Зиа, өнөөдөр Өргөө гээд кино үзүүлдэг газарт “Үл таних эмэгтэй” монголын уран сайхны киноны хамгийн эхний үзвэрийг 18:40 цагаас үзлээ.
Юуны өмнө би энэ киноны талаар ямар ч мэдээлэлгүй үзсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа. Гэхдээ МУГЖ дуучин Т.Ариунаагийн дуулсан саундтракыг нь сонссонг үл тооцоод л доо.Сүүлд нээлтийг нь үзэхнээ энэ нь Австрийн зохиолч Стефан Цвейгийн зохиолаар хийгджээ.
Захидлууд. Урт үсээ 2 хуваагаад сүлжчихсэн, даруухан, зүгээр байдаг л нэг охин гэхэд болно...Өөрөөсөө ахимаг насны залууд дурлажээ. Залуугийн дүрд МУСТА жүжигчин С.Болдбаатар , гол дүрийн эмэгтэйд залуу жүжигчин О.Долгор гээд.
Гал халуун гэхдээ сохор хайр дурлалын төлөө Зулаа гэгч эмэгтэй хэрхэн шаналж, гэхдээ хэсэгхээн хугацаанд аз жаргалыг хэрхэн амсаж, эргээд тэр нь эцэс төгсгөлгүй, үүрд хадагдахаар зовлон болон хувирах тухай өгүүлнэ.
Бодолгүй, болчимгүй хийсэн үйлдэл ихэнхдээ үүрд хүчин төгөлдөр биш, яг л “Өнөөдрөөрөө амьдрах” тухай тэдний амьдралын философи шиг. Нэг харахаар гоё ч юм шиг. Ганц амьдрахдаа олон эмэгтэйг өөртөө дурлуулаад, “дэлгэсэн ном” шиг байхаас өөр замгүй амьдралд оруулчихаад, нэг эсвэл цөөхөөн хэдэн шөнийг хамт өнгөрөөгөөд мартах нь маргааш өөр эмэгтэйд давтагдана. Гэхдээ магадгүй өмнөх эсвэл өмнөхийн өмнөх мартагдсан хэн нэгэн “Үл таних эмэгтэй”-д тохиолдоно. Тэр залууг юунаас ч илүү хайрлачихаад, түүнд танигдахгүй нь өрөвдөлтэй..2, 3 хоногоор л хэмжигдэх залуугийн ой ухаан юуг ч, хэнийг ч үл санана. Харин Зулаа хэзээ,хаана, яаж түүнд хайртай гэдгээ ойлгуулах вэ?
Таны бодлоор төгсгөл ямар байх бол?
Би таныг энэ киног үзээсэй гэж их хүсэж байна. Киноны дуу, зарим жижигхээн хэсгүүд нь хүртэл сэтгэлд хүрмээр гоё болсон байсан. Надад тэр морин дээрээс шилжээд үнсэлцдэг нь их таалагдаад байгаамаа ххэ.Нээрээ сэтгэгдлээ надтай мөн хуваалцвал би баярлах болно. *_^
buur uzmeer sanagdchlaa:)
ReplyDeleteter mori ntrtei heseg ni hrn sanaand buuj uguhgui l bn daa:( tiim yum bas bnaa?!?!
Гадаадад байгаа монголчуудад үзэх боломжийг гаргах хэрэгтэйл байгаам даа тэ
ReplyDeleteМорь унаад 2уулаа явжийснаа эмэгтэй нь мориноосоо шилжээд эрэгтэйнхээ өөдөөс хараад суучдын төсөөлж байнауу кк
http://www.youtube.com/watch?v=2sKUL-MCqfE
woOW! tusuulluu, ehleliig ni harlaa:) GOY!kkk
ReplyDeleteGadaadad bgaa humuusiin huvid Ms.Teerk bolon busad uzsen harsnaa busadtai huvaaltsdag buh bloggchdod bayarlah heregtei:P
hairtai hunteigaa uulzah bolgond dandaa zovlon tohioldono, ehleed eej n daraa n huu n nas baridag baihaa, zovlon daguulsan hun yum shig sanagdaad hehe, don juan ii duriig buruu hund ugsun yum shig, mani hun amiluulj, bodit yum shig bolgoj chadaagui ee, manaihan tuhain duriig togloh jujigchnee jaahan buruu songood baigaam shigee, kastingaa sain yawuulya. Dolgor bol goyo togloson, Kate mosstoi adilhan yum shig sanagdsan za za shal oor yum yariad yawchlaa
ReplyDeleteКиног нь үзэх юмсан. Зохиолыг нь уншиж байсан. Ямар ч гэж хэлж боломгүй сонин мэдрэмжтэй хоцорсондоо. Бүсгүйг буруутгах, түүний агуу их хайрыг бишрэх, өрөвдөх, сүүлд залуу нь захиаг уншиж дуусах мөчийг төсөөлөхөд би хэн юм бэ гэж бодсон болов уу гэж бодсон. Гэхдээ л сэтгэлийн утсыг хөндсөөн.
ReplyDeleteүнхээр гоё кино шүү би бүр 2 ч удаа үзсэн та хайртай хүнээ Зулаа шиг ийм агуу хайрлаж чадах болвуу???
ReplyDeleteүнхээр гоё кино шүү би бүр 2 ч удаа үзсэн та хайртай хүнээ Зулаа шиг ийм агуу хайрлаж чадах болвуу???
ReplyDeleteэнэ киног нэтд тавихгүй юм уу? кино театрт гархад үзэж чадаагүй. нэтд тавиад өгөөч
ReplyDelete@bolob Ххэ тиймүү, би арай л ингэж хайрлаж чадахгүй байхаа. Дундаас нь шантарчих байх.Харин чи?
ReplyDeleteгоё л байх Дээгий мээнь чи минь хаа байна
ReplyDelete