About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Saturday, January 29, 2011

Миний сурдаг сургуулийн ОЗ

Би Монгол Улсын Их Сургуулийн оюутан. Энэхүү анхны, ууган сургуульд орсноороо ч бахархдаг. Миний үеийн оюутнуудыгаа ч гоёор төсөөлж байсан юм л даа. Гэхдээ "гоё" гэдэг миний ойлголт өнгөцхөндөө зүгээр л онц тэгээд муу сурдаг нь хамаагүй, өөрийн хүссэнээ хийж чаддаг, түүнээсээ ч таашаалаа авч жаргалтайгаар байж чаддаг. Гэхдээ хамгийн гол нь надад бас бусдад саад тотгор учруулахгүйгээр шүү дээ. Тэр тусмаа гадаад харилцааны сургуулийн Оюутны зөвлөл гэгч зүйлийг хамгийн шилдэгүүд нь ордог, бидний төлөөлөл байх ёстой гэж боддог байлаа. Шинэ жил, цанаар гулгуулах гэж авч яваад яасныг нь явсан харсан хүмүүс зөндөө байгаа байх. Бичээд яах вэ дээ.
Би ОЗ-д орно гэдэг сургууль дээр 4хөн жил сурахдаа авах нэр хүндээс гадна том үүрэг хариуцлага гэж боддын. Ойролцоогоор 500 оюутан гэж бодож байна. Бидний төлөө явж чаддаггүй юм аа гэхэд цаанаас ирсэн үүрэг даалгавар, үил ажиллагаагаа цаг тухайд нь хийчихээсэй гэж хүсэх юм. Гэхдээ үүнд урлаг соёл, зугаа цэнгээний талаар хэлээгүй шүү, хангалттай л хардаг шт. Иймэрхүү зүйлд үнэхээр авъяастай. (Авъяас гэдгийг битгий шууд утгаар ойлгоорой. Нэг тийм нууц код байгаан. Номыг нь уншсан хүн байвал мэдэж байгаа.)

Оюутны цахим карт гэж байдаг даа. Энийг хэрэглэдэг цөөхөн хүн байдаг юм шиг байгаан, манай сургуульд. Асууж сураглаж, тэдэнд сануулсан нь би болохоор. Гэхдээ бүр сунгалт дуусч байгаа өдөр нь шүү. МУИС-ийн 12 салбар сургууль УБ хотод байдаг. Тус тусын ОЗ-тэй бөгөөд сургууль тус бүрээс миний мэдэж байгаагаар 2 төлөөлөл явж тэр нэгдсэн хуралд нь суудаг юм шиг байгаан. Тэндээс гарсан шийдвэр, эсвэл зарлалыг нэгэн зэрэг бүх суралцагчдад хүргэх ёстой гэж бодоод байна л даа. Манай сургуулиас бусад дээр нь сунгалт нь дуусч байгаа картны талаар хэдэн өрөөндөө ч байдаггүй, утсаа ч авдаггүй, улсын их хурлын гишүүд шиг хэдэн нөхөд. Намайг нэг хуралдаа оруулж авч хэлэлцэх санал тавьсан манай ангийн хүүхэд, тэрний найз ОЗ-н дарга. Хурал хагас цагаас илүү хугацаагаар хожимдсон. Тэгээд нэг ангид ороод цасны баяраар яриагаа эхэлсэн, өөрсдийгөө мундаг, тэргүүний гэж даргаагаа тодорхойлуулах хэдэн оюутан. Үнэндээ надад зориулж хэлж байгаан. Тэгснээ надад тайлбарлахдаа хэн нэгэн хүнд буруугаа чихэж байгаан. Надаас утсыг нь аваад асуусан ч болно гэхээр нь авах санаагаа илэрхийлтэл чамд гэхдээ тэгж л хэлнэ гээд тойруулаад өгсөнгүй. Миний бөөн чат болж болж хураалгахаар болсон цахимуудыг хураачихаад минийхийг чухам л үлдээсэн, авахгүй гэсэн юм байна л даа. Сургуулийн нэр хүнд ярьдаг нэг дарга, миний өөдөөс. Би энэ тухайгаа хөрш сургуулийн даргад ярих үгүйд тэдний хамаа байна уу, яг үнэндээ??? Үүн дээр нэр хүнд ярьж байгаан, аан тийм , сургуулийн биш ОЗ-н нэр хүнд гэж байгаа шүү. Тэгээд баатруудын хэлж байгаагаар манай сургууль бусдаасаа шилдэг нь гэсэн шүү, хувь нэмэр харьцангуй их гэх мэтчилэн, сайшаалууд үргэлжилсээр. Эцэст нь миний ярих ээлж. "Үнэн" надад хамгаас чухал. Миний өөдөөс бүлэг тэр хүмүүс байсан ч би айхгүй. Би яриагаа эхлээд, толгойгоо дохьсонг нь нилээд харсан. Яагаад гэвэл үнэн байсан юм чинь. Тэгээд л миний яриа тэр дарга гээчийн гарын алгаар дууссан юм. Шууд л өөдөөс алгаа харуулаад, одоо болно гэсэн хха. Инээд одоо болтол хүрдэг юм. Тэгээд намайг гарсны дараа бодвол шив шинэхэн тэр ОЗ нь цанын баяраа цоо шинэ з.б-тай хийх талаараа үргэлжлүүлэн ярьсан биз.
Миний бичсэнг 9 дүгээр сартай андуурч ойлгоод чат бүр бусниулсан нэг оюутан бантсандаа, эсвэл яг чин сэтгэлээсээ тэгсэн үү миний цахимыг аваад үлдсэн. Эсвэл жүжиг байсан уу? Тэр өдрөөс хойш 21 хонож байна. Минийхийг яг өгөөгүй байхаа. Гэхдээ энэ гол нь биш.
Нэг өгүүлбэр нэмэхэд манай сургууль МАХН-ынх шүү. Мэдээгээр нэг итгэмжлэх ч билүү тэмдэг нтр зүүлгэж байгаа нь гарсан, тэр даргын.
Анх ч ийм зүйл харсан л даа, өнгөрсөн жил хөөрхий тэр нэг залууг зодох шахам дарамталж байж ОЗ-н даргын суудлаас авч хаясан. Ингээд бодохоор зүүд ч юм шиг. Нэг зүгээр л дарга гэсэн цолны төлөө тэгтлээ юунд улайрсын?? Тэнд алт мөнгө байгаамуу эсвэл? Хүнийг дурлуулдаг нэг зүйл тэнд байна даа...

