About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Monday, February 07, 2011

Наран- Миний зүрхэнд тавтай морил (Welcome to my heart)

Энэ дуу надад аймар таалагддаг, клип нь, үг нь ч гэсэн. Түүний хоолойнд би хайртай.




Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлаад хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударнаа
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана аа
Welcome to my heart

Газар дэлхий цав цагаан болсон байтлаа
Ганцхан модонд цасгүйн учир юу билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайлаа вэ?

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагданаа

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагданаа
Welcome to my heart

1 comment:

  1. Энэ үнэхээр гоё дуу, гоё клип, гоё үг, гоё ая,

    ReplyDelete