About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Monday, November 08, 2010

My Life without Me


2003.3.17нд Испанид нээлтээ хийсэн. Гол дүрийн эмэгтэй нь канад гаралтай Sarah Polley, кинон дээр Ann нэрээр гарна. IMDB дээр 7.6/10 байна.

Тэр 23 настай. 4 болон 6 настай 2 охин, нөхрийн хамт ээжийнхээ хашаан дотор амьдарна.(цэцэрлэг ч юм уу). Нөхөр нь ажилгүй, ээж нь ер нь бүх зүйлийг үзэн ядна. Аав нь шоронд нэг иймэрхүү.

Эмнэлэгт хүргэгдэн, 3 удаагийн шинжилгээний дүнд өөрийгөө хавдартай гэдгийг сонсоно. Сонсоод нэг л итгэхгүй байгаа, эсвэл юу ч болоогүй юм шиг царайлж байгаа нь ч юм уу нэг тийм аймар. Гэхдээ амьдрах их хүсэл дотор нь байгаа учраас эмчээс хэр их амьдрах хугацаа үлдсэнг асууна. "Хоёр" сар.
Зөөгч эмэгтэйгээс үзгийг нь гуйж аваад дэвтэр дээр "Things to to do before I die" -г бичнэ.
  1. Охидууддаа өдөрт хэд хэдэн удаа хайртай гэдгээ хэлнэ
  2. Охидод таалагдахаар шинэ эхнэр Дон(нөхөр нь)-д олох
  3. Охидыг 18 хүртэл нь жил бүрийнх нь төрсөн өдөрт зориулсан бичлэг хийх
  4. Whalebay далайн эрэг лүү аялалаар явах
  5. Өөрийнхөө хүссэнээр архи, тамхи хэрэглэнэ
  6. Юу бодож байгаагаа хэлэх
  7. Өөр эрийг хайрлаад ямар байдгийг нь мэдрэх
  8. Өөртөө хэн нэгнийг дурлуулах
  9. Шоронд байгаа аав дээрээ очих
  10. Наадаг, хиймэл хумс авах, бас үсэндээ ямар нэг шинэ зүйл хийлгэх
Ингээд юуны төлөө, яах гэж амьдрахаа тодорхойлно. Гэртээ хариад охидод өндөгтэй шарвин хийж өгснөөр түүний хязгаарлагдмал үлдсэн 2хон сарын амьдрал эхэлнэ. Үсчиний газраар орно, Lounge-р үйлчлүүлнэ, ямар дуу сонсдогоо хуваалцана, угаалгын газар Lee гэдэг нэг залуутай танилцана. Яг тэр үеэр явдаг дуу нь аймар гоёё. Мэдээж бие биедээ татагдаж эхэлж байгаам л даа.
And she looks things at the mall which she can't buy. But now, she actually doesn't want them. Эдгээр зүйлс хэнд хэрэгтэй юм бэ...Амьгүй, түүнийг амьдрах хугацааг уртасгана гэж үү...

Анн гайхалтай эмэгтэй. Тэр хэнд ч явах гэж байгаагаа хэлэхгүй. Амьдралдаа анх удаагаа үнсүүлж үзсэн залуугаасаа хүүхэдтэй болж 17 настайдаа анхны хүүхдээ гаргасан хирнээ нөхөртөө ч хэлэхгүй.

Lee-д (Mark Rufallo гэдэг жүжигчин байгаан) хэлж байгаан "If you'are not gonna kiss me now then I'll scream". Ийм мэдрэмжийг дахиад мэдрэхгүй юм чинь...

"You pray that will be a life without you
You pray that the girls would love this woman who has the same name as you(хөрш эмэгтэйг хэлж байгаан)
And that your husband хажуугийн хаалганд чинь амьдарна. Юунд, яагаад гэдгээ мэдэхгүй гэхдээ залбирна. Туулж чадахгүй амьдралдаа харамсахгүй. Cause death doesn't feel anything not even regrets.
Time is the one thing that I haven't had enough recently". Ann

Юунаас ч айлгүйгээр, дахиад энэ боломж олдохгүй ч байж магадгүй болохоор энэ мөч сүүлийнх гэж төсөөлөөд өөрийгөө бас хайртай хүмүүсээ улам илүүгээр хайрлах болно.
Өө тиймээ, амьдрал бид 2 бие биедээ дэндүү хайртайм чинь...

3 comments:

  1. Энэ киног заавал үзнээ бам блогтой болноо...

    ReplyDelete
  2. энэ их гоя кино бололтой. үзэх хэрэгтэй юм байна.

    ReplyDelete
  3. Гоё инспирейшнл кино байсан.

    ReplyDelete