About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Tuesday, May 04, 2021

Удаан хугацааны дараа нэг блог бичих завтай боллоо. Оюутан байхдаа их л завтай, идэвхтэй байдаг байж. Уншсан үзсэнээ бичиж тэмдэглээд, хаана л нийллэг цуглаан, амьд хөгжмийн тоглолт, найзууд, ангийхны уулзалт болно тэнд гозойж байдаг байжээ. Блог бичдэг байснаас 10 жилийн дараа өнөөдөр бол айлын эхнэр, 2 хүүгийн ээж болсон байна өө. Амьдрал бүр энэ 10 жилийн хугацаанд өмнө ах эгч нарын хэлдгээр шаариигддаг гэдэг л болсон байна миний хувьд. Ялангуяа 2015 онд жирэмсэлж төрснөөс хойш бол зав гэдэг зүйл ямар их үнэтэй болохыг л мэдэрсэн дээ. Ажил амьдралаа зохицуулах гэж байгаа 30-н насны босгын яг наахна байгаа эмэгтэйн дүрээр блогоо үргэлжлүүлэн бичье гэж шийдлээ. Хүмүүст уншуулахдаа гол нь биш, дараа нь өөрийгөө харахад ингэж бодож, ийм зүйл хийж, мөрөөдөж байсан юм байна гэж харахад хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. Ямар ч байсан 7-10 хоногтоо нэг пост оруулна гээд өөртөө амлалт тавьчихвал ядаж л дэмий facebook скроллдохгүй, өөртөө цаг зарцуулах юм уу даа. За за, өнөөдрийн хувьд ямар ч байсан "Би эргэж ирлээ" гэдгээ л мэдэгдэх гэсэн юм аа :) Нэг их лаг завтай боллоо гэснээ олигтой юм бичсэнгүй, яваандаа скиллээ сайжруулна аа

Wednesday, April 03, 2013

Цаатан түмэн дээр очсон тухай

Би 3 жил аяллын хөтөч хийх хугацаандаа Монгол орноо бүрэн тойрч амжаагүй боловч үзэсгэлэнтэй сайхан газруудад зөндөө очсон. Түүний нэг нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд орших тайга буюу Монгол орны хойд цэг орчмын нутаг юм. Энэхүү аялал нийдээ 44 хоног байсан бөгөөд Хөвсгөлд л гэхэд 15 орчим хонож байлаа. Би 2 жуулчнаа аваад Мөрөн хот руу нисээд тэндээс тосч авсан жолоочтойгоо хойд зүг рүү гарах аялал эхэлсэн юм аа. Бид өдөржин л машинтай явдаг хирнээ 3, 4 хонож байж сая Цагаан нуур сум орсон. Зам муутайн дээр их хол очих ёстой байлаа. Мэдээж бидний явах гэж буй тайга бол хилийн тусгай хамгаалалттай газар учир бид зөвшөөрлийн бичигтэй явж байсан. Тэгээд Цагаан нуур сумын төвөөс зайтай газар хоноглоод тэр хавийн гэрээт айлаасаа морь түрээслэн өглөө морьтой аялалдаа гарсан. Ингээд 7 цагийн дараа очих газартаа буюу тайгад очсон. Явах зам бол маш урт, гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй, үлгэрт л гардаг байх гэмээр газраар явахад зам хурдан өнгөрнө. Нийтдээ 200 орчим цаатан ард түмэн баруун, зүүн тайгад аж төрдөг гэсэн байдаг. Бидний хувьд зүүн тайгад очсон нь тэр байлаа. Цаатан хүмүүс их сонирхолтой, урцанд амьдарсаар ирсэн. Тэсгим хүйтэн өвлийг урцанд хэрхэн даван туулдаг байна аа гэж бодохоор гайхалтай шүү. Цаагаа унаад нүүнэ гээд бод доо, модоо үлдээгээд, олсон даавуугаа аваадл нүүдэллэнэ дээ. Цааны сүүгээр сүүтэй цай чанаад их ууна аа, өвсөн дээр гараад хэвтчихнэ. Цаа нь хажуугаар нь бэлчээд л. Тэр сүү нь их өтгөн, худалч хүнд хэд дусаагаадл сүүтэй цай болчихно. Учир нь нэг цаанаас 100гр орчим өтгөн сүү гардаг. Бас цааны сүүгээр ааруул хийнэ, тэр нь яааг бяслаг шиг, ямар гоё амттай гээч. Хажуугаар нь ан хийж амьдарна. Тэд цаагаа алж иддэггүй юм билээ. Харин бүр их хүндэлдэг. Юун тэр цааны гутал хийх санаа, би бүр год авах гэж очоод хоосон буцсан. Шөнө өндөр мод, цаануудыг харвал яг үлгэрийн орон шиг. Тэнд сүлжээ, зам, бүр орчин үеийн юу ч байхгүй. Харин нэг айлд нь холбоо байдаг юм. Тэрийгээ өдөртөө нэг хэрэглээд Цагаан нуур сумтай холбогддог. Эмч дуудах бол түүнийгээ ашиглана. Гэхдээ эмч ирэхийг хүлээнэ гэвэл бас л удна шүү дээ. Замыг нь ядаж машин явдаг болгоод өгвөл ямар сайн бэ, Хөвсгөлөөс гарсан нэг улс төрч цаатан хүмүүсийг засмал замтай болгоно гээд саналыг нь авчихсан байгаа юм. Ичиж үхээсэй бурхан минь, ядаж зүгээр фургон явдаг замтай болгоё гэхгүй дээ. Цаатан хүмүүсийг гарал нь тува 30-аад оноос өмнө Орос Монголын хил чөлөөтэй байх үед 2 улсын хилийн дагуу чөлөөтэй нэвтэрч, нүүдэллэн амьдардаг байсан ард түмэн. Харин хилийн шугамаа тогтоох үед тэр олон мянган гэр бүлүүд 2 талд үүрд үлдсэн юм гэдэг. Гэхдээ л хөгшдийн ярьж байгаагаар тэдний ах дүү нар нь сургуулийнхаа байранд түгжээстэй үлдсэн гэсэн. Их гүрэн Оросын өөдөөс Монгол яаж ч чадах билээ дээ. Тувачууд Монголд үлдэхийг ихэд хүссэн юм гэдэг. Зарим нь тэндээсээ оргож хүртэл орж ирсэн. Тухайн үед Хөвсгөлийн Цагаан нуур хавийн айлууд идээгээ гаргаж дайлахад Тувачууд дээлийнхээ энгэрт атга атгаар нь чихэр боов хийгээд гардаг байсан, тийм л хэцүү бэрх үеийг туулж ирсэн. Одоо тэнд амьдарч байгаа олон тува хөгшид гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг үнэхээр их хүсч байгаа. Эцсийн удаа ч гэсэн сургуулийн байранд түгжигдээд үлдсэн дүүгээ харахыг зөндөө их хүсч байгаа даа... Намайг очих үед тайгын залуучууд байхгүй байсан учир нь тэд хашинд явсан байсан. Тэр хавьд хаш чулуу их элбэг учир залуучууд нь олоод Хятадуудад худалдаалдаг гэсэн. Гэхдээ өөрсдөө бас их хөөрхөн гар урлал хийнэ. Харин тэнд байсан 2 охин Улаанбаатар хотод сурдгийг мэдэж авсан шүү. Ямар их бахархсан гээч. Төрөөс дэмжлэг үзүүлдэг эсэхийг нь мэдэхгүй байна. мундаг охидууд тэгээдл цүнхээ үүрээд мориндоо мордоод тайгаас буугаад, тэндээсээ мотоциклоор Цагаан нуурын төв ороод, фургоноор Мөрөн хот ордог. Монгол улсын Засгийн Газар цаатан хүмүүсийг анхаардаггүй юм шиг санагдсан. Саяхан цаатан хүмүүст тусална гэж мөнгө цуглуулаад монгол гэр өгсөн гэсэн. Тэрийг нь хүнд нүсэр болохоор нь аваагүйн гэсээн, уулан дээр тайгад хэн монгол гэр бариад нүүх вэ дээ. Бас засгийн газраас цаа эрлийзжүүлнэ гээд Оросоос баахан цаа авчраад тэрний 80-аад хувь нь замдаа үхэж үрэгдсэн байгаа юм. 60 сая төгрөгөөр бас ингээд ямар ч үр дүнгүй тоглочихож болж байгаа юм байх даа. Сонин шүү. Тэд бол бидэнтэй л адилхан Монголчууд, бүр хил хамгаалагч иргэд. Монгол улсад цаа бугаар олон ч жуулчин татсаар байгаа юм даа, тэд. Жич: Твитерийн найз Хүлгэний хүсэлтээр бичсэн болно, бичих ч гэж сарааччихлаа даа.

Sunday, November 27, 2011

Би 90-ээд онд төрсөн

Би 90-ээд онд төрсөн, Бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цээхийн 25,50ын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлч...ийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид. Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглооны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аяалж, түнээлийн уруу чаргаар гулгаж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарж, Топ Тэн, Fire, Hard rock, Legends, Arirang, Hollywood баранд бардаж байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд!


Source: Энийг нүүрний номон дээр ангийн хүүхэд тавьсныг хараад таалагдаад тавьчихлаа. Яагаад гэвэл би 90-ээд онд төрсөн...

Monday, November 07, 2011

Angus,Thongs and Perfect Snogging [2008]





Ёооооё, бүр аймар хөөрхөн кино байна аа. Жиоржиа (Georgia Groome )охин бол 14 настай, байдаг л нэг дунд сургуулийн охин. Тэрээр сайхан гэр бүл, найз нөхөдтэй боловч найз залуу байхгүй.Гэхдээ тэр Роби (Aaron Johnson) гэх басс гитарчин хөвгүүнийг сонирхож эхэлнэ. Роби түүний амьдралд гарч ирснээр түүний амьдрал илүү сонирхолтойгоор эргэнэ. Түүнд таалагдахын тулд хүнтэй үнсэлцэхэд суралцаж, Angus нэртэй муураа албаар алга босгож Робитой танилцсанаар тэдний түүх эхэлдэг...
Кино эхлэхдээ Жиоржиагийн уйтгартай, аймшигтай амьдралыг илтгэх 5 шалтгаан одоо бүхэлдээ өөрчлөгдсөн. Учир нь тэр одоо ингэж боддог.
1. Аав ээж минь бие биедээ үнэхээр хайртай. Тэд бидний өмнө ч үнсэлцдэг.
2. Дүү минь яаж ч хувцасласан хөөрхөн, эгдүүтэй домог л гэсэн үг =)
3. Найзууд минь миний биений хэсгүүд, тэд намайг ямар ч тэнэг зүйл хийсэн үүрд найзууд байх болно.
4. Хэрхэн төгс төгөлдөр байхад одооноос санаа тавихгүй.
5. Учир нь миний найз залуу намайг яг л байгаагаар нь хайрладаг.


Шилжилтийн насны охидууд яг л ийм зүйлийг хүсч өсдөг байх. Гэхдээ эцэст нь тэд юу хамгийн үнэтэй болохыг ойлгодог. Энэ бол "гэр бүл", бас "өөрийнхөөрөө өөртөө таалагдаж, хайрлуулах".

Sunday, November 06, 2011

My sassy girl 2008




Энэ кино нь найруулагч Yann Samuell-н 2008 оны бүтээл бөгөөд Солонгосын Kim Ho-Sik -ийн зохиолоос сэдэвлэгдсэн байна л даа.
Гол дүрийн үзэсгэлэнтэй, хөөрхөн, галзуу эмэгтэй болох Жордан Роаркийн дүрд Канадын жүжигчин Elisha Cuthbert, гол дүрийн ухаалаг залуугийн дүрийг Америкын жүжигчин Jesse Bradford бүтээжээ.

Залуу бүсгүй Роаркын амьдралд санамсаргүй байдлаар Чарли гэх сайхан сэтгэлтэй, ухаалаг залуу орж ирнэ. Тэдний түүх нь метроны буудал дээр эхлэх ба эмэгтэй бол үнэхээр архичин байдлаар гарч байгаам л даа. Харин залуу бол ёстой гэнэн цайлган, ухаалаг нэгэн. Тэд болзож цагийг зугаатай өнгөрүүлсээр нэгэн өдөр Жордан Чарлид хайрын захиа солилцох санал тавина. Тэр үеэс нэг жил өнгөрөхөд бие биенийхээ захиаг уншина. Жорданы хувьд Чарли үнэ цэнэтэй хүн хэдийнээ болсон ч өөд болсон найз залуугаа мартаж чадаагүй болохоо захиандаа бичсэн байдаг. Харин Чарли:
Dear Jordan,
This is the story of the first and last time I ever fell in love with a beautiful, complicated, fascinating woman who inhabits my soul. I am pretty sure you gonna leave me tomorrow. So, I’d better say this will have the chance... Whether we're together or apart... you will always be the woman of my life. The only man I will ever envy is the man who wins your heart. And I will always believe that it was my destiny to be that man. If we never see each other again, and you're out walking one day and you feel a certain presence beside you, that would be me. Loving you. Wherever I am.

