About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more
Showing posts with label Бичвэр. Show all posts
Showing posts with label Бичвэр. Show all posts

Saturday, January 29, 2011

Миний сурдаг сургуулийн ОЗ

Би Монгол Улсын Их Сургуулийн оюутан. Энэхүү анхны, ууган сургуульд орсноороо ч бахархдаг. Миний үеийн оюутнуудыгаа ч гоёор төсөөлж байсан юм л даа. Гэхдээ "гоё" гэдэг миний ойлголт өнгөцхөндөө зүгээр л онц тэгээд муу сурдаг нь хамаагүй, өөрийн хүссэнээ хийж чаддаг, түүнээсээ ч таашаалаа авч жаргалтайгаар байж чаддаг. Гэхдээ хамгийн гол нь надад бас бусдад саад тотгор учруулахгүйгээр шүү дээ. Тэр тусмаа гадаад харилцааны сургуулийн Оюутны зөвлөл гэгч зүйлийг хамгийн шилдэгүүд нь ордог, бидний төлөөлөл байх ёстой гэж боддог байлаа. Шинэ жил, цанаар гулгуулах гэж авч яваад яасныг нь явсан харсан хүмүүс зөндөө байгаа байх. Бичээд яах вэ дээ.
Би ОЗ-д орно гэдэг сургууль дээр 4хөн жил сурахдаа авах нэр хүндээс гадна том үүрэг хариуцлага гэж боддын. Ойролцоогоор 500 оюутан гэж бодож байна. Бидний төлөө явж чаддаггүй юм аа гэхэд цаанаас ирсэн үүрэг даалгавар, үил ажиллагаагаа цаг тухайд нь хийчихээсэй гэж хүсэх юм. Гэхдээ үүнд урлаг соёл, зугаа цэнгээний талаар хэлээгүй шүү, хангалттай л хардаг шт. Иймэрхүү зүйлд үнэхээр авъяастай. (Авъяас гэдгийг битгий шууд утгаар ойлгоорой. Нэг тийм нууц код байгаан. Номыг нь уншсан хүн байвал мэдэж байгаа.)

Оюутны цахим карт гэж байдаг даа. Энийг хэрэглэдэг цөөхөн хүн байдаг юм шиг байгаан, манай сургуульд. Асууж сураглаж, тэдэнд сануулсан нь би болохоор. Гэхдээ бүр сунгалт дуусч байгаа өдөр нь шүү. МУИС-ийн 12 салбар сургууль УБ хотод байдаг. Тус тусын ОЗ-тэй бөгөөд сургууль тус бүрээс миний мэдэж байгаагаар 2 төлөөлөл явж тэр нэгдсэн хуралд нь суудаг юм шиг байгаан. Тэндээс гарсан шийдвэр, эсвэл зарлалыг нэгэн зэрэг бүх суралцагчдад хүргэх ёстой гэж бодоод байна л даа. Манай сургуулиас бусад дээр нь сунгалт нь дуусч байгаа картны талаар хэдэн өрөөндөө ч байдаггүй, утсаа ч авдаггүй, улсын их хурлын гишүүд шиг хэдэн нөхөд. Намайг нэг хуралдаа оруулж авч хэлэлцэх санал тавьсан манай ангийн хүүхэд, тэрний найз ОЗ-н дарга. Хурал хагас цагаас илүү хугацаагаар хожимдсон. Тэгээд нэг ангид ороод цасны баяраар яриагаа эхэлсэн, өөрсдийгөө мундаг, тэргүүний гэж даргаагаа тодорхойлуулах хэдэн оюутан. Үнэндээ надад зориулж хэлж байгаан. Тэгснээ надад тайлбарлахдаа хэн нэгэн хүнд буруугаа чихэж байгаан. Надаас утсыг нь аваад асуусан ч болно гэхээр нь авах санаагаа илэрхийлтэл чамд гэхдээ тэгж л хэлнэ гээд тойруулаад өгсөнгүй. Миний бөөн чат болж болж хураалгахаар болсон цахимуудыг хураачихаад минийхийг чухам л үлдээсэн, авахгүй гэсэн юм байна л даа. Сургуулийн нэр хүнд ярьдаг нэг дарга, миний өөдөөс. Би энэ тухайгаа хөрш сургуулийн даргад ярих үгүйд тэдний хамаа байна уу, яг үнэндээ??? Үүн дээр нэр хүнд ярьж байгаан, аан тийм , сургуулийн биш ОЗ-н нэр хүнд гэж байгаа шүү. Тэгээд баатруудын хэлж байгаагаар манай сургууль бусдаасаа шилдэг нь гэсэн шүү, хувь нэмэр харьцангуй их гэх мэтчилэн, сайшаалууд үргэлжилсээр. Эцэст нь миний ярих ээлж. "Үнэн" надад хамгаас чухал. Миний өөдөөс бүлэг тэр хүмүүс байсан ч би айхгүй. Би яриагаа эхлээд, толгойгоо дохьсонг нь нилээд харсан. Яагаад гэвэл үнэн байсан юм чинь. Тэгээд л миний яриа тэр дарга гээчийн гарын алгаар дууссан юм. Шууд л өөдөөс алгаа харуулаад, одоо болно гэсэн хха. Инээд одоо болтол хүрдэг юм. Тэгээд намайг гарсны дараа бодвол шив шинэхэн тэр ОЗ нь цанын баяраа цоо шинэ з.б-тай хийх талаараа үргэлжлүүлэн ярьсан биз.
Миний бичсэнг 9 дүгээр сартай андуурч ойлгоод чат бүр бусниулсан нэг оюутан бантсандаа, эсвэл яг чин сэтгэлээсээ тэгсэн үү миний цахимыг аваад үлдсэн. Эсвэл жүжиг байсан уу? Тэр өдрөөс хойш 21 хонож байна. Минийхийг яг өгөөгүй байхаа. Гэхдээ энэ гол нь биш.
Нэг өгүүлбэр нэмэхэд манай сургууль МАХН-ынх шүү. Мэдээгээр нэг итгэмжлэх ч билүү тэмдэг нтр зүүлгэж байгаа нь гарсан, тэр даргын.
Анх ч ийм зүйл харсан л даа, өнгөрсөн жил хөөрхий тэр нэг залууг зодох шахам дарамталж байж ОЗ-н даргын суудлаас авч хаясан. Ингээд бодохоор зүүд ч юм шиг. Нэг зүгээр л дарга гэсэн цолны төлөө тэгтлээ юунд улайрсын?? Тэнд алт мөнгө байгаамуу эсвэл? Хүнийг дурлуулдаг нэг зүйл тэнд байна даа...

