About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Monday, January 17, 2011

Би муу хүн гэдгээ мэднэ, мэдсэн хирнээ тэгвэл яагаад ийм юм???

Миний бодлоор эрэгтэй эмэгтэй 2 хүний харилцааг (гэр бүлийн харилцааг оруулахгүйгээр) найзууд эсвэл уулзаж байгаа, болзож байгаа, үерхэж байгаа, гэрлэсэн гэдгээр ойлгодог. Миний хувьд эхний 3г илүүд үздэг л дээ. Гэхдээ яагаад ч юм ингэж амьдрахдаа бусдыг, тэднийг золиослоод байх шиг байгаан. Үгүй ээ яг тэгээд байна. Өөрийн аз жаргалын төлөө нтр биш л дээ зүгээр л надад сонирхолтой санагдаад л уулзаж бас болздог. Үүнээсээ болоод өөртөө дасгачихаад тэднийг зовоох юм. Тэдний оронд тэгснээ өөрийгөө тавьж шаналж нтр. Уг нь амьдралдаа хүссэн зүйлээ хийж байхдаа бусдыг зовоохгүй амьдарчих юмсан. Тэдэнд гай тарихгүйгээр, төвөг удахгүйгээр нэг байх юмсан.

Хүн л болж төрсөн хойно эсрэг хүйсийн хүн амьтантай уулзаж учирах нь уг нь байгалийн хууль биз дээ. Амьдралыг боломж, сонголт, шинэ хуудаснуудын зангилаа гэж боддогштээ би. Гэтэл би л ганцаараа муу зүйл хийгээд байгаам шиг санагдахым. Хэхэ, энийгээ муу гэж боддог уу, шал тэнэг юм.
Сүүлийн үед өөрөөсөө шалтгаалах болон шалтгаалахгүйгээр иймэрхүү асуудлууд гараад байгаа юм аа. Сүүлд нь ярилцаж нэг үзнэ, чатлаж нэг үзнэ, эсвэл үг дуугүй зөвшөөрцгөөгөөд харилцаагаа тасална, саяхан нэг хүн уурлаж захиа явуулсан байсан. Айгаагүй л дээ, зүгээр л би хүссэнээ хийж амьдармаар байна штээ, би хүний эрхийг зөрчсөн ямар нэг зүйл хийгээгүй, төлөвлөөгүй биз дээ. Тэгээд ч хүний сайныг ханилан биш уулзан учирч байж, ханилахаасаа өмнө мэдэж авах хэрэгтэй. Тэр хугацаа одоогоос 20 жилийн дараа байсан ч хамаагүй.
Надад эрх чөлөө олгооч. Би хүн шүү дээ, амьдрал минь.

Хэзээ нэг өдөр төмөр биш болтлоо,, төмөр шиг хүн биш болтлоо...Эсвэл шаналах гэдэг нь миний хайр юм уу? Хүнд дасаж дурлахгүй хирнээ, эсвэл миний The perfect man гарч ирээгүй юм уу?

Үргэлжлэл бий...

5 comments:

  1. Надад эрх чөлөө олгооч. Гоё үг байна.

    ReplyDelete
  2. Perfect man аа хурдан олоорой гэж хүсье

    ReplyDelete
  3. Өөрийгөө зөвөөр илэрхийлж чадахгүй байгаатай холбоотой байж болох юм, эсрэг хүйсний хүндээ юун түрүүнд өөрийхөө энэ амьдралын филисофоо зөвөөр ойлгуулж харьцаанд орвол?

    ReplyDelete