About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Friday, February 04, 2011

Цагаан сараар авсан сургамж

Өнөөдөр миний хувьд нэгэн том, сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Шинийн нэгний өглөө, эртлэн босоод лагер дээр өвөө эмээгийндээ очин тогоо барьж эхэллээ. Гэхдээ надад ядаргаатай, залхмаар байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сонирхолтой байсан шүү. Ойролцоогоор 30 орчим хүн байсан.

Өнөөдрийн нэг дүгээр сургамж:
Хамаатны ах маань Ирландаас ирсэн юм л даа. 7, 8 жилийн өмнө яваад одоо ирж байгаан байна. Жоохон байсан болохоор хэзээ явсан гэдгийг нь ч мартаж. Тэр үед лам байж байгаад нэгэн даалгаврыг гүйцэтгэх амлалтаа өөртөө биелүүлж чадааггүйгээсээ болоод шашны зам мөр хөөхөөсөө татгалзсан гэснийг өнөөдөр л мэдлээ. Надад их бахархмаар санагдсан. Цаашаа яагаад үргэлжлүүлж яваагүй юм гэж үү? Шашин, онгод гэдэг зүйлийг хүн бүрт ижил тэгш заяагаагүй, авъяастай адилтгаж үздэг бодолтой минь холбоотой юм л даа. Нэгэнт л тэрийгээ чадаагүйгээс хойш өөрийгөө бас бусдыг хуураад лам байгаад ч яах билээ. Надад бол зөв алхам хийсэн нь таалагдсан юм аа.

Хоёр дугаар сургамж:
Хамаатны ах маант саяхан л их сургуулиа төгсөөд байсан санагдана одоо Солонгост ажиллаж байгаа гэнэ. Яг хар ажил бол биш харин хийдэг зүйлийнх нь үнэр тааламжгүй гэдгийг нь сонсоод өрөвдмөөр, муухай санагдаад л явчихсан. Тэгээд гэрийнхэндээ нилээд мөнгө явуулсанг нь сонсоод бахархах миний сэтгэлтэй минь зэрэгцсэн "хайран залуу нас" гэх бодол. Тэр хүн тэнд нэгэнт л ийм мөнгө олж байгаагаас хойш шунах биш үү? хэзээ ирэх бол оо,,, 3, 4 жил ажиллачихаад Монголдоо хурдан ирээсэй л гэж хүлээе дээ. Эх орондоо 300 мянгын цалинтай ажлаа хийгээд гэр бүлийнхэнтэйгээ өнөр өтгөн амьдрах нь жаргал биш гэж үү?
Залуу насаа эх орондоо түр зуур биш амьдралынхаа ихэнхээс ихэнх цаг хугацааг өнгөрөөх нь жаргалтай биш юм уу?
Яг ийм зүйл бодож байхад монголын "Чиний эзгүйд" гээд уран сайхны кино санаанд орсон...

4 comments:

  1. Гоё өнгрөөсөн байна шд. Миний хувьд бол ээжтэйгээ 2улаа л байлаа.

    Энэ жилын цагаан сараар авсан ганц сургамж нь дараа жилын цагаан сараыг Улаанбаатарт л өнгрөөдөггүйм шүү гэдгийг ойлголоо.

    ReplyDelete
  2. Ххэхэх сайхан сургамж авсан байнаа.
    Хотод зам түгжрээд л хэцүү шүү.

    ReplyDelete
  3. би бүр гэрээс гараагүй хэхэ. Гэрт бас нэг ч хүн ирэхгүй. Зурагт, ком, ном гээл ээлжлэн ээлжилсээр энэ цагаан сарыг үдэх бололтой.

    ReplyDelete
  4. Аан. Би сая гэртээ ирж байна. Би ми хөдөө мөдөө аялж хэсэж байна шт. =D

    ReplyDelete