөд шалтаг мунддаггүй гэгчээр миний сүүлийн үед блог бичээгүйд олон шалтаг, шалтгаан байгөө. Яг одоогоор шалгалт шүүлэг гээд яг л оюутны амьдрал өнгөрч байна даа, тэрнээс өмнө өвдөлт мэдрэхтэй холбоотой асуудал гарсан. Бас ихэнх цаг хугацааг юм бодож, эсвэл найз залуутайгаа, найзуудтайгаа өнгөрөөж байгаа.Ер нь идэвхтэй амьдралдаа блогийн орон зайгаа л мартах шахаж. Тиймээс энэ удаа бичихийг хүсэн хүсэн боджийсан зүйлүүдээс яг одоо санагдаж байгаагаа буулгая гэж бодлоо.

Хааяа таардаг юм л даа, эхнэр нөхөр 2той. Тэд хог ухаж амьдардаг бололтой. Өглөө 7 өнгөрөөд Тедигийн хажуугаар явж байхдаа илүү сайн анзаарсан юм. Гэхдээ энэ анхны биш шүү. Сүүлд зөндөө л таарсан. Хайр гэж ийм л зүйл байдаг байх даа, гайхалтай юм аа гэж бодоод л. Тэд хүүхэдтэй болов уу, хэдэн хүүхэдтэй бол,тэднийгээ тэжээх гэж, амьдрах гэж ингэж зүтгэж байна шт. Гэтэл би нтр гээдл. Гэхдээ хамгийн гоё нь би "Хайр" ийм байдаг юм байнаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Биширмээр, хайрламаар сайхан хос! Нэгэнт хамт амьдарна гэсэн л бол амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл хамт л байх ёстой. (Миний хувьд хэн нэгнээс ийм зүйл одоогоор сонсоогүй ээ, үгүй ээ биелдгийг нь үзээгүй. Гэхдээ ийм үүрдийн бас үнэнч байгаасай гэж хүснэ. Үлгэрт итгэдэг жоохон охин шиг санагдчихлаа, тэнэг юм.)

Миний зорчдог унаа, автобусны амьдрал. Өглөө эртлэн босоод ажилдаа яарах жолооч, кондуктор. Өглөөнөөс шөнө хүртэл ажиллахын хажуугаар хаанаас нь мөнгөө өгөхгүй зорчигчдыг хөөн буулгах, таарахгүй нэгэнтэй хэрэлдэх инерги гардаг байнаа. Гайхалтай, супер. Төрөл бүрийн зан араншинг үнэр танартай нь тээвэрлэгсэд шүү дээ тэд чинь.
Халаасны хулгайгаар амиа зогоогчид, зогоогоод зогсохгүй бас баяжигсад...Би яагаад ч юм зүгээр л хэн нэгний гэрт хаа нэгтээ гар утасны симний төрөл бүрийн цуглуулга байгаа гэж боддышт. Тэгээд тэрүүгээрээ байшин барина нтр. (Эртээд Анутай хамт 2 хамсаатанг илчлээд өөрсдөө алуулах юм байна гэдгээ мэдсэн. Цагдаа нь ч тоохгүй, тэгээд тэр 2 нь бүр жүжиглээд сурцан Пээнүүд байсан.)

Сургууль. Хэд хэд дараалаад хичээлдээ суухгүй байж үзлээ. Унтаж, өвдөж, хоцорч нтр. Би байсан байгаагүй хичээл яг л ордгоороо орно. Яг одоогоор сургуулийнхаа яг юу нь сайхан, юу нь муухай болох талаар тодорхойлолт гаргаагүй байнаа. Мэдээж ОЗ, wireless 2-г эс тооцоод л доо. Нэгэнт сургууль гэснийх би болон Ануг минь бас нилээд олон хүмүүсийг хооллодог Мандах зоогийн газартаа баярладаг шүү. Тэд энийг хаа нэгтээгээс олж уншихгүй ч гэсэн би тэдний хоолонд дуртай гэдгээ л хэлэх гэсэн юм.

Кино. Одоо тийм ч их кино үзэхгүй байгаа. Яагаад гэдгээ мэдэхгүй, бараг өдөр бүр шинийг татавч лаптопонд минь үзээгүй кинонууд хогоороо биш ч зөндөөөөө байна.

Ажлаасаа гарсан. Цалингаа захирал авгайдаа бэлэглэчихсэн. Нухацтай бодож тийм гэж хэлээгүйгээсээ болоод нээх сонин ажил хийгээд л байсан. Эцэст нь гараад амралтын өдрүүдээ өөртөө зориулж сайхаан өнгөрөөдөг болсон. Тэр ажлаас би юм сурсан уу гүй юу хамтран ажиллагсдад минь чухал биш л дээ, гэхдээ би зөндөө юм сурсаан. Одоо тэнд үлдсэн миний сайн бас муу нэр хүнд надад хамаагүй, зүгээр л надаар туслуулсан олон жуулчид намайг сайнаар боддог нь, надаар хичээл заалгаад сурсан, сайжирсан,хүндэлсэн сурагч ах эгч дүү нарын сэтгэгдэл л чухал. Үүндээ сэтгэгдэл өндөр байгаа.(Яасан амиа бодсон хүн бэ гэж бодож байгаа бол болноо, би ч тэгж боджийна.)



Миний эргэн тойронд хирнээ олон газар надгүйгээр амьдардаг. Би оролцохгүй ч хэвийн үргэлжилж л байдаг. Хичээлдээ явахгүй байсан ч, хүмүүсийг ажиглахгүй байсан ч, автобусаар зорчихгүй байсан ч, ажлаасаа гарсан ч намайг хүрээлээд хором мөч бүхэн амьдрал давалгаална. Гэхдээ хаана надгүй бол амьдрал зогсох бол?

Бичиж байхдаа Glen Hansard-н Falling Slowly-г сонсов.

10 comments:

  1. Ёстой гоё бичсэн байна.

    Гэхдээ хаана надгүй бол амьдрал зогсох бол? ~~~ гэр бүл, сайн найзууд, хайртай залуу, Ms.Teerk-н блог,,,

    ReplyDelete
  2. Чиний ертөнц, Тэркагийн ертөнцөд чи байх ёстой. Өөрийнхөөрөө. Өөртэйгээ, дотоод сэтгэлтэйэгээ ярилцаж, юуг, хэрхэн, яаж гэдгээс үл хамааран өөрийн ертөнцдөө нэвтрэх. Тэнд чи үгүй бол, амьдрал ч үгүй.

    ReplyDelete
  3. aimar aimar aimar taalagdlaa! Mongoliin maani "ireedui" tsogilog bndoo gj bodloo:)
    "NEW GENERATION"

    ReplyDelete
  4. Ерөн хүмүүс янз янзын шалтгаанаар блог бичих нь багасаад байна уу даа. Миний уншдаг блогууд 7 хоногт ганц нэг л шинэ бичлэг нэмэгддэг болж дээ.

    ReplyDelete
  5. Баярлалаа, гэхдээ хааяа миний биш амьдралыг би өөрөө өмчлөөд байгаа юм шиг санагдаад ххэ. Блог бичээд бодож байсан зүйлүүдээ гаргаад та нарын сэтгэгдлийг унших сайхан байдаг шүү. Бас би одооноос идэвхтэй бичих хэрэгтэй. Нилээн завсарлалаа. Блогийн ертөнц надгүй ганцаардана...

    ReplyDelete
  6. Гэхдээ хаана надгүй бол амьдрал зогсох бол?
    Amidral zogsoh bish tugsug bol gevel taarah yum uu.
    Amidraldaa unendee nadatai nadgvi chamtai chamgvi urgeljilseer l bg..........

    ReplyDelete
  7. Хамгийн сүүлийн өгүүлбэр үнэхээр гоё ллллллл

    ReplyDelete
  8. Төгсөх, зогсох мэдэхгүй ээ би бас монгол үгэндээ муу юм шиг байна. Адилхан л санагдаад байна.

    Хэхэх, хөөрхөн шт , Эрдэнэзул

    ReplyDelete
  9. Тэрка чиний үгйин сонголт сайжирчээ :P , таалагдлаа

    ReplyDelete
  10. Ххэ, угийн сайн штээ. Би чинь монгол хүн шүү дээ.

    ReplyDelete