About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Friday, November 19, 2010

Бутаны вант улс

Өнөөдөр сургууль дээр Бутаны засгийн газрыг төлөөлөн хэдэн хүн ирлээл л дээ. Нэг нь ТНБД ч гэлүү дээ. Амьдралдаа нэг ч удаа Бутан хүнийг амьдаар нь харж үзээгүй болохоор их сонирхолтой санагдсан нь энэ уулзалтанд оролцох шалтгаан минь болсон юм.

2 талаараа их гүрнээр хүрээлэгдсэн манай улстай ижил тавилантай Бутан улс нь Энэтхэг, БНХАУ-тай хиллэдэг.

Анх хараад төрсөн сэтгэгдэл гэвэл тэдний хувцаслалт байлаа. Үндэсний хувцсаа өмссөн байсан юм л даа. Эрэгтэй хүнийх нь “gho” буюу энэ нь өвдөг хүрсэн хүрэм шиг хэсгээс бүрдэнэ. Харин эмэгтэйгийнх нь “kira” гэдэг нэртэй. Аль аль нь бүс болон ороолт зүүдэг. Эрэгтэйчүүд нь ээмэг зүүх тохиолдол их.
Хүн ам “169,141” (2009 оны 7 сарын байдлаар)
Хэл “Бутан хэл” ( Жонгха )
Мөнгөн тэмдэгт “Нгултрум”
1 хүнд ногдох ДНБ-ээр 124 дүгээрт
Тэдний түүхийн тухайд товчхондоо 7 дугаар зуунаас хойш оршин тогтносон ба Буддын шашинтай ард түмэн байгаа. Хүн амын 75 орчим нь Махаяна урсгалд харъяалагддаг. Боловсролын асуудал дээр жоохон хэцүү. Ганцхан их сургууль байгаа гэж хэлж байсан.
Эдийн засгийн хөдөлгөгч хүч нь нэгдүгээрт; аялал жуулчлал байдаг ч сүүлийн үед хязгаарлалт тавих тал ажиглагдаж байгаа. Ингэснээрээ өөрсдийн соёлын өвөө хамгаалж байна гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд гэвэл 200$ төлөөд Бутанд очих л юм байна лээ. Ямар нэг саад байхгүй л гэсэн шүү.
Хоёрдугаарт; жимсний томоохон нийүүлэгч.

Өнөөдөр ярилцсан нэг сэдэв надад их таалагдсан. “GNH is better than GDP”. Бутаны эзэн хаан 1987 онд ИБУИНВУ-ын санхүүгийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Манай ард түмэнд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс дотоодын аз жаргалын хэмжээ илүү чухал” гэж мэдэгдсэн. Аз жаргал гэдгийн бас хэрхэн ойлгохоос ихээхэн шалтгаалж байгаа юм л даа.
Тэдний мэдээлснээр бол төрийн оролцоог л яриад байгаа юм. Төр юу хийж чадах вэ гээд, дэд бүтцээ шинэчилж байгаагаа мөн өнөөдөр мэдэгдсэн юм байна. Хэдийгээр хахууль, авилгалын жагсаалтад 32т жагсдаг ч иргэдийнхээ төлөө гэсэн эрмэлзлэлээ дараах асуудлууд дээр хөндөн тавьсан. Үүнд: -үндэсний аюулгүй байдал, -боловсрол, -эрүүл мэнд, -цаг, -соёлын өвийн асуудал, -байгаль орчины асуудал,бэрхшээл, шийдэл гэх мэт 9 цогц зүйл байсан. Энэ нь нэг талаар их үр өгөөжтэй ч хэрэгжилтийн тал дээр зөрчил ихтэй гэж санадлаа. Энэ санааг нь анх 1972 онд эзэн хаан нь дэвшүүлэн тавьсан юм байна лээ.

Ихэнх хөдөлмөр газар тариалантай холбоотой учраас зуны улиралд 9.00-17.00, харин өвөл 9.00-16.00 цагуудад ажилладаг хирнээ бас 2 өдөр амарна.

Улсынх нь төлөөлөгчид Англи хэлээр ярьж байгаа нь таалагдсан. Их хөгжилтэй хүмүүс байна лээ. Намайг илтгэл тавьж байхад унтахыг зөвшөөрнө шүү гээд л яриагаа эхэлсэн..

3 comments: