About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Tuesday, January 18, 2011

Би уучилсан /С.Отгонтуяа/

Цэцэг цэцгийн өнгөнд шунаж нүүсэн эрвээхийн занг уучилсан
Цэнхэр манантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад л ирээсэй гэж ерөөсөн
Би уучилсан
Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүнийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь аз тохиодоггүйг ойлгосон
Гэгээ татуулж явахад минь атаархсан танил хүмүүсээ уучилсан
Гэрэл байгаа газарт сүүдэр байдгийг ухаарсан
Би уучилсан
Намайг гомдоож зүрх зүссэн хэн бүхнийг бий уучилсан
Яахав дээ, хүн л юм чинь гэж цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч уучилсан
Яалтай ч билээ дээ, тэнэгхэн залуу нас минь гэж цайруулсан
Би уучилсан
Уучлахгүй бол зүрх хүндрээд байхлаар нь
Уужимхан хорвоо гэгч давчдаад байхлаар нь
Цөмийг нь би уучилж орхисон
Цээжин цаана хайр минь ундарсаан
Би уучилсан

Миний эгч, багшийн зохиосон шүлэг. Анх 8 орчим ангидаа байхдаа уншаад уйлангаа алдсанаа санадаг юм. Ийм болох юмсан. Болно оо, болж байгаа, болсоор, өөрчлөгдсөөр байгаа, итгэж байна.

4 comments:

  1. Хөөөөх, Ямар гоё юм бээ

    ReplyDelete
  2. Энэ шүлэгийг танай эгч,багш чинь зохиогоогүй эзэн нь өөр хүн бий шүү дээ.Ингэж хуулах бас л муухай шүү.

    ReplyDelete
  3. энэ шүлэг г нэг жаахан охин бичсэн юм. энэ Отгонтуяа гэж хүүхэн өөрөө бичсэн юм шиг нэрээ биччихсэн бдаг. яаж өөрийгөө хуурч чаддаг байна... өөрөөсөө ичдэггүйн байхдаа

    ReplyDelete
  4. Монголжин гээд охин бичсэн үү үгүй юу?

    ReplyDelete