About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Thursday, March 10, 2011

Уйлахдаа боддог зүйл

Би нэг удаа уйлж байхдаа, үгүй ээ ер нь байнга уйлж байхдаа боддын. Нулимс хаанаас гардаг болохоор гараадл байдаг юм болоо гэж. Ялангуяа над шиг инээдэг, эсвэл уйлдаг зан араншинтай хүнд энэ асуулт нилээн тохиолдоно. Уйлахаа зогсоох гэж л тэр байх. Хэрвээ хариултаа мэдчихвэл энийг бодохоо больчихно шүү дээ.

Яг одоо уйлаад сууж байгаа надад энэ асуулт бодогдохгүй байна. Надад шинэ асуулт, зогсоох арга хэрэгтэй байна. Юунаас, яагаад гэдэг нь нууц үлдэг. Зүгээр л би уйлаад байна. Мангар юм шиг. Болоогүй зүйлийн төлөө, эсвэл явахгүй байх магадлал байхад одоо ингэж мэдэх надад гоё биш байна. Эрт мэдсэннь дээр гэдгийг мэдэж байна. Яг одоо намайг тайтгаруулах гэж эсвэл зүгээрл яриад байгааг чинь би ойлгохгүй байна. Тийм ухаан алга.

"Битгий яв, битгий яв" гэснийг чи сонсохгүй байх даа...

Wednesday, March 02, 2011

Үл таних эмэгтэй [2011]


Зиа, өнөөдөр Өргөө гээд кино үзүүлдэг газарт “Үл таних эмэгтэй” монголын уран сайхны киноны хамгийн эхний үзвэрийг 18:40 цагаас үзлээ.

Юуны өмнө би энэ киноны талаар ямар ч мэдээлэлгүй үзсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа. Гэхдээ МУГЖ дуучин Т.Ариунаагийн дуулсан саундтракыг нь сонссонг үл тооцоод л доо.Сүүлд нээлтийг нь үзэхнээ энэ нь Австрийн зохиолч Стефан Цвейгийн зохиолаар хийгджээ.

Захидлууд. Урт үсээ 2 хуваагаад сүлжчихсэн, даруухан, зүгээр байдаг л нэг охин гэхэд болно...Өөрөөсөө ахимаг насны залууд дурлажээ. Залуугийн дүрд МУСТА жүжигчин С.Болдбаатар , гол дүрийн эмэгтэйд залуу жүжигчин О.Долгор гээд.

Гал халуун гэхдээ сохор хайр дурлалын төлөө Зулаа гэгч эмэгтэй хэрхэн шаналж, гэхдээ хэсэгхээн хугацаанд аз жаргалыг хэрхэн амсаж, эргээд тэр нь эцэс төгсгөлгүй, үүрд хадагдахаар зовлон болон хувирах тухай өгүүлнэ.

Бодолгүй, болчимгүй хийсэн үйлдэл ихэнхдээ үүрд хүчин төгөлдөр биш, яг л “Өнөөдрөөрөө амьдрах” тухай тэдний амьдралын философи шиг. Нэг харахаар гоё ч юм шиг. Ганц амьдрахдаа олон эмэгтэйг өөртөө дурлуулаад, “дэлгэсэн ном” шиг байхаас өөр замгүй амьдралд оруулчихаад, нэг эсвэл цөөхөөн хэдэн шөнийг хамт өнгөрөөгөөд мартах нь маргааш өөр эмэгтэйд давтагдана. Гэхдээ магадгүй өмнөх эсвэл өмнөхийн өмнөх мартагдсан хэн нэгэн “Үл таних эмэгтэй”-д тохиолдоно. Тэр залууг юунаас ч илүү хайрлачихаад, түүнд танигдахгүй нь өрөвдөлтэй..2, 3 хоногоор л хэмжигдэх залуугийн ой ухаан юуг ч, хэнийг ч үл санана. Харин Зулаа хэзээ,хаана, яаж түүнд хайртай гэдгээ ойлгуулах вэ?

Таны бодлоор төгсгөл ямар байх бол?

Би таныг энэ киног үзээсэй гэж их хүсэж байна. Киноны дуу, зарим жижигхээн хэсгүүд нь хүртэл сэтгэлд хүрмээр гоё болсон байсан. Надад тэр морин дээрээс шилжээд үнсэлцдэг нь их таалагдаад байгаамаа ххэ.Нээрээ сэтгэгдлээ надтай мөн хуваалцвал би баярлах болно. *_^