About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Sunday, February 27, 2011

Тавьж явуулаач

Хэн нэгэнд, үгүй ээ эсрэг хүйсийнхээ хэн нэгэнд дургүй бол хажуудаа битгий түүнийг байлгаж зовоожий. Үүнийг өөртөө хэрэг болох байх гээд би ойлгоод авчихсан, баримталдаг. Хувиа бодсон, зэвүүн биш болохлоор нь аль болох түүнийг биш өөрийгөө зовоох, түүнээс биш өөрөөсөө өөг хайхын хичээнэ, ийм тохиолдолд. Энэ тийм ч сайхан санаа биш байж магадгүй ч надад хамаагүй. Би хэн нэгнийг зовоохыг хүсдэггүй.
Ямар нэг байдлаар ашиглах гэсэн, хүнийг өөрийнхөө биет болон биет бус хэрэглээг хангахын тулд зүгээр л хэрэглэж байгаа хүмүүсийг харах дургүй. Тэр хүн миний өөдөөс, миний найзын хажууд суугааг харахаар бүр зэвүү хүрмээр.
Дургүй бол тавьж явуулахгүй хажуудаа байлгах хүний асар их шуналыг...
Шашинд итгэдэггүй ч дараа төрөл, үйлийн үр байдаг гэдэгт би итгэдэг.

Monday, February 21, 2011

Миний төрсөн өдөр 2 дугаар сарын 20-ны өдөр

Төрсөн өдөр дөхсөн чинь нэг л тэмдэглэмээргүй санагдаад, би хөгшрөх ч биш л дээ зүгээр л 19 нас хүрмээргүй санагдаад, нээх сонин, мангар байсын. 17 насаа орхих үед бодогдсон бодлоосоо ч хүчтэй, орхимооргүй мэдрэмж төрсөн.

Найзуудтайгаа бүгдэнтэй нь нэгэн зэрэг уулзаагүй удсанг ч хэлэх үү, бас тэмдэглэхээр яарч байлаа.

Юуны өмнө надад зориулж миний төрсөн өдрийн 3 өдрийн төлөвлөгөөт ажлыг 18-20ны өдөр зохион байгуулсан Анудаа маш их баярлаж байгаа. Эхний өдөр, намайг киндерт оруулаад, дараа нь ажил дээр хоол авчирч өгөөд,10 жилийн хайртуудтай минь хамтдаа хооллоод, 20нд надтай өдөржингөө хамт байсан. Нээрээ бэлгийг нь хэлэх юм бол надад зориулж бэлдсэн СиДи байсан. Аймар хөөрхөөн. Гаднаа Happy Birthday гэсэн зурагтай, СиДин дээрээ хамтдаа авхуулсан зургаа наачихсан.

19нд би хэдэн сэгсээхий найзуудтайгаа хооллоод, караокедоод, шоудандаа алдаад дууссан. Надад өгсөн Dress –г нь өмсөөл яваадысан хэхэ. Аймар гоё байсаан. Нэг нэгнийгээ будаж өгснөө, 35 шиг байна гэж дооглоод л тэгээд алцагнаж явжаад Анужин гээд траэс жендер(эсвэл манин) эмэгтэйтэй таараад. Үнэн гоё биетэйн байлээ шүү. Машин хүлээнгээ, хэсэг транс хүмүүсийн тухай яриадл. Бидний нэг маань арван жилийн маань бандитай үерхэж байгаан. Тэр 2-г өхөөрдөөд л, өмнөөс нь баярлаад бас гоё гоё мэдрэмжүүд зэрэг...

Сошиал нетворкд бүртгэлтэй гэсэндээ олон хүсүүсээс мэнд хүргэсэн постуудыг уншаад сайхан санагдсаан. Бүгдээрээд нь баярлаж байгаа.

10 дугаар хорооллынхоо атман охидуудтайгаа уулзаад бүр хамаг дурсамж минь сэргээд л. Багадаа хамт амьдарна, 4үүлээ өөр салбарын хүн болоод бие биенээ түшиж тулна шүү гэж ярьдаг байсан маань гэнэт санаанд орчихлоо. Байнга л салахгүй хамтдаа явдаг байсан болохоор 10-н атман гэдэг хоч авч билээ бид дөрөв.

