About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Tuesday, October 19, 2010

Би жоохон хүүхдэд хайртай

Хүүхэд. Би тэдэнд хайртай, маш их. Яагаад ийм болсон нь гэвэл одоогоос 2 жил 9 сарын өмнө ээж надад хөөрхөн дүүг минь төрүүлж өгсөн юм л даа. Тэр үеэс хойш тэд хэрхэн төрж өсөж бойжиж, амьдардагийг, хэрхэн хүн болох үйл явц нь явагддагийг мэдэх болсон. Би ч бас ээжийгээ зовоож энэ орчлонд мэндэлсэн гэж бодохоор улам иүү хайрламаар. Дүүдээ маш их хайртай. Миний амьдралыг гэгээлэг өнгөлөг хөгжилтэй болгож өгсөн болохоор нь дэндүү их хайртай. Энэн шиг олон хүүхэд гэр бүлдээ баяр баяслыг авчирдаг гэдэгт би итгэдэг. Гудамжинд явж байгаа (ээжтэйгээ юм уу аавтайгаа явж байсан ч хамаагүй) хүүхдүүдийг өхөөрдөөд өдөөс нь инээгээд зогсчихдог хүн юм байгаан би =).

Баяр баясал бэлэглэх гэж ирсэн тэдгээр бурханы бэлгүүдийг битгий зовоогоосой гэж би үнэхээр их хүсдэг. Дээр асрамжийн газрын хүүхдүүдтэй аялалд яваад тэд нарыг ямар хэцүү амьдралыг туулан тэр цаг мөчид ирсний нь сонсох хэцүү байсан. Их дэлгүүрийн тэнд байдаг нялх хүүхдийг бараг хараагүй хүн гэж байдаггүй байх. Тэр хүүхэд газар мөлхөөд машин зам луу орох гэж байсныг хараад гүйх гэж байсан ч амжаагүй...
Заза бичээд байвал миний хүүхдийн тухай нийтлэл нилээн урт болчих байх.
Ингээдл ер нь товчхондоо БИ ХҮҮХДЭД ХАЙРТАЙ
P.S. дээр манай хэл зүйн багш "Хурдан хүүхэдтэй бол" гэж хэлсэннь санаанд орчихлоо.

3 comments: