Өнөөдөр "Цэргийн музей", "Г.К.Жуков"-ын музей үзлээ. Сонирхолтой байсан шүү. Тэгээд Цэргийн музейн хэлмэгдүүлэлтийн хэсгээс доорх шүлгийг хуулан тавьлаа. Олон гэмгүй иргэд амь насаа алдаж, соёлын өв дурсгал нь шатаагдаж, бууны сум болох жишээний. Одоо үүний тухай уншихад надад аймшигтай санагддаг.
Егүзэр хутагт уналаа
Буун дуу тас
Ерөнхий сайд уналаа
Буун дуу тас
Өрлөг жанжин уналаа
Буун дуу тас
Өчнөөн сайхан эрс уналаа
Буяны олон хийд туурь болов
Бурхны олон шавь нар хүүр болов
Буддын гэгээн судрууд гал болов
Бусдын халуун нулимс гол болов
Ядамсүрэн, Буяннэмэх шоронд
Нацагдорж, Наван-Ёндон шоронд
Жинхэнэ хайрын сувд хүүхнүүд
Цөм нулимстай
Жинжийбадам, Ичинхорлоо ч нулимстай
(Зохиолчийг нь бичээгүй байсан юм)
Удахгүй Хэлмэгдэгсдийн музей орно гэжуга.