Хамгийн сүүлд нь найз залуутайгаа тэмдэглэсэн. Найзуудтайгаа бэлдсэн сюрприз нь нээх хөөрхөөн. Хайр хүрмээр магар хүүхэд байгаан. Тэгээд л гэртээ 1 өнгөрөөж ороод нам явсан даа.

Тэгээд, бичихгүй байж болохгүй нэг зүйл бол миний хайртай Нандиа минь юм байгаан. Гадаадаас ирсэн дуудлага нь сонсогдохгүй, 2 удаа тасарсан. Гэхдээ хоёулаа ямар нэг тийм гүнзгий холбоогоор холбогдсон байгаа гэдгийг л мэдэж байна.


Ингээд эцэст нь хэлэхэд "Зүрхнийх нь нэгээхэн хэсэг миний төлөө цохилдогт нь та нартаа баярлалаа".

Энэ Анугийн надад өгсөн бэлэг


(Камерны холбогч алдагдсан тул зургаа ямар нэг аргаар оруулна аа)

Tuesday, February 15, 2011

15th of Feb, 2010




I live in a big city called Ulaanbaatar which has more than the half of the population of Mongolia. But it's still quite a small amount of people in a big territory. That means coincidence always happens even we all have some group of people we avoid to see them again, or never.

Today after watching a movie on the opening day @urgoo cinema, I was on a bus with a guy whom I belong to MMF group with. I was really really excited with the movie and the whole event. But when I looked at a person who sat in front of me and I recognized it was him,
who is "ex", my previous one I dated and liked being together. He looked like he's got changes on his face. It was really an embarrassing time for me to see him while he was pretending as he's sleeping.

Just like 'We can't avoid of the truth', we also can't avoid of the exes of us whenever, whatever happens.
Now when I see someone, whom I've already finished the relationship with, I'll not pretend and embarrass myself.

We can't avoid of anything we are afraid of. We can't refuse, can't deny, but only accept.
Hope we all can.

Sunday, February 13, 2011

For colored girls [2010]


2010 Оны 11 сард нээлтээ хийсэн Tyler Perry -н зохиолыг бичиж найруулсан энэхүү хар арьст эмэгтэйчүүдийн тухай киног анх трейлэрийг нь хараад л үзнэ шүү гэчихээд саяхан санаад үзэж дуусгалаа. Зохиол аймар гоёё. Сайн танихгүй хүнтэй болзож эхлээд гэртээ хоолонд урьсныхаа төлөө өөрийнхөө гэрт хүчиндүүлдэг эмэгтэйн дүрийг бүтээсэн Anika Noni Rose -г хараад уйлмаар л болсон...Өөрийнхөө нүдэн дээр 2 хүүхдээ архичин
залуугаар алуулж байхыг хардаг эмэгтэйн дүрд тоглосон Kimberly Elise -н жүжиглэлт сайн
байсаан. Бие эвгүй болоод л...Ижил хүйстэн залуутай гэрлэсэн баян тансаг амьдралтай
эмэгтэйн дүрийг бүтээсэн Janet Jackson ч бас ялгаагүй . Гэхдээ энэ хэсгүүд хүртэл
л кино маань дажгүй явж ирлээ. Сүүлийн хэсгүүд арай л нуршсан, илүү үг өгүүлбэр ихтэй байсан.
Ингээд л эцэст нь бүх л зүйл өөрөөр эргэнэ, тэд танилцана. Сүүлдээ бүр толгой эргээд, 10
эмэгтэйгээ хольж солиод.



"And this is for colored girls who have considered suicide but are moving to the ends of their own
rainbows"


Киноны төгсгөлд явдаг дуу таалагдаадаа, үгийг нь сонсох юм бол их гоё.

