About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Friday, December 31, 2010

Би сайхан зүйлд дуртай юм байна

Би хүүхдэд хайртай болохоор хаа явсан газраа ширтдэг хардаг хүмүүс минь тэд. Дээр нэг жоохон охин ганцаараа уйлаад явж байхад нь ээжийнх нь ажлын газар аваачиж өгсөн юм л даа. Тэрнээс хойш ингэж нэг зориг ч гэх юм уу өөрөөсөө гаргасных гээд өчигдөр бас магадгүй энэ оны сүүлийн хүүхдэд тусалсан өдөр минь байлаа. Нэг хүү байдаг юм л даа. Би ер нь байнга таардаг юм. Ганцаараа аймар том шуудайтай юм өргөчихсөн 12 сарын 30-нд гэр бүлийнхнийгээ дулаан хонуулах юм авчихсан явж байхаар нь би зүгээр өнгөрч чадаагүй. Гэр нь хол байсан ч хальтиргаатай замаар харанхуйд явсан ч гэлээ, одоо баруун мөр хөндүүр байгаа ч гэсэн би харамсахгүй харин ч баярлаж байна.

Би жоохон хүүхдэд дэндүү хайртай. Тэднийг зовохыг хармааргүй байна.

Жаргалтай байх болтугай, бүх хүүхдүүд

2 comments: