Найзуудтайгаа бүгдэнтэй нь нэгэн зэрэг уулзаагүй удсанг ч хэлэх үү, бас тэмдэглэхээр яарч байлаа.
Юуны өмнө надад зориулж миний төрсөн өдрийн 3 өдрийн төлөвлөгөөт ажлыг 18-20ны өдөр зохион байгуулсан Анудаа маш их баярлаж байгаа. Эхний өдөр, намайг киндерт оруулаад, дараа нь ажил дээр хоол авчирч өгөөд,10 жилийн хайртуудтай минь хамтдаа хооллоод, 20нд надтай өдөржингөө хамт байсан. Нээрээ бэлгийг нь хэлэх юм бол надад зориулж бэлдсэн СиДи байсан. Аймар хөөрхөөн. Гаднаа Happy Birthday гэсэн зурагтай, СиДин дээрээ хамтдаа авхуулсан зургаа наачихсан.
19нд би хэдэн сэгсээхий найзуудтайгаа хооллоод, караокедоод, шоудандаа алдаад дууссан. Надад өгсөн Dress –г нь өмсөөл яваадысан хэхэ. Аймар гоё байсаан. Нэг нэгнийгээ будаж өгснөө, 35 шиг байна гэж дооглоод л тэгээд алцагнаж явжаад Анужин гээд траэс жендер(эсвэл манин) эмэгтэйтэй таараад. Үнэн гоё биетэйн байлээ шүү. Машин хүлээнгээ, хэсэг транс хүмүүсийн тухай яриадл. Бидний нэг маань арван жилийн маань бандитай үерхэж байгаан. Тэр 2-г өхөөрдөөд л, өмнөөс нь баярлаад бас гоё гоё мэдрэмжүүд зэрэг...
Сошиал нетворкд бүртгэлтэй гэсэндээ олон хүсүүсээс мэнд хүргэсэн постуудыг уншаад сайхан санагдсаан. Бүгдээрээд нь баярлаж байгаа.
10 дугаар хорооллынхоо атман охидуудтайгаа уулзаад бүр хамаг дурсамж минь сэргээд л. Багадаа хамт амьдарна, 4үүлээ өөр салбарын хүн болоод бие биенээ түшиж тулна шүү гэж ярьдаг байсан маань гэнэт санаанд орчихлоо. Байнга л салахгүй хамтдаа явдаг байсан болохоор 10-н атман гэдэг хоч авч билээ бид дөрөв.
Хамгийн сүүлд нь найз залуутайгаа тэмдэглэсэн. Найзуудтайгаа бэлдсэн сюрприз нь нээх хөөрхөөн. Хайр хүрмээр магар хүүхэд байгаан. Тэгээд л гэртээ 1 өнгөрөөж ороод нам явсан даа.
Тэгээд, бичихгүй байж болохгүй нэг зүйл бол миний хайртай Нандиа минь юм байгаан. Гадаадаас ирсэн дуудлага нь сонсогдохгүй, 2 удаа тасарсан. Гэхдээ хоёулаа ямар нэг тийм гүнзгий холбоогоор холбогдсон байгаа гэдгийг л мэдэж байна.
Ингээд эцэст нь хэлэхэд "Зүрхнийх нь нэгээхэн хэсэг миний төлөө цохилдогт нь та нартаа баярлалаа".
Анугийн бэлэг янзтай байгааз, кк, их гоё байждээ, ямар олон найзтаймбээ,кк
ReplyDeleteene zurgand minii tanidag humuus bh shg bhiin , mun uu :P
ReplyDelete