Saturday, February 12, 2011

A Swedish Love Story[1970]


Өнөөдөр Занадуд кино үзээдээ. Анх удаагаа Dreamers Day дээр очлоо. Хөөрхөн санагдсаан, надад лав. Ойролцоогоор 20 орчин хүн байсан.

Шведийн найруулагч Роё Эндерсоны анхны уран бүтээл юм билээ. 115 минут буюу бараг 2 цаг гарсан, үнэндээ үйл явдал жоохон сунжирсан, гэхдээ сайхан зохиолтой кино байлаа. 13тай, за бараг 14тэй охины анхны хайрын тухай гарна. Бандийнх нь нас гараагүй, гэхдээ өөрийнх нь үеийн л дээ. Гол дүрийн охин Анника-ын дүрд тоглосон Ann-Sofie Kylin 15тайдаа,
Пеарын дүрд тоглосон Rolf Sohlman 16тай байсан юм байна.

Тамхи татаадл, ёстой баагиулаад л байна. Эхлэл нэг ийм. Биесдээ татагдсан өсвөр насны 2, хамт хононо, эцэг эхээ танилцуулна. Зун залуугийн гэрт үдэшлэг хийнэ. Ингээд л дуусна. Дундуур нь тэр томчуудын үйл явдалтай хэсэг ямар ч үзэгчдэд нээх чухал, ач холбогдолтой санагдахгүйл болов уу. 70-аад оны ийм кино гэхэд надд бол үнээр таалагдсаан.
Киноны сэтгэгдэлүүдийг унштал их л таалсан хүмүүс байна лээ. Imdb дээр 7,5 оноотой.

Миний ойрын сонин сайхан ийм л байна

Юу гээч? Би, надад миний амьдралын цаг хугацаа хурдан өнгөрөөдах шигээна. Нэг завгүй өдөр дуусч байгаад баярлах ч, дахиад л тэр өдөр маргааш нь үргэлжилнэ. Завгүй байхыг би илүүд үздэг ч надд яг одоогоор нээх таалагдахгүй байна...Яг яагаад байгаагаа ч би өөрөө ойлгохоо болилоо. Илүү дутуу юм хүсэхгүй, аав ээжээсээ ерөнхийдөө хараат, дүү нартайгаа ч бараг уулзахгүй юм. Өглөө гараад л орой ирнэ. Хоол, унаанд их мөнгө үрж байна. Найзууддаа цаг гаргаж чадахгүй байна. Хотын агаар хэцүү байна. Хөдөө явмаарээна. Гэхдээ очоод ганцаараа эсвэл миний дотны хүмүүстэйгээ хамт баймаарээна. Надад хамт олон, найз нөхөд, гэр бүл бүгд байна, гэхдээ би ганцаардаадээна. Надд дутаад байхаар юм байхгүй байна. Гэхдээ дутаж байна. Валентин гээд найз банди энээ тэрээ биш. Зүгээр л нэх сонин мэдрэмж өнөөдөр гэртээ ирж байх замд төрлөө. Би сайн ажиллах ёстой ч сайн сурах ёстой. Хичээлдээ анхаарал хандуулахгүй байгаа мэт санагдахын. Сүүлдээ сургуульд сурмааргүй ч юм шиг, хааяа дипломны төлөө л сурч байгаа мэт санагдана.

Би өөрийгөө магтахгүй ч энэ завгүйгийнхээ хажуугаар эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдд туслах аянд оролцъё гээд шийдсэн. Удахгүй тийшээ явнаа. Тэгээд бас өнөөдрийгг хүртэл 3 өөр төрлийн ажил хийж байсан юм байна. Нэг нь өнөөдөр дууслаа. Сэтгэл хангалуун байна. Багш байх ч чамгүй тэвчээр, хатуужил, бэлтгэл шаарддаг юм байна шүү.

Шинэ семестр эхлээд бүх хичээл нэг, хоёр дугаар пар дээр тавигдаж. Өглөө эрт босох хэрэгтэй болсон. Эрт унтдаг зөв дэглэмд орноо. Бас нээрээ тэмдэгллийн дэвтэр дээрх зорилгуудаа өөртөө байнга сануулж байгаа. Бүгдийг нь биелүүлэхгүй ч үүнээс илүүтэйгээр сэтгэл хангалуун байх болноо гэж найджийна.

