Надад байдаг өөр нэг блогоо хөтлөөгүй их удсан байна. Хэр их гэдгийг нь тоолох шаардлагагүй байх аа, хүсэхгүй байна. (Гэхдээ би математикдаа муу биш шүү)
Өчигдөр зүгээр л нэг хүнд энэ блогийнхаа хаягийг өгсөн юм. Хэн түүнийг минь өглөөний 7 цаг хүртэл уншаад сууна гэж бодох вэ дээ. Хайран хүүхдийн нойр байгаа даа, тийм ээ?
- Гэхдээ, үгүй ээ.. Би их муухай сэтгэлтэй юм аа. Тэр хүнийг уншаад надад бодлоо хуваалцсан болохлоор нь сайхан санагдсан.
Яг одоо бодогдох бодол минь өчүүхэн гэхдээ ухаалаг...Хайртай, дуртай, сайн ч биш, зүгээр л дурсамж, өнгөрсөн явдал. Харамсдаггүй, үзэн яддаггүй, баярладаггүй гэхдээ гуниглах ч үгүй. Яг л ийм байна. Тэр үеийн өөрийнхөө мэдрэмжинд эргэлздэггүй, гэхдээ түүнийхд. Эргэлздэг ч гэсэн шаналдаггүй.
Энэ бүхэн, нэг хөөрхөн гэнэн охины зуны болзоо. Тэгээд л болоо. Хэнд ч "temporary" зүйл байдаг биз дээ. Үүнийг хэзээ ч үгүйсгэхгүй, дахиад тохиолдохыг ч гэсэн. Who knows and who cares? It is my life. It still goes and happens to me every minute, every second. Love it.
No comments:
Post a Comment