Өнөөдөр "Цэргийн музей", "Г.К.Жуков"-ын музей үзлээ. Сонирхолтой байсан шүү. Тэгээд Цэргийн музейн хэлмэгдүүлэлтийн хэсгээс доорх шүлгийг хуулан тавьлаа. Олон гэмгүй иргэд амь насаа алдаж, соёлын өв дурсгал нь шатаагдаж, бууны сум болох жишээний. Одоо үүний тухай уншихад надад аймшигтай санагддаг.
Егүзэр хутагт уналаа
Буун дуу тас
Ерөнхий сайд уналаа
Буун дуу тас
Өрлөг жанжин уналаа
Буун дуу тас
Өчнөөн сайхан эрс уналаа
Буяны олон хийд туурь болов
Бурхны олон шавь нар хүүр болов
Буддын гэгээн судрууд гал болов
Бусдын халуун нулимс гол болов
Ядамсүрэн, Буяннэмэх шоронд
Нацагдорж, Наван-Ёндон шоронд
Жинхэнэ хайрын сувд хүүхнүүд
Цөм нулимстай
Жинжийбадам, Ичинхорлоо ч нулимстай
(Зохиолчийг нь бичээгүй байсан юм)
Удахгүй Хэлмэгдэгсдийн музей орно гэжуга.
Буу тулгуулан бор гэрээ нэгжүүлдэг хэл аманд хэлмэгдсэн тэдний амьдрал. Гээд дуу санаанд орчлоо.
ReplyDeleteЯмар дуу байдаг юм бэ?
ReplyDeleteЯмар аймаар шүлэг вэ? Эсвэл шүлэг биш юмуу?
ReplyDeleteДээр үеийн хифаф дуу байдын. Бацкаан байхдаа үйлийн үргүй хифаф байж билээ.
ReplyDelete@Erdenezul энэ шүлэг ээ =D
ReplyDelete@vlmedeh аан, надаа нэрийг нь хэлвэл би сонсмоорлээна ххэ
кк ice top гээд хамтлаг байдаг даа. Тэр хамтлагийн хэлмэгдэгсэд гээд дуу байдын. Чамд нээх таалагдахгү байх өө. Бацкаа байхдаа ганц 2 сонсож байсын.
ReplyDeletehttp://www.4shared.com/audio/VUEf3sIR/Ice_Top-helmegdegsed.htm
Сая нэг сонссон чинь жаахан со сонссогдож байна хэхэ. Утга нь дажгү л дээ.
Надд үгийг нь ойлгох ч хэцүү санагддаг байнашт хха.
ReplyDeleteС. Эрдэнэ гуайн "Хойт насандаа учирна" гээд номыг уншсаны дараа Хэлмэгдүүлэлт гэж ямар аймшигтай юм болж өнгөрсөн гэдгийг яс махандаа ортол ойлгосондоо. Хэлмэгдэгсдийн музей (Хуримын ордоны ойролцоо) гэж байдаг юм байна лээ. Одоо хүртэл очиж үзээгүй л байна. Мартаж үл болох, дахин давтагдах учиргүй зүйл гэж боддог.
ReplyDeletehttp://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D1%85_%D0%A5%D1%8D%D0%BB%D0%BC%D1%8D%D0%B3%D0%B4%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB%D1%82_%28%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%29