Сүүлийн үед ганцаараа явах боллоо. Өчигдөр "Миний клуб"-н уулзалтанд ганцаараа очлоо. Анх удаа танихгүй хүрээлэлд ганцаараа эвгүй байсан. Тэгээд өнөөдөр нэг кино ганцаараа үзлээ, Занадуд. Удахгүй сэтгэгдлээ тавина.

Бас нэг хальт дурласан залуутайгаа нилээн тааралдана. Хөөрхөн биш, гэхдээ надд ухаалаг харагддаг. Ажил хийдэг, сонирхол нэг. Гэхдээ энэ зүгээр л нэг дурлал. Хайр биш. Таарч л байг. Би түрүүлж хөдлөхгүй ээ, өрнөж эхлэхгүй бол дурлал хойно аяндаа мартагдах биз.


Ёстой л нэг бөөндлөө дөө. Гэхдээ дотроо уудалчихлаа. Илүү цэвэрхэн боллоо, толгой тархи, зүрх сэтгэл минь.

Monday, February 07, 2011

Наран- Миний зүрхэнд тавтай морил (Welcome to my heart)

Энэ дуу надад аймар таалагддаг, клип нь, үг нь ч гэсэн. Түүний хоолойнд би хайртай.




Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлаад хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударнаа
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана аа
Welcome to my heart

Газар дэлхий цав цагаан болсон байтлаа
Ганцхан модонд цасгүйн учир юу билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайлаа вэ?

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагданаа

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагданаа
Welcome to my heart

Sunday, February 06, 2011

Миний сэтгэлийн хөөрөл

Өнөөдөр нэг эгчийгээ найз залуутай болсон талаар сонслоо л доо. Тэгээд маш их баярласан. Та нар төсөөлөхгүй дээ. Зүгээр л би өөрөө нэг хайртай хүнтэйгээ учирчихсан юм шиг л санагдаад хөөрөөд дэвхцээд. Мангар ч юм шиг. Тэгээд машин дотор явж байхдаа хуриман дээр нь юу өмсөхөө бодоод олчихсон. Гэтэл яг үнэндээ эгч хуримын талаар надад юу ч яриагүй. тэр байтугай өвөө эмээд ч. Тэгээд юу бичих вэ гэхлээр
  1. Би сэтгэлийн хөөрөл өндөртэй.
  2. Төсөөлөн, ургуулан бодох чадвар өндөртэй гэдгээ л батлах гэсэн юм.
Гэхдээ хүн бүр өөр өөрөөр хүлээж авах байх л даа...

Үргэлжилнэ...

Saturday, February 05, 2011

Love and other drugs [Хайр ба бусад мансууруулагчид] [2010]

Нэг их таалагдаагүйээ, яг үнэндээ. Эдвард Звик найруулаад хөөрхөн Anne Hathaway тоглосон болохоор л үзсэн.

Энэ Мегигийн өвчин, кино нь мэдэхгүй ээ нэг л зохицолдоогүй, тэнэг ч юм шиг санагдсаан.
Ном нь харэн ямар байсан бол. Жеми Рейди гээд зохиолчийн "The evolution of Viagra salesman" гээд номноос сэдэвлэсэн юм байна лээ.


Friday, February 04, 2011

Цагаан сараар авсан сургамж

Өнөөдөр миний хувьд нэгэн том, сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Шинийн нэгний өглөө, эртлэн босоод лагер дээр өвөө эмээгийндээ очин тогоо барьж эхэллээ. Гэхдээ надад ядаргаатай, залхмаар байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сонирхолтой байсан шүү. Ойролцоогоор 30 орчим хүн байсан.

