Ерөнхийдөө аль аль нь л хүний эр зориг болоод тэвчээрийн тухай өгүүлдэг.
Зохиолын хувьд True Grit нь илүү санагдсан.
127 Hours
Ароны амьд үлдэхийн төлөөх тэмцэл гардаг л даа. Хэн нэгэн машинд дайруулах гэж байхдаа, хэхэ жишээ нь би лав тэрхэн зуурт өөрийнхөө амьдралыг хэдхээн хоромд бодоод хараад амжиж байсан юмдаг. Гэтэл энэ залууд болохоор арай өөр, боломж түүнд байсан болохоор гараа тайраад гардаг л даа. Үүн дээр, миний бодлоор
зохиолчийн санаа бол "золиос" байсан юм шиг санагдаад байгаа. Мэдээж хэн ч угаасаа ийм нөхцөлд амьд гарахын төлөө л үйлдэл хийнэ. Түүний хувьд яг л
тэр агшинд хамгийн зөв сонголтыг хийж чадсан. Гэхдээ бас хэний төлөө гэдгээ ухамсарласан байгаад гол утга нь байгаам л даа. Киног чимж байсан тэр дурсамжууд нь хөөрхөн.
True Grit
"Үнэн" бол хамгийн гол утга агуулга нь байсан болов уу. Аавыг нь алсан алуурчин залууг хайж яваа 14 настай, биширмээр, хэрсүү охин
Матигийн дүрийг бүтээсэн Hailee Steinfeld. Түүний гуйснаар хөлсөөр туслах үүрэг хүлээсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Рүүстерийн дүрд тоглосон хайрт Жефф Брижс минь. Ингээд л эцэстээ нэгэнт л энэ бол өшөө авалт байсан учраас өөрөө бас л нэг саарыг дагуулна. Могойнд хатгуулаад өрөөсөн гаргүй болдог төгсгөл нь нөгөө бидний итгэдэг үйлийн үр ч юм шиг...
Оскараас гар хоосон буцахгүй байхаа. Энэ охин "Actress in a supporting role" авчихаасай.
"Music" дээр If I rise авна гэж найдаж байна.
127 цаг дээр зохиолчийн санаа "золиос" ч гэж юу байхав энэ чинь уул шугамандаа бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсийм шүү дээ...
ReplyDeleteНөгөөхийг нь үзэж амжаагүй л явна нодлингийн шилдэг эрэгтэй жүжигчин маань шийр заагаа байлгүйдээ сайхан кино болсон байх :D
Лол. Гэхдээ врайтер гээд байгаал даа. Бодит явдал, бодит явдлыг найруулан бичнэ гэдэг 2 өөр ажил гэж бодоод байгаамштээ хүүхээ ххэ.
ReplyDeleteХоюул гайхлатай кино, аль аль нь өөрийн онцлогтой. Хөгшин хайр зарлаад л байгаарай хэхэ
ReplyDelete