About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Friday, December 31, 2010

Шинэ жилийн мэнд хүргэе

If it didn't bring you joy, just leave it behind
Let's ring the new year with good things in mind

Let every bad memory that brought heartache and pain be forgotten
Let's turn a new leaf with the smell of new rain

Let's forget past mistakes making amends for this year
Wishing you these wishes to bring you hope and cheer.

Happy New Year




2011 онд танд ахиад илүү хурц ухаан, хүнлэг чанар, эрүүл чийрэг бие бялдрыг галтай цогтой амьдралын амтын хамтаар хүсэн ерөөе!

Би сайхан зүйлд дуртай юм байна

Би хүүхдэд хайртай болохоор хаа явсан газраа ширтдэг хардаг хүмүүс минь тэд. Дээр нэг жоохон охин ганцаараа уйлаад явж байхад нь ээжийнх нь ажлын газар аваачиж өгсөн юм л даа. Тэрнээс хойш ингэж нэг зориг ч гэх юм уу өөрөөсөө гаргасных гээд өчигдөр бас магадгүй энэ оны сүүлийн хүүхдэд тусалсан өдөр минь байлаа. Нэг хүү байдаг юм л даа. Би ер нь байнга таардаг юм. Ганцаараа аймар том шуудайтай юм өргөчихсөн 12 сарын 30-нд гэр бүлийнхнийгээ дулаан хонуулах юм авчихсан явж байхаар нь би зүгээр өнгөрч чадаагүй. Гэр нь хол байсан ч хальтиргаатай замаар харанхуйд явсан ч гэлээ, одоо баруун мөр хөндүүр байгаа ч гэсэн би харамсахгүй харин ч баярлаж байна.

Би жоохон хүүхдэд дэндүү хайртай. Тэднийг зовохыг хармааргүй байна.

Жаргалтай байх болтугай, бүх хүүхдүүд

Tuesday, December 14, 2010

Burlesque киноны талаар




Энэ үгийг би тайлбар дээр байснаар нь инээдмийн театрын үзүүлбэр гэж орчуулж байгаа юм л даа.
Анхнаасаа нилээд их таалагдсан. Зүгээр л жүжигчин нь таалагдсан бас жаанр нь аятайхан санагдсан гэх үү дээ.

1. Өргөөд нээлтэн дээр нь үзсэн кинонуудаас хамгийн таалагдсан нь энэ байлаа.
2. Тэдгээр хөдөлгөөнүүд нь бол үнэхээр гайхалтай байсан. Биширсэн. Миний ширээний бичлэг болох байхаа энэ яг, завтай болохоороо үзэж гоо сайхныг нь мэдэрнэ =)
3. Маркус хувцсаа тайлахад охидууд эмэгтэйчүүд ер нь аймар сэтгэл ханамж өндөртэй байсан байхаа, харин эсрэгээрээ бусад бүх хэсгүүд нь эрчүүдэд satisfaction
4. Тэхх тэгээд би Cher-т хайртай. Сайхан бүсгүй, 64 тэй гэж байгаа....

imdb дээр оноо багатай л байгаан байна. Гадныханд энэ нь байдаг л зүйл байлгүй. Мань мэтэд нь бол ёстой шал өөр ертөнц байсан.

Sunday, December 12, 2010

Өнөөдөр, өнгөрсөн өдөр, эсвэл үүрдийн өнөөдөр юм болов уу за мэдэхгүй ээ болий

Өөрчлөгдөхийг хүссэндээ үнэнээ хэлээгүй юм аа уучлаарай. Хэлмээр байсан ч яаж гэдгээ мэдэхгүй, хүнийг гомдоохыг тэгснээ хүсэхгүй, өөрөө ч муугаар үлдэхгүйг их хичээсэн. Гэхдээ энэ миний явах зам биш гэдгийг ойлгосон өчигдөр. Би тийм ч сайн хүн биш харин муу. Уучлаарай. Би яг өмнөх шигээ л үлдэх юм байна. "The wrong" яг надад зориулсан байна тиймүү.

Би өөрийгөө бас тэрнийг үзэн ядаагүй. Зүгээрл байгаа байдалд дасан зохицсон болохлоор энийгээ хадгалах, бусдад ойлгуулах гэж хичээхгүй чигээрээ л үлдэнэ дээ. Ийм л байна.

Нулимстай нүд алсыг харна гэдэгт би итгэдэг, гэхдээ хэзээ гэж вэ?

Saturday, December 04, 2010

Аялал 2

Зиа миний аялал 12 сарын эхний 3 өдрүүдэд Монгол орныхоо Ар Өвөрхангай болгон Булганаар дайраад яваад ирлээ. 3хан хоногт үзэж харсан өвлийн амьдрал надад өмнө нь мэдэрч байгаагүй тийм сайхан гайхалтай мэдрэмжийг өгсөн.

Эхний гол зогсоол Хархорин байлаа. Зуд гэгчийг анх удаагаа харсан нь тэр байлаа л даа. Хүмүүс ажилдаа яваад л, жижигхээн хүүхдүүд аймаар хүйтэнд алхаад л гэхдээ жаргалтай, хотод байгаа биднээс хэд дахин жаргалтай шүү. Утаагүй, айдасгүй, түгжрэлгүй...Тэгээд хонох айлдаа очлоо. Хөөрхөн эгч, 10 сартай хүүхэдтэй, нөхөр нь хамт амьдардаггүй, гадаад хүн, бараг салсан. Ийм л хэцүүхэн амьдрал. Энэ зөвхөн энд биш бидний эргэн тойронд хаа нэгтээ ч бас байгаа. Хуучинсаг үзэлтэй хүн би биш ч энэ удаад яагаад Монгол эмэгтэйчүүд гадаадыг нь сонгодог юм бол, ёстой тэнэг гэж хэлмээр санагдсан.

Дараагийн зогсоол, Архангай аймгийн Өгий нуур. Тийм ч томоохон нуур биш боловч үзэсгэлэнтэй. Камераа авч яваагүй нь надад ёстой л нэг шийтгэл байлаа. Манан, үүл, уулс, хязгааргүй үргэлжлэх тал үнэхэээр яг диваажин гэж байдаг бол тэр нь ийм л байдаг байх...
Наашаа Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хүлээн авсан нэгэн айлын тухайд. Намайг 2 гэрийнхэн 18 настай нэг хүүдээ бэр болгох гээд хахах ёстой инээд хүрч үхэх гэж байсан. Би, байжий би штээ малчин хүнтэй гэрлэх үү?(Тэднийг хүндэлж байгаа боловч би ирээдүйн нөрхөө өөрөөр зурсан байгаа) Зүүд л байж болно энэ явдал. Миний хацрыг улайсан гээд байгаамаа тэд нар бас.
Хөдөөгийнхэн маань бидний идэх махны төлөө хэрхэн өдөржин шөнөжин ажиллаж байгааг харахад надад аймар бахархмаар байсан шт. Урьд тэдний талаар бодож ирсэн бодлууд ингэж л өөрчлөгдсөн юм даа.

Энийг уншиж байгаа зарим нь ямар тэнэг юм бэ гэж байж магадгүй л дээ гэхдээ би хотод өссөн болохоор хөдөөг сайн мэдэхгүй, анх удаагаа ийм сайн танилцаж авсан нь л энэ. Одоо ухаарсан харсан гэдгээрээ харин ч бахархаж байгаа.