Өнөөдрийн нэг дүгээр сургамж:
Хамаатны ах маань Ирландаас ирсэн юм л даа. 7, 8 жилийн өмнө яваад одоо ирж байгаан байна. Жоохон байсан болохоор хэзээ явсан гэдгийг нь ч мартаж. Тэр үед лам байж байгаад нэгэн даалгаврыг гүйцэтгэх амлалтаа өөртөө биелүүлж чадааггүйгээсээ болоод шашны зам мөр хөөхөөсөө татгалзсан гэснийг өнөөдөр л мэдлээ. Надад их бахархмаар санагдсан. Цаашаа яагаад үргэлжлүүлж яваагүй юм гэж үү? Шашин, онгод гэдэг зүйлийг хүн бүрт ижил тэгш заяагаагүй, авъяастай адилтгаж үздэг бодолтой минь холбоотой юм л даа. Нэгэнт л тэрийгээ чадаагүйгээс хойш өөрийгөө бас бусдыг хуураад лам байгаад ч яах билээ. Надад бол зөв алхам хийсэн нь таалагдсан юм аа.

Хоёр дугаар сургамж:
Хамаатны ах маант саяхан л их сургуулиа төгсөөд байсан санагдана одоо Солонгост ажиллаж байгаа гэнэ. Яг хар ажил бол биш харин хийдэг зүйлийнх нь үнэр тааламжгүй гэдгийг нь сонсоод өрөвдмөөр, муухай санагдаад л явчихсан. Тэгээд гэрийнхэндээ нилээд мөнгө явуулсанг нь сонсоод бахархах миний сэтгэлтэй минь зэрэгцсэн "хайран залуу нас" гэх бодол. Тэр хүн тэнд нэгэнт л ийм мөнгө олж байгаагаас хойш шунах биш үү? хэзээ ирэх бол оо,,, 3, 4 жил ажиллачихаад Монголдоо хурдан ирээсэй л гэж хүлээе дээ. Эх орондоо 300 мянгын цалинтай ажлаа хийгээд гэр бүлийнхэнтэйгээ өнөр өтгөн амьдрах нь жаргал биш гэж үү?
Залуу насаа эх орондоо түр зуур биш амьдралынхаа ихэнхээс ихэнх цаг хугацааг өнгөрөөх нь жаргалтай биш юм уу?
Яг ийм зүйл бодож байхад монголын "Чиний эзгүйд" гээд уран сайхны кино санаанд орсон...

Tuesday, February 01, 2011

The end.

Надад байдаг өөр нэг блогоо хөтлөөгүй их удсан байна. Хэр их гэдгийг нь тоолох шаардлагагүй байх аа, хүсэхгүй байна. (Гэхдээ би математикдаа муу биш шүү)
Өчигдөр зүгээр л нэг хүнд энэ блогийнхаа хаягийг өгсөн юм. Хэн түүнийг минь өглөөний 7 цаг хүртэл уншаад сууна гэж бодох вэ дээ. Хайран хүүхдийн нойр байгаа даа, тийм ээ?
- Гэхдээ, үгүй ээ.. Би их муухай сэтгэлтэй юм аа. Тэр хүнийг уншаад надад бодлоо хуваалцсан болохлоор нь сайхан санагдсан.

Яг одоо бодогдох бодол минь өчүүхэн гэхдээ ухаалаг...Хайртай, дуртай, сайн ч биш, зүгээр л дурсамж, өнгөрсөн явдал. Харамсдаггүй, үзэн яддаггүй, баярладаггүй гэхдээ гуниглах ч үгүй. Яг л ийм байна. Тэр үеийн өөрийнхөө мэдрэмжинд эргэлздэггүй, гэхдээ түүнийхд. Эргэлздэг ч гэсэн шаналдаггүй.

Энэ бүхэн, нэг хөөрхөн гэнэн охины зуны болзоо. Тэгээд л болоо. Хэнд ч "temporary" зүйл байдаг биз дээ. Үүнийг хэзээ ч үгүйсгэхгүй, дахиад тохиолдохыг ч гэсэн. Who knows and who cares? It is my life. It still goes and happens to me every minute, every second. Love it.