About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Tuesday, November 30, 2010

Шинэ темплейттэй болсоон

Харжийна уу =P би улбар шар өнгөнд дургүй боловч миний блогийн загвар тийм өнгөтэй байгааг. Ер нь бол эрч хүчтэй цоглог байхыг өөртөө сануулах гэж сонголоо.

Улбар шар хүн болноо

Don’t be afraid of who you are

Тэгэхээр энэ зүгээр л нэг хичээлийн даалгаварт зориулж бичсэн. Гэхдээ мэдээж дүн энээ тэрээ нь чухал биш л дээ, ийм санаа л толгойд орж ирэхээр нь буулгачихсан юм.


What can be the advantage of any history? Does that only have to include the far past and ancient action? Can’t it be the life? I believe everyone has got their own history and it still being continued. This is a brief story of his life when he was young. Definitely, it also happens to someone somewhere.

If you glance him, he’s so pale, but quite handsome, medium heighted and just normal guy of the best economic university. Absolutely, he has not that good social anymore. Eating breakfast alone at home, but often he skips. About lunch? He is alone. If he was not hungry much, he prefers late self-cooking lunch at home after school. Even he’s not got any friend, he tries not to make any. He likes good grades at the school as he’s senior. It took extremely long for him to study for 3,5 years. His major is finance. But he still doesn’t know why he accepted his sister’s suggestion to choose it. He believes he will be employed to her company anyhow. Sometimes, he remembers he used to be good at art. Still now get to the comtemporary art galeries.

Although, he spends not much time with the classmates or family, he is not the best one in the class. Oh I forgot to tell you his hobby. He likes movies like Transformers, Irobot and so on. He imagines the unreal world out of his mind. He believes one day he can do anything and everything that is impalpable. He is tolerant, he probably wait for the perfect timing for his dream. Just like birds fly peacefully on the air. He prefers freedom, peace, perfection and the new world. His apartment with 4 rooms are not enough to live with his dad and sister. It seems too little space for him. Plus, he doesn’t mean the big furnitures.

He went upstairs. It was a roof of the building which is 11 floor. He just slowly walking forward and it was maybe his last step of his life. That was not ground but air… At that time, he was waking up and thank God that he’s alive. Maybe the first happiness since he’s become an adult. He recognized death is far but coming. The reality maybe for some people it’s unreality. Anyway, that thing is in an another world probably it’s death world. He will get there someday, but not now.

He completely changed now. It took about 5 years since that time. He is a volunteer in a NGO(Non-governmental organization) that is toward conserving the rights of the group of people who are homesexual. He thinks that memories spent under the dark clouds were just the memory. The guy, whom he told he likes, is now just the past dark day. He doesn’t regret being homosexual. He doesn’t regret expessing himself to the schoolmates. Now he just enjoys being with others like him. It is a fate. It is a fate that he promoted but not sudden occurred.

Choices don’t really have to be the best. But it has to point you to the right direction.

2010-11-22

Friday, November 19, 2010

Бутаны вант улс

Өнөөдөр сургууль дээр Бутаны засгийн газрыг төлөөлөн хэдэн хүн ирлээл л дээ. Нэг нь ТНБД ч гэлүү дээ. Амьдралдаа нэг ч удаа Бутан хүнийг амьдаар нь харж үзээгүй болохоор их сонирхолтой санагдсан нь энэ уулзалтанд оролцох шалтгаан минь болсон юм.

2 талаараа их гүрнээр хүрээлэгдсэн манай улстай ижил тавилантай Бутан улс нь Энэтхэг, БНХАУ-тай хиллэдэг.

Анх хараад төрсөн сэтгэгдэл гэвэл тэдний хувцаслалт байлаа. Үндэсний хувцсаа өмссөн байсан юм л даа. Эрэгтэй хүнийх нь “gho” буюу энэ нь өвдөг хүрсэн хүрэм шиг хэсгээс бүрдэнэ. Харин эмэгтэйгийнх нь “kira” гэдэг нэртэй. Аль аль нь бүс болон ороолт зүүдэг. Эрэгтэйчүүд нь ээмэг зүүх тохиолдол их.
Хүн ам “169,141” (2009 оны 7 сарын байдлаар)
Хэл “Бутан хэл” ( Жонгха )
Мөнгөн тэмдэгт “Нгултрум”
1 хүнд ногдох ДНБ-ээр 124 дүгээрт
Тэдний түүхийн тухайд товчхондоо 7 дугаар зуунаас хойш оршин тогтносон ба Буддын шашинтай ард түмэн байгаа. Хүн амын 75 орчим нь Махаяна урсгалд харъяалагддаг. Боловсролын асуудал дээр жоохон хэцүү. Ганцхан их сургууль байгаа гэж хэлж байсан.
Эдийн засгийн хөдөлгөгч хүч нь нэгдүгээрт; аялал жуулчлал байдаг ч сүүлийн үед хязгаарлалт тавих тал ажиглагдаж байгаа. Ингэснээрээ өөрсдийн соёлын өвөө хамгаалж байна гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд гэвэл 200$ төлөөд Бутанд очих л юм байна лээ. Ямар нэг саад байхгүй л гэсэн шүү.
Хоёрдугаарт; жимсний томоохон нийүүлэгч.

Өнөөдөр ярилцсан нэг сэдэв надад их таалагдсан. “GNH is better than GDP”. Бутаны эзэн хаан 1987 онд ИБУИНВУ-ын санхүүгийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Манай ард түмэнд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс дотоодын аз жаргалын хэмжээ илүү чухал” гэж мэдэгдсэн. Аз жаргал гэдгийн бас хэрхэн ойлгохоос ихээхэн шалтгаалж байгаа юм л даа.
Тэдний мэдээлснээр бол төрийн оролцоог л яриад байгаа юм. Төр юу хийж чадах вэ гээд, дэд бүтцээ шинэчилж байгаагаа мөн өнөөдөр мэдэгдсэн юм байна. Хэдийгээр хахууль, авилгалын жагсаалтад 32т жагсдаг ч иргэдийнхээ төлөө гэсэн эрмэлзлэлээ дараах асуудлууд дээр хөндөн тавьсан. Үүнд: -үндэсний аюулгүй байдал, -боловсрол, -эрүүл мэнд, -цаг, -соёлын өвийн асуудал, -байгаль орчины асуудал,бэрхшээл, шийдэл гэх мэт 9 цогц зүйл байсан. Энэ нь нэг талаар их үр өгөөжтэй ч хэрэгжилтийн тал дээр зөрчил ихтэй гэж санадлаа. Энэ санааг нь анх 1972 онд эзэн хаан нь дэвшүүлэн тавьсан юм байна лээ.

Ихэнх хөдөлмөр газар тариалантай холбоотой учраас зуны улиралд 9.00-17.00, харин өвөл 9.00-16.00 цагуудад ажилладаг хирнээ бас 2 өдөр амарна.

Улсынх нь төлөөлөгчид Англи хэлээр ярьж байгаа нь таалагдсан. Их хөгжилтэй хүмүүс байна лээ. Намайг илтгэл тавьж байхад унтахыг зөвшөөрнө шүү гээд л яриагаа эхэлсэн..

Thursday, November 11, 2010

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг

Ер нь бол унших листэнд байвал зүгээрл ном байна. Нэг эхэлвэл тэгээд өдөртөө дуусчихна. Хамгийн гол нь эмэгтэй хүн өөрөө мэдрээгүй өөрийнхөө үнэ цэнээ мэдэрнэ.
Гэхдээ нэг тал руугаа жоохон ташуурчихсан юм шиг санагдсан л даа. Байнга хөөрхөн харагдах ёстой ч иймуу энэ тэрээ гээдл. Ер нь Ази охидуудад зориулсан ном болсон байлээ.
Мэдээж агуулга гэх юм бол эмэгтэй хүн байх талаар товчдоо тэгээд нэмээд карьер, заяаны хань, хувь заяа, мөнгө санхүү, ирээдүйдээ харамсахгүйгээр 20 насаа өнгөрөөх. Нэг бодлын адил талт гурвалжин л юм даа.

Аан тийм. Дүгнэлт гэвэл Би энэ 20 насаа, цаашдын амьдралаа ч яг л өөртөө таалагдсанаараа, амттай чигээр нь өнгөрөөнө.
P.S. Хэрвээ надаас Ницше юм уу Форрест Гамп 2ын нэгийг сонго гэвэл 2 дахийг нь сонгоно. Боломж энүүгээр ч дуусахгүй...

Monday, November 08, 2010

My Life without Me


2003.3.17нд Испанид нээлтээ хийсэн. Гол дүрийн эмэгтэй нь канад гаралтай Sarah Polley, кинон дээр Ann нэрээр гарна. IMDB дээр 7.6/10 байна.

Тэр 23 настай. 4 болон 6 настай 2 охин, нөхрийн хамт ээжийнхээ хашаан дотор амьдарна.(цэцэрлэг ч юм уу). Нөхөр нь ажилгүй, ээж нь ер нь бүх зүйлийг үзэн ядна. Аав нь шоронд нэг иймэрхүү.