Бүр аймар хайр хүрмээр үгс байгаа биз. Энэ кинонд би аймар дуртай. Дахиад үзчихээд блог дээрээ бичмээр санагдаад байсан юм.
Аан нээрээ, кино энэ 2-н анхны үнсэлтээр дуусдаг шүү.
Үзсэн байх романтик, инээдмийн киноныхоо жагсаалтанд оруулаарай =D

Saturday, October 29, 2011

Yes, I am a girl

Өнөөдөр нүүрний номоос ийм юм харлаа л даа.

I push doors that clearly say PULL. I lose the remote, cell phone and keys sitting still! I laugh harder when I try to explain why I'm laughing. I walk into a room and forget why I was there. ... I count on my fingers in math. I hide the pain from my loved ones. I say it is a long story when it's really not. I cry a lot more than you think I do. I care about people who don't care about me. A broken nail is painful. I try to do things before the microwave beeps!! I listen to you even when you don't listen to me. I worry that I'm under-dressed . And a hug will always help! I say go left when I mean right. Yes, I'm a girl!!!!! Re-post if you're proud to be one.♥

Би яг л иймэрхүү төрлийн хүн. Би инээхдээ тайлбарлахыг хичээх ч улам л инээнэ. Хайртай хүнээсээ шаналлаа нуух ч мэдэгдчихнэ. Урт түүх яръя гэх ч үнэндээ урт биш. Би чиний бодож байгаагаас ч илүү ихээр уйлдаг. Хумс минь нэг их хугараад байхгүй ч нэг хугарвал өвдөнө. 1 минут дээр хоолоо халаахаар печинд хийгээд заваараа юмаа хийхийг хичээнэ. Чи намайг сонсохгүй ч би чамайг сонсдог. Тэврэлт үргэлж тусалдаг.
Үүнээс ч илүү...Харин, тэнэг биш!

(Гэхдээ матеатик бодохдоо хуруугаа оролцуулах нь ч юу юм бэ)

Thursday, May 12, 2011

Өнөөдөр гуниглах өдөр

Шөнө нь бие даалтаа хийж хоносноос болсон уу, өглөө нь тэрийгээ хэвлүүлэх гэж нэг тэнэг бандийн ард зогссоноосоо, эсвэл тэр флаш нь ажиллахгүй байснаас уу, гэртээ ирээд дэвтрээ олоогүйдээ, будаагаа түлсэндээ юу мэдэхгүй ээ өдрийн эхлэл "тэнэг" байсан. Үргэлжлээд нэг хүнд хардан дахь киногоо өгнө гэж 2 цаг орчим хажууд нь мануухай шиг манаад, зам гарах гэж байгаад автобуснаас айгаад буцаж гүйж, Сапаро орчмын замын түгжээнд байх үед гэнэт мэдрэгдсэн гунигаас болоод гэртээ харих замын 5 буудлыг алхаж шагги дуу сонсож тэгээд эцэст нь хөлсний унаадав. Жолооч залуу яриа өдөж, даанч иймэрхүү зүйлд би дургүй, сайхан машин нь л сайхан байснаас хэн барьж байна уу чухал биш, мөнгөө өгчихөөд гэртээ орсон.

Тэнэг өдрийн 21 цаг 40 минут болж байна. Тэнэг гунигт дуунуудаа сонсоод орондоо орлоо, дулаахан хөнжилдөө тэврүүлье.
Өнөөдөр зүгээр л гуниглах өдөр. Яагаад гэдгийг битгий асуу, зүгээр л цонхоороо хар даа. Өрөвдөлтэй, гунигтай, зүгээр л уйлмаар харагдахгүй байна уу?