Тэгэхлээр, МУИС-н ОХ-нд давамгай хувь нэмэр оруулсан ОЗ ийм л үйл ажиллагаа явуулж байна.
Бас харилцааны соёлтой гээд байгаан, сургуулийн оюутнууд бүгд байдаг групт юу бичсэнг нь уншвал бас л гайхмаар шүү. 10 жилийн охидын хэрүүл шиг ч юм шиг. Нээх сонин...


Энэ, ийм зүйл зөвхөн энд байна уу, эсвэл угийн л ОЗ-үүд муу нэртэй байх ёстой юм уу?
Бидний эрх битгий ингэж зөрчигдсөөр л байгаасай, хором бүр, секүнд тутам.

36 comments:

  1. ОЗ нь ч бай зарим нэг оюутны клуб нь ч бай бялуу хуваах зарчмаар ажилладаг.Өнөөгийн Монголын улс төрийн салбар шиг гэдэг нь үнэн.

    Яалтай ч билээ дээ , хэрэв боломжтой бол ОЗ болон оюутны клубуудын оюутны сургалтын төлбөрөөс оногддог мөнгийг хэрхэн зарцуулсан тухай тайланг, хийсэн үйл ажиллагаатай нь тулган шалгах хэрэгтэй ба эсвэл аудитын шалгалт хиймээр байгаан.

    Уг нь оюутнууд аль нэг намын мөнгө авч жагсаал хийж жүжиглэх гэж аядаж байхаар энэ мэт жижиг асуудал дээрээ жагсах хэрэгтэй юм байгаан.

    ReplyDelete
  2. Тиймээ, санал нэг байна.
    1. Тэд муу зүйлд дасаад байгаагаа ойлгохгүй юм. Уусахдаа амархан тэвчээр дээд зэргийн өндөр оюутнууд.
    2.Бидний сургалтын төлбөрөөс зохих хувиа авч байгаа хирнээ бас ямар нэг арга хэмжээний хураамжаас улам илүүг авах гэж зүтгэх юм.

    ReplyDelete
  3. Дээрхийг бол шууд хүлээн зөвшөөрч байна, гэхдээ бүх ОЗ тийм бишээ, манай МТС гэхэд хэдий сайн ажилладаггүй ч арай ч ингэж улайндаа гарч нам дагаж савсаганадаггүй, дараа ОЗ-д чинь нэг сууж үзнээ, бүр гэдэн хөдлөөд байгаан

    ReplyDelete
  4. Бид хэд адилхан л оюутнууд ижилхэн л хичээлийн ачаалал авдаг хүмүүс. Өдрийн олон хичээлийн цагынхаа хажуугаар бас давхар ОЗ-н ажлыг хийнэ гэдэг з арим өдөртөө цаг заваа зориулсан ажил гэдгийг чи мэдэж байгаа байх. ОЗ-н ажил хийж байгаа хүмүүс цалин гэж авдаг гэж би л лав сонсоогүй юм байна. Дарга нь л зөвхөн улиралд жаахан цалин авдаг гэж сонссон. Энэ бүхнийг бас бодож үзэх хэрэгтэй байх эсвэл өөрөө ОЗ-д орж ажиллаад мэдэж ч болно шүү дээ.

    ReplyDelete
  5. Бид хэд адилхан л оюутнууд ижилхэн л хичээлийн ачаалал авдаг хүмүүс. Өдрийн олон хичээлийн цагынхаа хажуугаар бас давхар ОЗ-н ажлыг хийнэ гэдэг з арим өдөртөө цаг заваа зориулсан ажил гэдгийг чи мэдэж байгаа байх. ОЗ-н ажил хийж байгаа хүмүүс цалин гэж авдаг гэж би л лав сонсоогүй юм байна. Дарга нь л зөвхөн улиралд жаахан цалин авдаг гэж сонссон. Энэ бүхнийг бас бодож үзэх хэрэгтэй байх эсвэл өөрөө ОЗ-д орж ажиллаад мэдэж ч болно шүү дээ.

    ReplyDelete
  6. Адилхан ачаалал энэ тэрийг бол ойлгож л байна. Тэр их зүйлийг хийж бүтээнэ гээд зориглосон та нар мундаг л даа. Гэхдээ нэгэнт л орсон бол сэтгэл зүрхээ зориулаад ажиллавал хэн хэндээ сэтгэл амар байна шүү дээ.
    Би ОЗ-д орохгүй ээ. Даргын хэлснээр мундагууд нь тийшээ ордог шүү дээ. =)

    ReplyDelete
  7. за энэ их нэр хүндийг өгсөн чамд мааш их баярлалаа.
    1-рт намайг тэр том намын томоохон төлөөлөл гэж авч үзсэнд
    2-рт Намайг юу гэж ч хэлсэн болно. Харина битгий ОЗ-нхнийг доромжлоорой
    3-рт Тэр чиний муулаад байгаа ОЗ-д чинь ангийн чинь 3н найз чинь бас байдаг юм шүү!!!
    Гэхдээ баярлалаа юм хийж байгаа хүн байнга шүүмжлүүлдэг юм гэнэлээ...

    ReplyDelete
  8. http://www.youtube.com/watch?v=g7xDYBYat7M Тээркаад!!!

    ReplyDelete
  9. Хэрвээ анзаарсан бол дарга таны тухай л нилээн нуршсан харагдах юм.
    Би ерөнхийд нь ОЗ гэж ярьснаас ангийнхаа 3г гэж зааж тодотгоод бичсэн юм байхгүй шүү дээ.
    Хувь хүний хувьд өөрийн чинь байдал надад үнэндээ огт хамаагүй гэдгийг бас хэлмээр байна.

    Ххэ, хийсэн гэж харагдаж байвал бас сонин л юм.

    ReplyDelete
  10. ОЗ оос илүү сургуулийн нэр хүнд чухал баймаар, ОЗ -ын хийж байгаа үйл ажиллагаа сургуулийн нэр хүндэд нөлөөтэй, сургуулийн нэр хүндээ урдаа барьж явахыг хүсэе, мөн биеэ өмгөөлөөд нэмэргүй нь ойлгомжтой болохоор эрүүл шүүмжлэл хүлээж авч сурах хэрэгтэй

    ReplyDelete
  11. Сургуулийн чат дээр хүртэл миний блогийг ярьж байна шт. Бас хөөрхийнмаа. Намайг уриад юм ойгуулах санаатай байсан юм гэнэ шүү.
    Ххэ, энэ бичээд байгааг нь уншаад бүр инээд хүрээд байх юм аа. Миний ярьсан хийсэн болгоныг гуйвуулаад л давслаад л. Амттай болох юм уу ингэхээр? Таашаал авч байгаан байх даа? Гоё байна уу? Үргэлжлүүл дээ.

    ReplyDelete
  12. Өмнөх даргынх нь үед байсан бол намайг машиндах байсан гэнэ шүү, тэгээд энэ дарга нь надтай харин ч зөөлөн хандаад байгаан гэнэ ээ. Хүүүе, бүр сонирхолтой санагдчихлаа

    ReplyDelete
  13. anar-t

    shuumjlel huleej avch surah bailgui dee. bayrlalaa gehin orond toiruu utgaar "um hged bn sohor umu" l gej bh um. namaig yu ch gesen bolnoo geed ih l tom ah garaad irjdee. surduuleg ch um shg. hunees ug avch suraarai daa ireduid chn heregtei.

    ReplyDelete
  14. Байнга магтуулаад байсан юм гэнэ. Ийм шүүмжлэл аваад гайхсан бололтой. Уур нь аймар хүрч дээ. Ирээдүйд гэснээс өнөөдөр л ойлгохгүй бол ер нь ойлгоно гэдэгт нь аймар итгэлтэй биш байнаа би лав. Заза, энэ миний хэрэг биш юм чинь дээ. Ойлгоод өгөөч гээд гуйсан ч үгүй байх.
    Надад цоглог оюутан гээд миний дуртай хамтлагийн дууг зориулсан байна. Чихэвчээ чангалаад нэг сонсоод үзсэн.

    ReplyDelete
  15. yoo unen unen muisiin oziin terguun bol buur taalagddaggui unen hariltsaanii soyolgui manai oziin shine darga bol buur hural gj yu baidgiig meddeggui manaih muisiin himiin sur

    ReplyDelete
  16. Миний оюутан байсан тэр 7 жилийн өмнөх үед оюутны зөвлөл (МУИС) гэж нэр алдар, амбийц хөөсөн хэсэг нөхдийн хүрээлэл байдаг байсан. Оюутны зөвлөл гэдгээрээ далимдуулж багш нараас хичээлийн чөлөө гуйж, шалгалт болохоор дүн гуйх гэх мэтээр аль болох амар хялбараар сургуулиа төгсөхийг боддог нөхдүүд л тэнд байдаг байсан. Гэхдээ ОЗ-ийн бүх гишүүд тийм байсан гэж хэлэх гэсэнгүй, тэдний дунд бүх зүйлээ сайн амжуулаад явдаг оюутнууд ч мэр сэр байсан. Гэхдээ ӨДРИЙН ОД шиг.
    Нийгмийн хөгжлөө дагаад өнөөгийн оюутны зөвлөл улс төрждөг болсон юмаа даа. Жагсаал цуглаан, намын ивээл...бла бла бла...гээл янз бүрийн л юм сонсогдох болж дээ. Ер нь оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тэр оюутны зөвлөл гэсэн худлаа үнэн бичил аппратур байх хэрэг байгаа ч юмуу даа. ОЗ-ийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хяналт тавьдаг байгууллага эсвэл хөндлөнгийн этгээд баймаар юм. Тийм зүйл байдаггүймаа гэхэд ядаж сургуулийн удирдлагын зүгээс анхаарч баймаар юм.

    ReplyDelete
  17. Byaluu huvaadag ch unen bh shuu audit hiine gsn sanaa bn lee teriig uneheer hondlongiin hun bh hergtei bhdaa gj bdoj bna OZ-n darga bolood irheeree humuus chne taxi hologldog boldgiim bna lee olon jil ajjilaad irhiim bol buur mashin avah yum bna ldoo gej...

    ReplyDelete
  18. Бичсэн чинь ёстой таалагдлаа, надтай холбоо барьж илүү олон хүнд хэлэх гэсэн санаагаа гаргаж болно шүү facebook.com/aanxaa

    ReplyDelete
  19. Сургууль цаанаас нь тэг гэснээр л бас хийнэ шүү тэр нам нтр дагасан нь тэрнээс сургуулийн зөвшөөрөлгүй нам дагана гэж бхгүй угаасаа хүний доор ажилж үзээгүй болохоор миний дүү мэдэхгүй байлгүйдээ

    ReplyDelete
  20. Тэгээд бас хүүхэн шиг л гээд худлаа дайрсанаа хэрүүлч болгохын энд бичиж бгаа бүх эрэгтэйчүүд эм шиг шалчигнуур л юм бнашд хэл амтай бх зүгээр шүүдээ хаха

    ReplyDelete
  21. Би 16 настайгаасаа хойш хүний дор хэд хэдэн удаа ажиллаж үзсэн. Ажилласаар ч байгаа. Мэдэхгүй байж битгий ингэж ахын дүү нтр гэж томроод бай. Их насалснаараа биш, хийснээрээ, мэдэрснээрээ том том дуугарвал яасын та!!

    Хэл амтайдаа эдгээр хүмүүс бичээгүй болохыг нь энэ дээр нэргүй сэтгэгдэл үлдээсэн хүн уншаад ойгочихож чадахгүй байна уу, хөөрхий дөө. Тэгвэл яах гэж уншдаг юм. Ухамсаргүйгээ ингэтлээ гайхуулах шаардага байсан юм уу??

    ReplyDelete
  22. Oyutnii zovlol neleed mongo iddegiig ch bas medne shu. Gemgui humuus boloh geed yah ve dee.

    ReplyDelete
  23. MUIS-n zobloliinhon dotroo hor ih hutgaltsdag wm bna le. Tanai hariltsaani OZ bol ene namar buun wm bolson. Ter Anar gdg darga bas MUIS-n terguun Tubshinjargal 2 niileed l anhnihaa hurlaas ehelj durem zorchood l. Odoogiin darga Nyamsambuu ni OZ-nhoo tosbiig iddeg.

    ReplyDelete
  24. Za unshaal bailaa. OZ iinhon ter nam , tsalin , mongo iddeg geh zarim ymnuudiig uneheer gaihlaa (comment dund). OZ iin aldaag bichsen ban l da gehdee Teerk ee chinii uuduus eserguutsej bichsen mon esreg bair suuritai bgaa humuus dandaa haritsaanii soyolgui uhamsargui humuus bdiimuu? Chi bas huniig doromjilj bna shuu shuud bish ch gsn. Ooroo bas hariltsaanii surguuliin oyutan bna ehleed oortoo dun shinjilgee hiicheed daraa ni humuusiig tegej helj bolno do. chinii bichsen asuudal hedii chinii zov ch arai ooroor eserguutsej bolno do. Bas ter zarim humuust ailaas ereheer avdaraa uh gedeg hunii ymruu ongolzood yahav dee.

    ReplyDelete
  25. hehe bas heruulch ymaa bi ch bas ingeed olon vgeer doromjluulah husel algada. Dund ni orood suudag hunii huwid dutagdaltaigiin hajuugaar awuushtai chanar ch bas baidag ym shuu. Chadaltai sain oyutnuud OZ-d zudu bdag. Ooroo ingej surguuliinha ner hundiig jinhene utgaar ni unagaah ymuu? iim ym bichih hereg baisan ymu? gants neg hunii hariutslagagui baidliig yagaad bugdend hamruulj bn we? vneheer durgui hureheer ym bichije. enenii hariud bas heruuliin ugtei zuil bichih bailgude, uneheer gaihlaa bas uur hvrlee.

    ReplyDelete
  26. "өөрсдийгөө мундагтэргүүний гэж даргаагаа тодорхойлуулах хэдэн оюутан" ene yu gesen ug ym chi oyutan mon ym bol ter heden oyutaniig chin chi bolon tanai angiinhan bas udirdan zohion baiguulah chadwartaig ni huleen zowshoorood ter muulaad baiga oyutnii zowlold chin orson bgaada. Surguulia ingej baidag chi teneg ymuu? Tiim ih surhii sain uzel bodloo ilerhiildeg baatar ym bol chi OZ-d orj bolno shude chamd haalga buur tom delgeestei bn.

