About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more
Showing posts with label Сургамж. Show all posts
Showing posts with label Сургамж. Show all posts

Sunday, February 27, 2011

Тавьж явуулаач

Хэн нэгэнд, үгүй ээ эсрэг хүйсийнхээ хэн нэгэнд дургүй бол хажуудаа битгий түүнийг байлгаж зовоожий. Үүнийг өөртөө хэрэг болох байх гээд би ойлгоод авчихсан, баримталдаг. Хувиа бодсон, зэвүүн биш болохлоор нь аль болох түүнийг биш өөрийгөө зовоох, түүнээс биш өөрөөсөө өөг хайхын хичээнэ, ийм тохиолдолд. Энэ тийм ч сайхан санаа биш байж магадгүй ч надад хамаагүй. Би хэн нэгнийг зовоохыг хүсдэггүй.
Ямар нэг байдлаар ашиглах гэсэн, хүнийг өөрийнхөө биет болон биет бус хэрэглээг хангахын тулд зүгээр л хэрэглэж байгаа хүмүүсийг харах дургүй. Тэр хүн миний өөдөөс, миний найзын хажууд суугааг харахаар бүр зэвүү хүрмээр.
Дургүй бол тавьж явуулахгүй хажуудаа байлгах хүний асар их шуналыг...
Шашинд итгэдэггүй ч дараа төрөл, үйлийн үр байдаг гэдэгт би итгэдэг.

Friday, February 04, 2011

Цагаан сараар авсан сургамж

Өнөөдөр миний хувьд нэгэн том, сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Шинийн нэгний өглөө, эртлэн босоод лагер дээр өвөө эмээгийндээ очин тогоо барьж эхэллээ. Гэхдээ надад ядаргаатай, залхмаар байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сонирхолтой байсан шүү. Ойролцоогоор 30 орчим хүн байсан.

Өнөөдрийн нэг дүгээр сургамж:
Хамаатны ах маань Ирландаас ирсэн юм л даа. 7, 8 жилийн өмнө яваад одоо ирж байгаан байна. Жоохон байсан болохоор хэзээ явсан гэдгийг нь ч мартаж. Тэр үед лам байж байгаад нэгэн даалгаврыг гүйцэтгэх амлалтаа өөртөө биелүүлж чадааггүйгээсээ болоод шашны зам мөр хөөхөөсөө татгалзсан гэснийг өнөөдөр л мэдлээ. Надад их бахархмаар санагдсан. Цаашаа яагаад үргэлжлүүлж яваагүй юм гэж үү? Шашин, онгод гэдэг зүйлийг хүн бүрт ижил тэгш заяагаагүй, авъяастай адилтгаж үздэг бодолтой минь холбоотой юм л даа. Нэгэнт л тэрийгээ чадаагүйгээс хойш өөрийгөө бас бусдыг хуураад лам байгаад ч яах билээ. Надад бол зөв алхам хийсэн нь таалагдсан юм аа.

Хоёр дугаар сургамж:
Хамаатны ах маант саяхан л их сургуулиа төгсөөд байсан санагдана одоо Солонгост ажиллаж байгаа гэнэ. Яг хар ажил бол биш харин хийдэг зүйлийнх нь үнэр тааламжгүй гэдгийг нь сонсоод өрөвдмөөр, муухай санагдаад л явчихсан. Тэгээд гэрийнхэндээ нилээд мөнгө явуулсанг нь сонсоод бахархах миний сэтгэлтэй минь зэрэгцсэн "хайран залуу нас" гэх бодол. Тэр хүн тэнд нэгэнт л ийм мөнгө олж байгаагаас хойш шунах биш үү? хэзээ ирэх бол оо,,, 3, 4 жил ажиллачихаад Монголдоо хурдан ирээсэй л гэж хүлээе дээ. Эх орондоо 300 мянгын цалинтай ажлаа хийгээд гэр бүлийнхэнтэйгээ өнөр өтгөн амьдрах нь жаргал биш гэж үү?
Залуу насаа эх орондоо түр зуур биш амьдралынхаа ихэнхээс ихэнх цаг хугацааг өнгөрөөх нь жаргалтай биш юм уу?
Яг ийм зүйл бодож байхад монголын "Чиний эзгүйд" гээд уран сайхны кино санаанд орсон...