About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Sunday, October 31, 2010

“Помогите нам 2 – Хуваарьгүй нислэг”-ийн тухай хуваарилагдаагүй, замбараагүй миний нийтлэл


I Ёс заншил. Гол дүрийн залуус Говь цөлд ( зураг авалтыг +43 градусын халуунд хийсэн гэх мэдээлэл байсан учраас би тухайн тухайн газрыг Өмнөговь аймаг болов уу гэж бодож байна мөн үү) эзгүй айлын гэрт орох гэтэл өвөрмонгол залуугийн эзэн нь ирэхээр оръё гэсэн саналд нөгөө хэд нь бид тэгдэггүй хэмээн хариулдаг. Үнэхээр ч үнэн шүү дээ. Одоогийн зарим залуус итгэхгүй л байх, бидний өвөг дээдэс холын аян замд таарсан айлаараа ороод эзэнгүй байсан ч идэж уугаад явна. Бүр эзэд нь идээ ундааг зочин гийчиддээ бэлдээд явдаг гээд л бодохоор агуу ёс заншилтайг минь мэдрүүлмээр, гоё, надад таалагдсан. Гэхдээ уг нь яг дотор нь ороход аймар зэвүүн идэх юм байсан бол тэ...

Угийн чадварлаг жүжигчид гол дүрүүдэд тоглосон болохлоор яг л тохирсон. Бас зүгээр нэг хошин шогийн тоглолт биш учраас илүү бодитойгоор асуудалд хандаж байгаа санагдсан гэдгийг ч нэмж хэлэх шаардлагагүй байх. Савангийн дуурь, өвөрмонголын талаарх нийтлэг үзэл, эдийн төлөөх шунал, хэдий хэтрүүлсэн байж болох ч Батзаяад гарсан Эрээнээр дамжиж ирүүлэх шийдвэр гээд л. Аан тийм, тэр Ганчимэг гээд охиныг эх барьж авахад гардаг хэсэгт босоогоод зогсоочихсон байсныг анзаарсан бол энэ бас л бидний түүхтэй холбоотой гэдгийг та мэдэж байгаа байх.

II Таалагдаагүй ганц л юм байна. Хэрүүүүүүүл, арай сунжирсан, уйтгартай хэрүүлүүдийн үргэлжлэл. Энэ хэт удаан байсан. Уг нь тэр байдал нь биднийг инээлгэх ёстой байтал харин ч бухимдуулсан. За дараагийн хэсэг нь гараасай л гэж бодож байлаа. Хэдий үзэгчийн хувьд надад таалагдахгүй дүр байх хэрэгтэй боловч “Хэцүү анги” киноны Сүнжид багшийн (туслах дүр гэдгийг мэдэж байгаа шүү би) яриа болоод жүжигчин Б.Навчаагийн дүр нэг их сайхан санагдаагүй. Зарим хэсгийг хасвал таарна. Хэт нэг өнцгөөс харсан байж болно гэхдээ би Б.Навчаа-г урьд байснаас тэс өөр, нэг тийм галзуу биш дүрд тоглоно гэснийг нь айхтар дэмжиж байгаа. Хүн ижилхэн дүрүүдэд дараалаад тоглочихоор сүүлдээ аятайхан санагддаггүй юм шиг байна, тийм үү?

III Зураг авалтыг хийсэн газрууд нилээн таалагдаад байгаа. Харсаар байгаад нээрээ элс хүнийг живүүлдэг юм байна гэж бодонгоо алдав.

За ингээд нийтлэлийг минь уншиж байгаа чамайг (таныг) энэхүү киног үзээрэй гэж зөвлөе.

Маргааш нээлт нь албан ёсоор болно. Удвал охины 50 сая төгрөгийн эмчилгээний төлбөрт нээлтийн орлогоо хандивлана гэсэн нь бүр үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр. Би өөрийгөө сайн хүн мөн эсэхийг хараахан тодорхойлоогүй байгаа гэхдээ сайн үйл хийж байгаа хүмүүст хайртай, хүндэлдэгийн.

Би итгэж байгаа, Удвалыг удахгүй эрүүл саруул болоод гэр бүлдээ жаргалтай өрхийн тоог нэгээр нэмнэ гэдэгт.

2010 оны 10 сарын 31, 22:00

2 comments:

  1. хэхэ бөөн идэх юм байсан бол гээд л бас л .......

    ReplyDelete
  2. хэхэ үргэлжлэлийг нь хүлээж байна Эрдэнэзулын комментны

    ReplyDelete