Тэгэхлээр, МУИС-н ОХ-нд давамгай хувь нэмэр оруулсан ОЗ ийм л үйл ажиллагаа явуулж байна.
Бас харилцааны соёлтой гээд байгаан, сургуулийн оюутнууд бүгд байдаг групт юу бичсэнг нь уншвал бас л гайхмаар шүү. 10 жилийн охидын хэрүүл шиг ч юм шиг. Нээх сонин...


Энэ, ийм зүйл зөвхөн энд байна уу, эсвэл угийн л ОЗ-үүд муу нэртэй байх ёстой юм уу?
Бидний эрх битгий ингэж зөрчигдсөөр л байгаасай, хором бүр, секүнд тутам.

Friday, December 31, 2010

Шинэ жилийн мэнд хүргэе

If it didn't bring you joy, just leave it behind
Let's ring the new year with good things in mind

Let every bad memory that brought heartache and pain be forgotten
Let's turn a new leaf with the smell of new rain

Let's forget past mistakes making amends for this year
Wishing you these wishes to bring you hope and cheer.

Happy New Year




2011 онд танд ахиад илүү хурц ухаан, хүнлэг чанар, эрүүл чийрэг бие бялдрыг галтай цогтой амьдралын амтын хамтаар хүсэн ерөөе!

Tuesday, November 30, 2010

Шинэ темплейттэй болсоон

Харжийна уу =P би улбар шар өнгөнд дургүй боловч миний блогийн загвар тийм өнгөтэй байгааг. Ер нь бол эрч хүчтэй цоглог байхыг өөртөө сануулах гэж сонголоо.

Улбар шар хүн болноо

Don’t be afraid of who you are

Тэгэхээр энэ зүгээр л нэг хичээлийн даалгаварт зориулж бичсэн. Гэхдээ мэдээж дүн энээ тэрээ нь чухал биш л дээ, ийм санаа л толгойд орж ирэхээр нь буулгачихсан юм.


What can be the advantage of any history? Does that only have to include the far past and ancient action? Can’t it be the life? I believe everyone has got their own history and it still being continued. This is a brief story of his life when he was young. Definitely, it also happens to someone somewhere.

If you glance him, he’s so pale, but quite handsome, medium heighted and just normal guy of the best economic university. Absolutely, he has not that good social anymore. Eating breakfast alone at home, but often he skips. About lunch? He is alone. If he was not hungry much, he prefers late self-cooking lunch at home after school. Even he’s not got any friend, he tries not to make any. He likes good grades at the school as he’s senior. It took extremely long for him to study for 3,5 years. His major is finance. But he still doesn’t know why he accepted his sister’s suggestion to choose it. He believes he will be employed to her company anyhow. Sometimes, he remembers he used to be good at art. Still now get to the comtemporary art galeries.

Although, he spends not much time with the classmates or family, he is not the best one in the class. Oh I forgot to tell you his hobby. He likes movies like Transformers, Irobot and so on. He imagines the unreal world out of his mind. He believes one day he can do anything and everything that is impalpable. He is tolerant, he probably wait for the perfect timing for his dream. Just like birds fly peacefully on the air. He prefers freedom, peace, perfection and the new world. His apartment with 4 rooms are not enough to live with his dad and sister. It seems too little space for him. Plus, he doesn’t mean the big furnitures.

