About Me
- Ms.Teerk
- human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more
Tuesday, May 04, 2021
Удаан хугацааны дараа нэг блог бичих завтай боллоо.
Оюутан байхдаа их л завтай, идэвхтэй байдаг байж. Уншсан үзсэнээ бичиж тэмдэглээд, хаана л нийллэг цуглаан, амьд хөгжмийн тоглолт, найзууд, ангийхны уулзалт болно тэнд гозойж байдаг байжээ.
Блог бичдэг байснаас 10 жилийн дараа өнөөдөр бол айлын эхнэр, 2 хүүгийн ээж болсон байна өө. Амьдрал бүр энэ 10 жилийн хугацаанд өмнө ах эгч нарын хэлдгээр шаариигддаг гэдэг л болсон байна миний хувьд.
Ялангуяа 2015 онд жирэмсэлж төрснөөс хойш бол зав гэдэг зүйл ямар их үнэтэй болохыг л мэдэрсэн дээ.
Ажил амьдралаа зохицуулах гэж байгаа 30-н насны босгын яг наахна байгаа эмэгтэйн дүрээр блогоо үргэлжлүүлэн бичье гэж шийдлээ.
Хүмүүст уншуулахдаа гол нь биш, дараа нь өөрийгөө харахад ингэж бодож, ийм зүйл хийж, мөрөөдөж байсан юм байна гэж харахад хэрэгтэй юм болов уу гэж бодлоо.
Ямар ч байсан 7-10 хоногтоо нэг пост оруулна гээд өөртөө амлалт тавьчихвал ядаж л дэмий facebook скроллдохгүй, өөртөө цаг зарцуулах юм уу даа.
За за, өнөөдрийн хувьд ямар ч байсан "Би эргэж ирлээ" гэдгээ л мэдэгдэх гэсэн юм аа :)
Нэг их лаг завтай боллоо гэснээ олигтой юм бичсэнгүй, яваандаа скиллээ сайжруулна аа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment