Жоохон байхад энэ кино гарахаар л сувгаа сольдог байж билээ. Том хүний кино гэж боддогтоо л тэр, бас ойлгохгүй, мэдэхгүй зүйл гардаг болохыг нэг биш хэд хэд анзаарсан гэдгээ мэдэж байна.
Тэр үеийн дурсамж саяхан лнэг мэдрэгдэж, энэ миний үзэх ёстой кино гэж төлөвлөж байж үзлээ. Хэсэг болгоныг анхааралтай үзсэн минь, бас үзэхгүй удахаар санаад л. Надад маш их таалагдсаан гэдгийг л хэлэх гэсэн юм л даа.
Тэгэхээр, энэ зүгээр л Нью Йорк хотын Манхаттен дүүргийн оршин суугч 4 бүсгүйн өөрсдийн жинхэнэ амьдралаа хайж байгааг тус бүр дээр нь найруулан бичиж буй Керигийн сонингийн нийтлэл юм. Яг үнэндээ гол дүр нь өөрөө байгаам л даа. Тэдний хувийн амьдрал, ажил, зугаа цэнгэл, бас амьдралыг үзэх үзэл нь тэс ондоо ч эцэстээ бүгд л жинхэнэ хайрын төлөө тэмүүлнэ.
Дүрүүдийн тухайд товчхондоо
1. Кери (Sarah Jessica parker) бол Нью Йорк сонингийн "Sex and the City"нэртэй хотын бүхий л ганц биемэгтэйчүүдийн яг л библи юм шиг уншдаг нийтлэлийг бичдэг. Өөрийн туршлага, хөндлөнгөөс ажигласан зүйлээ ямар нэг хачиргүйгээр нэрийг нь ч тэр чигээр биччихдэг. Эмэгтэйчүүдэд нэг таалагдсан зүйл бол түүний хувцасны стиль байсан. Хамгийн сонирхолтой хувцасны хандлагыг бий болгогч. Сарнай, үнэтэй загварлаг гутал, том хувцасны шүүгээ гээд л их сонирхолтой.
2. Шарлот (Kristin Davis) бол жирийн л нэг төгс гэрлэлтийг хайж буй нэгэн. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн ч 2 дахь нь түүний яг л хүлээж байсан гэрлэлт, жинхэнэ хайр нь байсан. Энэ бол хуульч еврей үндэстэн Харри. Тэр халзан, бас тийм ч мэдрэмжтэй сайхан залуу биш. Гэхдээ л Шарлот түүнд татагдахйн эрхэнд Христийн уламжлалаа хүртэл орхиод, дуртай зургийн галерейгаасаа хүртэл гаран түүнтэй гэрлэсэн. Хэзээ ч хүүхэд гаргахгүй гэсэн болохоор Хятадаас хүхэд өргөж аваад дуртай Сараань цэцэг (Lily) -ийнхээ нэрээр нэрлэсэн.
3. Саманта Жонес (Kim Cattrall) бол кинон дээр хамгийн их нүцгэлдэг, хамгийн насаар ахмад нь. Тэрээр Олон нийтийн харилцааны салбарт амжилттай нэгэн. Түүний хувьд хайр биш сексийн амьдралилүү чухал. Гэхдээ надад хамгийн их таалагдсан нэг чанар нь найзуудынхаа төлөө хамгийн их сэтгэл зүрхээ зориулдаг нь байсан. Үүнтэй адилхан, тэрээр таалагдсан залуугаа өөрийн болгохын төлөө юуг ч хийж чадна. Түүний амьдралд өдөр бүр эсвэл орой бүр л өөр хамтрагч гарч ирэх нь киног улам сонирхолтой болгоно.
4. Миранда (Synthia Nixon) бол хуульч дэгжин бүсгүй. Яагаад гэвэл анхнаасаа л нэг тийм мангардуу маягаар кинон дээр гарах ч хамгийн ухаалаг нь. Тэр хайртай залуу Стивээсээ хүүхэдтэй болон гаргахаар шийдсэн нь түүний ухаалаг шийдвэрүүдийн нэгболно.
Ажлын хажуугар бяцхан Стивийг амжуулж асарч байгаа нь эмэгтэйчүүдэд нэгийг бодогдуулах байхаа. Эмэгтэй хүн ажил гэр бүл 2-оо аль алинг нь зохицуулж болохыг түүний хөөрхөн, гэнэ амьдрал харуулна. Нэмж хэлэхэд тэр хамгийн хөөрхөн нь. Бас бодит амьдрал дээр ижил хүйстэн.Ингээд доор кинон дээрээс таалагдсан санаануудаа бичлээ.