He went upstairs. It was a roof of the building which is 11 floor. He just slowly walking forward and it was maybe his last step of his life. That was not ground but air… At that time, he was waking up and thank God that he’s alive. Maybe the first happiness since he’s become an adult. He recognized death is far but coming. The reality maybe for some people it’s unreality. Anyway, that thing is in an another world probably it’s death world. He will get there someday, but not now.

He completely changed now. It took about 5 years since that time. He is a volunteer in a NGO(Non-governmental organization) that is toward conserving the rights of the group of people who are homesexual. He thinks that memories spent under the dark clouds were just the memory. The guy, whom he told he likes, is now just the past dark day. He doesn’t regret being homosexual. He doesn’t regret expessing himself to the schoolmates. Now he just enjoys being with others like him. It is a fate. It is a fate that he promoted but not sudden occurred.

Choices don’t really have to be the best. But it has to point you to the right direction.

2010-11-22

Friday, November 19, 2010

Бутаны вант улс

Өнөөдөр сургууль дээр Бутаны засгийн газрыг төлөөлөн хэдэн хүн ирлээл л дээ. Нэг нь ТНБД ч гэлүү дээ. Амьдралдаа нэг ч удаа Бутан хүнийг амьдаар нь харж үзээгүй болохоор их сонирхолтой санагдсан нь энэ уулзалтанд оролцох шалтгаан минь болсон юм.

2 талаараа их гүрнээр хүрээлэгдсэн манай улстай ижил тавилантай Бутан улс нь Энэтхэг, БНХАУ-тай хиллэдэг.

Анх хараад төрсөн сэтгэгдэл гэвэл тэдний хувцаслалт байлаа. Үндэсний хувцсаа өмссөн байсан юм л даа. Эрэгтэй хүнийх нь “gho” буюу энэ нь өвдөг хүрсэн хүрэм шиг хэсгээс бүрдэнэ. Харин эмэгтэйгийнх нь “kira” гэдэг нэртэй. Аль аль нь бүс болон ороолт зүүдэг. Эрэгтэйчүүд нь ээмэг зүүх тохиолдол их.
Хүн ам “169,141” (2009 оны 7 сарын байдлаар)
Хэл “Бутан хэл” ( Жонгха )
Мөнгөн тэмдэгт “Нгултрум”
1 хүнд ногдох ДНБ-ээр 124 дүгээрт
Тэдний түүхийн тухайд товчхондоо 7 дугаар зуунаас хойш оршин тогтносон ба Буддын шашинтай ард түмэн байгаа. Хүн амын 75 орчим нь Махаяна урсгалд харъяалагддаг. Боловсролын асуудал дээр жоохон хэцүү. Ганцхан их сургууль байгаа гэж хэлж байсан.
Эдийн засгийн хөдөлгөгч хүч нь нэгдүгээрт; аялал жуулчлал байдаг ч сүүлийн үед хязгаарлалт тавих тал ажиглагдаж байгаа. Ингэснээрээ өөрсдийн соёлын өвөө хамгаалж байна гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд гэвэл 200$ төлөөд Бутанд очих л юм байна лээ. Ямар нэг саад байхгүй л гэсэн шүү.
Хоёрдугаарт; жимсний томоохон нийүүлэгч.

Өнөөдөр ярилцсан нэг сэдэв надад их таалагдсан. “GNH is better than GDP”. Бутаны эзэн хаан 1987 онд ИБУИНВУ-ын санхүүгийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Манай ард түмэнд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс дотоодын аз жаргалын хэмжээ илүү чухал” гэж мэдэгдсэн. Аз жаргал гэдгийн бас хэрхэн ойлгохоос ихээхэн шалтгаалж байгаа юм л даа.
Тэдний мэдээлснээр бол төрийн оролцоог л яриад байгаа юм. Төр юу хийж чадах вэ гээд, дэд бүтцээ шинэчилж байгаагаа мөн өнөөдөр мэдэгдсэн юм байна. Хэдийгээр хахууль, авилгалын жагсаалтад 32т жагсдаг ч иргэдийнхээ төлөө гэсэн эрмэлзлэлээ дараах асуудлууд дээр хөндөн тавьсан. Үүнд: -үндэсний аюулгүй байдал, -боловсрол, -эрүүл мэнд, -цаг, -соёлын өвийн асуудал, -байгаль орчины асуудал,бэрхшээл, шийдэл гэх мэт 9 цогц зүйл байсан. Энэ нь нэг талаар их үр өгөөжтэй ч хэрэгжилтийн тал дээр зөрчил ихтэй гэж санадлаа. Энэ санааг нь анх 1972 онд эзэн хаан нь дэвшүүлэн тавьсан юм байна лээ.

Ихэнх хөдөлмөр газар тариалантай холбоотой учраас зуны улиралд 9.00-17.00, харин өвөл 9.00-16.00 цагуудад ажилладаг хирнээ бас 2 өдөр амарна.

Улсынх нь төлөөлөгчид Англи хэлээр ярьж байгаа нь таалагдсан. Их хөгжилтэй хүмүүс байна лээ. Намайг илтгэл тавьж байхад унтахыг зөвшөөрнө шүү гээд л яриагаа эхэлсэн..