About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Friday, January 28, 2011

Life as we know it [2010] Бидний мэдэх амьдрал

Энэ киног Өргөөд гарч байхад нь гоё санагдаагүйнмаа. Тэгээд л одоо үзэж байгаа хэрэг. Нэг их хэрэг болгож үзээгүй л дээ, бас. Гэнэт Babies үзмээр санагдаад байсан чинь энэ бас байхаар нь татчихсын.
Холлигийн дүрд тоглосон Катерин Хиглийг хараад шууд The Ugly Truth санаанд ороод яг л иймэрхүү дүрд тоглох хэрэгтэйн байна гэж бодов ххэ.
Бодит амьдралаас жоохон хол гэмээр, солонгос драмны зохиол шиг ч гэсэн цаг 54 минутын туршид уйдаагүй үзсэн. Яагаад гэвэл Солонгос киноноос эрс шийдэмгий байдаг болохоор нь дурласын.
Нээрээ уйдаагаагүй зүйл нь юу вэ гэвэл, тэр бяцхан Софинууд (Ихэр хүүхдүүд тоглосын байна лээ, анзаараачгүй). Бүр нээх хөөрхөөн. Жоохон хүүхдүүдэд би яагаад хайртайгаа дахин мэдэрсэн. Хийж байгаа үйлдэл болгон нь хайр татмаар. Нээрээ, өглөө миний саяхан 3 нас хүрсэн зулзага маань намайг сэрээгээд, өөрийгөө хувцаслачихсан. Жирийн үед унтаад байдаг хирнээ намайг болохоор унтана гэж мэдсэн байгаам шиг байгаан. За за жоохон хазайчихлаа. Гэхдээ л би жоохон хүүхдүүдэд маш их хайртай.

No comments:

Post a Comment