Эмнэлэгт хүргэгдэн, 3 удаагийн шинжилгээний дүнд өөрийгөө хавдартай гэдгийг сонсоно. Сонсоод нэг л итгэхгүй байгаа, эсвэл юу ч болоогүй юм шиг царайлж байгаа нь ч юм уу нэг тийм аймар. Гэхдээ амьдрах их хүсэл дотор нь байгаа учраас эмчээс хэр их амьдрах хугацаа үлдсэнг асууна. "Хоёр" сар.
Зөөгч эмэгтэйгээс үзгийг нь гуйж аваад дэвтэр дээр "Things to to do before I die" -г бичнэ.
  1. Охидууддаа өдөрт хэд хэдэн удаа хайртай гэдгээ хэлнэ
  2. Охидод таалагдахаар шинэ эхнэр Дон(нөхөр нь)-д олох
  3. Охидыг 18 хүртэл нь жил бүрийнх нь төрсөн өдөрт зориулсан бичлэг хийх
  4. Whalebay далайн эрэг лүү аялалаар явах
  5. Өөрийнхөө хүссэнээр архи, тамхи хэрэглэнэ
  6. Юу бодож байгаагаа хэлэх
  7. Өөр эрийг хайрлаад ямар байдгийг нь мэдрэх
  8. Өөртөө хэн нэгнийг дурлуулах
  9. Шоронд байгаа аав дээрээ очих
  10. Наадаг, хиймэл хумс авах, бас үсэндээ ямар нэг шинэ зүйл хийлгэх
Ингээд юуны төлөө, яах гэж амьдрахаа тодорхойлно. Гэртээ хариад охидод өндөгтэй шарвин хийж өгснөөр түүний хязгаарлагдмал үлдсэн 2хон сарын амьдрал эхэлнэ. Үсчиний газраар орно, Lounge-р үйлчлүүлнэ, ямар дуу сонсдогоо хуваалцана, угаалгын газар Lee гэдэг нэг залуутай танилцана. Яг тэр үеэр явдаг дуу нь аймар гоёё. Мэдээж бие биедээ татагдаж эхэлж байгаам л даа.
And she looks things at the mall which she can't buy. But now, she actually doesn't want them. Эдгээр зүйлс хэнд хэрэгтэй юм бэ...Амьгүй, түүнийг амьдрах хугацааг уртасгана гэж үү...

Анн гайхалтай эмэгтэй. Тэр хэнд ч явах гэж байгаагаа хэлэхгүй. Амьдралдаа анх удаагаа үнсүүлж үзсэн залуугаасаа хүүхэдтэй болж 17 настайдаа анхны хүүхдээ гаргасан хирнээ нөхөртөө ч хэлэхгүй.

Lee-д (Mark Rufallo гэдэг жүжигчин байгаан) хэлж байгаан "If you'are not gonna kiss me now then I'll scream". Ийм мэдрэмжийг дахиад мэдрэхгүй юм чинь...

"You pray that will be a life without you
You pray that the girls would love this woman who has the same name as you(хөрш эмэгтэйг хэлж байгаан)
And that your husband хажуугийн хаалганд чинь амьдарна. Юунд, яагаад гэдгээ мэдэхгүй гэхдээ залбирна. Туулж чадахгүй амьдралдаа харамсахгүй. Cause death doesn't feel anything not even regrets.
Time is the one thing that I haven't had enough recently". Ann

Юунаас ч айлгүйгээр, дахиад энэ боломж олдохгүй ч байж магадгүй болохоор энэ мөч сүүлийнх гэж төсөөлөөд өөрийгөө бас хайртай хүмүүсээ улам илүүгээр хайрлах болно.
Өө тиймээ, амьдрал бид 2 бие биедээ дэндүү хайртайм чинь...

Thursday, November 04, 2010

Eat Pray Love [2010]

Энэ киноны тухай уншаад шууд л үзэхээр шийдсэн. Угаасаа ийм ганцаараа эмэгтэйн амьдрал надад сонирхолтой санагддагийн. Гэхдээ ганцаардмал гэсэн үг биш л дээ.
Лиз нөхрөөсөө салан дэлхийг тойрох арай биш юм аа зүгээр Италиас эхлээд Энэтхэг, Бали аралд очоод аялал нь дуусна.
Яагаад ганц бие байж болохгүй юм бэ, очсон газар нь яагаад хүмүүс та гэрлэсэн үү, яагаад салсан юм, өөр эрэгтэй бий юу гэх мэтчилэн тэнэг асуултуудыг асуудаг байна аа. Ялангуяа Италийн түрээсийн байрны эзэн эмээ "American girls want pasta and sausage" гэж хэлдийн хаха мөн яриваа утгагүй хэрэг. Хэн нэгэнд амьдралаа даатгаад хамтдаа насан туршдаа амьдрахаас хойш...
Ганцаараа байна гэдэг тэнэг хэрэг биш сайхан штээ эрх дураараа гэхдээ хамт байхыг хүссэн хүнтэйгээ байж чадахгүй бол ч өөр хэрэг л дээ.
Эцэст нь Лиз нэг залуу дээр очоод кино дуусна.
P.S. надад тэр rating энэ тэр нь хамаагүй зүгээрл надад таалагдсан түүх байлаа. 10аас 5тай явж байсан байх шүү.