Шөнө нь бие даалтаа хийж хоносноос болсон уу, өглөө нь тэрийгээ хэвлүүлэх гэж нэг тэнэг бандийн ард зогссоноосоо, эсвэл тэр флаш нь ажиллахгүй байснаас уу, гэртээ ирээд дэвтрээ олоогүйдээ, будаагаа түлсэндээ юу мэдэхгүй ээ өдрийн эхлэл "тэнэг" байсан. Үргэлжлээд нэг хүнд хардан дахь киногоо өгнө гэж 2 цаг орчим хажууд нь мануухай шиг манаад, зам гарах гэж байгаад автобуснаас айгаад буцаж гүйж, Сапаро орчмын замын түгжээнд байх үед гэнэт мэдрэгдсэн гунигаас болоод гэртээ харих замын 5 буудлыг алхаж шагги дуу сонсож тэгээд эцэст нь хөлсний унаадав. Жолооч залуу яриа өдөж, даанч иймэрхүү зүйлд би дургүй, сайхан машин нь л сайхан байснаас хэн барьж байна уу чухал биш, мөнгөө өгчихөөд гэртээ орсон.
Тэнэг өдрийн 21 цаг 40 минут болж байна. Тэнэг гунигт дуунуудаа сонсоод орондоо орлоо, дулаахан хөнжилдөө тэврүүлье.
Өнөөдөр зүгээр л гуниглах өдөр. Яагаад гэдгийг битгий асуу, зүгээр л цонхоороо хар даа. Өрөвдөлтэй, гунигтай, зүгээр л уйлмаар харагдахгүй байна уу?