- Бодит амьдрал дээр гэрлэсэн болон гэрлээгүйчүүдийн хооронд үргэлж чимээгүй дайн өрнөсөөр байдаг. Гэрлэсэн нь ганц биечүүдээс өөрийн нөхрөө харамлах, гэрлээгүй нь өөрт таалагдсанаа өөрийн болгох гээдл. Гэхдээ тэдний хэн нь ч бусдын гэр бүлийг санаатайгаар сүйдлэх гээгүй нь киноны нэг хөөрхөн тал нь.
- Миранда нэг ингэж хэлдэг юм. " Бодит байдалтай нүүр тулах замыг л сонго, бусад нь зүгээр л эзэнгүй байшинд нөрхөө хүлээн уйтгартай амьдарч байна (Choose to grow up and face for reality. Others choose to live in empty haunted life)". Яг үнэндээ надад маш их таалагдсан. Гэрлэлтийн талаар миний бодолтой ижилсэн байсан юм аа.
- Ямар ч зүйлд бяцхаан хахуул хэрэгтэй. Тэд хооллохын тулд нэг газар 40 минут хүлээгээд идэж чадалгүй гардаг. Эмэгтэй хүнд хоол маш чухал гэж үздэг миний санаатай ч бас санал нэг байгаамл даа. Тэгээд хариуцсан зб эмэгтэйд нь тампон өгөөд дараагийн удаа ширээтэй болдог юм. (Үнэндээ энэ санамсаргүй тохиол байсан л даа)
- Керигийн хэлсэн үг нь "Ирээдүйдээ санаа зовохгүйгээр яг энэ цаг хугацаандаа л амьдарвал аз жаргалыг мэдэрнэ" (The only way to true happiness is to live in the moment and not worry about the future). Болоогүй зүйийн төлөө шаналахгүй байх аз жаргалтай амьдралын алтан түлхүүрийн нэг.
- 6 дугаар сизонд Керигийн гуталны тухай нэг анги байдаг юм аа. Тэр анги дээр Кери "The fact is, sometimes it's hard to walk in a single woman's shoes. That's why need really special ones now and then to make the walk lil more fun". Хүссэн хүсээгүй амьдрал зохиохоор зөвхөн өөртөө гэсэн теором багасахаас биш одоо мөнгөө өөрийн хүссэн зүйлдээ зориулах тухай л хэлж байгаам л даа.
- S6E11 дээр Саманта "I have a broken toe, not a broken spirit" гэж хэлдийн. Эмэгтэй хүний аливаад гандан бууршгүй зан чанар энэ байна.
- S6E16 дээр Саманта нэг тэнэг асуудалтай тулгардаг юм аа. Үзсэн хүмүүс санаж байгаа байх. Тэгэхэд өөрөөс нь 10 гаруй дүү Холливудын од болж яваа залуу Смит (Jason Lewis) "Shit happens" гэдэг юм. Энэ үг их таалагдсан. Нээрэ энэ 2 таван жил хамт амьдраад салсан даа. Саманта өөр хүнийг нүцгэнээр харснаас биш энгэр зөрүүлээгүй.
- It's like winter. Just because the trees are bare doesn't mean they're dead. Ингэж Смит хэлдийн. Энэ тэгжаад их ухаантай дүр ээ.
Заза, одоохондоо ийм л байна. 2010 онд гарсанг нь арай үзээгүй явна.
hehe shit happens keke :D
ReplyDeleteЭнэ тэгжээгээд ухаантай дүр шүү кэкэ энийг уншхаар л инээд хүрээд байхиймаа кэкэ ёоо
dahiad uzehiig sanal bolgoj baina, minii huvias ene heterhii ungutshun dugneltuud yum shig sanagdlaa, esvel bid 2 uur untsuguus uzsn bj bolohiin
ReplyDeleteМмхаан. Ер нь бол нэг үзэхэд хангалтгүй, сурах мэдэх зүйлс ихтэй кино.
ReplyDeleteЭнийг бичиж байхдаа сунжирсан урт юм болохнээ гэж айж байгаад нилээдийг хассан.
Баярлалаа