    ReplyDelete
  27. tegheer bi deerhi humuusiin heldegeer hornii ezen bolj taarahnee!! za yaahav. harj l baiya! ene Congress-n tuuhend baigaagui sanaa gargaj teriig heregjuulj buur ene Oyuutnii holboog onii shildeg bogohod MANAI OZ ter tusmaa chinii heldegeer MANGAR MALNUUD chini hamgiin tom huvi nemer bolson yum shuu!!! hen ni ch helne za yu!!! aa bas 1 yum helhed bi ene surguuliin OZ-n darga bish shdee!!! IDEVHITEN gishuun OYUTAN CONGRESS-n gishuun za! yadaj OZ-n dargiinhaa neriig medchiheed ingej shuumjil l dee!!! dontoi yum uu chi chini!

    ReplyDelete
  28. Anonymous - ууд ядаж нэр усаа холбогдох профайлтайгаа бичмээр юм, Anonymous -ийн комментийг хүлээж авах хэцүүлдээ, цаана нь хэн ч байгаа юм, бас соёлтой маргалдацгаавал зүгээрсэн, элдвийн хараал бол огт хэрэггүй

    ReplyDelete
  29. Ene Boldbaatar geed zaluu ikh iluu vmaa hehe 2langaas end hereggui hun algaa naizaa =))

    ReplyDelete
  30. Ene ohin ingej bas shuumjleh n zuv gej bodoj bna. Tegeed odoo ene ohiniig bas huvi nemer oruulahgui yu gej helmeer bnadaa yg yamar baidaltai bolood tgd bgan gedgiig n oilgoj avsan n deer bhaa.. Hii demii hudlaa heruul hiigeed yvj bdg humuusiin anhaarliig handuulah gej bgam shig zuer shuud deeshee humuusluu orood l iim bn tiim bna geed helchikh vmiig er n sur bolgood hereg bgaa ch vm uu guu ch vmuu.


    Deerees n er n OZ-uud ygd iim ner muutai bnaa gedgiig bodoj yvsan deer bhaa. Ene ohin l ingej helj bga bolohoos oor humuus bodoj l bgaa shuu ali aliniigaa demjeed yvaad bkui yu amjilt

    ReplyDelete
  31. За илүү юм яриад яахав тэхдээ би Оюутны зөвлөлийнхөө нэг охиноос хүүе чи ер нь хичээлд суудаг уу? гэж сонирхоод асууж байсан удаа бий шүү. lol

    ReplyDelete
  32. Za za ta nariin heldegeer iddeg uudag hanadaggui tsaddaggui hun chn bi bna.Bi hariltsaanii OZ-iin darga ni bna.Namaig Nyamsambuu gediin medku neg ni medej avaarai.Namg muulah bol chuluutei shvv.Harin ma OZ-iig bitii muulaarai.Tend chn ta nariin tuluu noir hool hasaj hicheel nomoo umartaj yavdag humuusiin urmiig hugalchiv daa.Humuus mini.Nadtai holbogdoj zagnaj muulmaar bval doorhi haygaar holboo bariarai all!!!
    Utas-98211155 e-mail sambuu_advair@YAHOO.COM shvv!!!

    ReplyDelete
  33. Том дуугардаг, ингэж бичдэг хүмүүс ингээд шарандаа уурандаа сайн ажиллааасай гэж найдаж байна. Гэхдээ хүлээхгүй. Би юу харснаа л бичнэ. Та нараас огтхон ч айгаагүй, надад, миний нүдний өмнө юу хийснээ харуулах хүртэл чинь миний бодол ч энэ хүмүүсийн бодол ч өөрчдөгдөхгүйг санаж ав. Ингэж бичсэнээрээ бүр ч ямар вэ гэдгээ харуулж байгаа гэдгээ ойлгоно биз.
    Хувь хүний блогийг сургуулийн пейж дээр тавиад өөрийгөө дэмжүүлэх гэж, дэмжээгүйтэй нь хэрүүл үүсгэж сүрдүүлэн, шинэ коммент нэмэгджүү харж хэрүүл үүсгэх гэсэн хүнд (хүмүүст) энэ бас хамаатай. Тэгээд бантсандаа тэрийгээ устгасан чамд бас энэ хамаатай.

    ReplyDelete
  34. Тэр Анарт хандаж хэлэхэд бээштээ хэлэх юмаа над дээр ирээд хэлчих тэхүү???Эр юм байжийж найз нтр дээр очиж намайг элдвээр хэлээд байлгүй. Ёстой инээдтэй гар! Би ард нь зогсоод байгааг мэдэхгүй ёстой тэнэгтэж өгсөн дөө чи. Өрөвдөлтэй ч амьтан бол доо хахахха

    ReplyDelete